ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Ректорын зөвлөлийн хурлын дэг

Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны   
     289 тоот тушаалын 2-р хавсралт


ШУТИС-ИЙН РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ДЭГ

Нэг. Нийтлэг vндэслэл

1.1. Ректорын зөвлөл нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах vйл ажиллагаагаа хурлын хэлбэрээр, энэхvv дэгийг баримтлан явуулна.
1.2. Ректорын зөвлөлийн хурлын ажиллагаа нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, цөөнхийн санал бодлыг хvндэтгэж, олонхийн саналаар шийдвэрлэх зарчимд vндэслэнэ.
1.3. Тухайн хичээлийн жилд Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг хичээлийн жилийн эхэнд Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
1.4. Ректорын зөвлөлийн хурал 14 хоногт нэг удаа, Мягмар гаригийн 14 цагаас хуралдана. Ээлжит бус хурал хийх шаардлага гарсан vед товыг 2 хоногийн өмнө гишvvдэд хvргэнэ.
1.5. Ректорын зөвлөлийн гишvvдийн 2/3-оос доошгvй хувь нь ирсэн тохиолдолд хурлыг хvчинтэйд тооцно.
1.6. Хурлыг Ректор, тvvний эзгvйд тvр орлон байгаа проректор даргална.
1.7. Ректорын зөвлөлийн гишvvн хуралд оролцох боломжгvй бол энэ тухайгаа хурал эхлэхээс өмнө Ректор, эсхvл Захиргаа, мониторингийн газрын даргад мэдэгдсэн байвал зохино.

Хоёр. Хэлэлцэх асуудлыг бэлтгэх, танилцуулах

2.1. Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын тухай танилцуулга, хурлаас гарах шийдвэрийн төслийг хурал болохын өмнөх долоо хоногийн Пvрэв гаригт багтаан Ректор, холбогдох проректор, газрын дарга нарт танилцуулж зөвшөөрөл авсны дараа Баасан гаригийн 18 цагаас өмнө вебэд тавьсан байна.
2.2. Танилцуулга, шийдвэрлvvлэх асуудал, хурлаас гарах шийдвэрийн төсөл нь товч тодорхой, ойлгомжтой, судалгаа, тооцоог бvрэн хийсэн байх шаардлагатай.
2.3. Шаардлагатай бол танилцуулга, хурлаас гарах шийдвэрийн төслийг Ректорын зөвлөлийн гишvvдийн тоогоор хувилж, гишvvдэд хvргэнэ.

Гурав. Хурлаар асуудал хэлэлцэх

3.1. Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлыг Ректорын зөвлөлийн гишvvн биечлэн танилцуулна. Хэлэлцэх асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хуралд байлцуулж болно. Танилцуулах хугацаа 10 минутаас илvvгvй байна
3.2. Асуудлыг танилцуулсаны дараа гишvvд асуулт тавьж, санал дvгнэлтээ гаргаж болно. Асуулт, хариултын vргэлжлэх хугацааг хурал даргалагч тогтооно. Нэг гишvvний санал, дvгнэлт хэлэх хугацаа 5 минутаас илvvгvй байна.
3.3. Асуудлыг хуралд оролцсон гишvvдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Дөрөв. Хуралд оролцогчдын дагаж мөрдөх зvйл

4.1. Хурал даргалагчаас зөвшөөрөл авч, тогтоосон хугацаанд багтаж vг хэлнэ.
4.2. Хурлын vед зөвшөөрөлгvй гарч явах, гар утсаар ярих, хэлэлцэж байгаа асуудалд хамаарахгvй зvйл ярихыг хориглоно.
4.3. Тухайн хурлын хэлэлцэх асуудлаас хамаарч vргэлжлэх хугацааг хурал даргалагч гишvvдэд мэдэгдэх бөгөөд 2 цаг тутамд 10 минутын завсарлагатай хуралдана.

Тав. Хурлын тэмдэглэл хөтлөх, тvvнийг ашиглах, хадгалах

5.1. Ректорын зөвлөлийн хурлын явцыг гараар, шаардлагатай бол соронзон хальсанд бичнэ.
5.2. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, урилгаар болон байлцсан хvмvvсийн нэр, албан тушаал, шийдвэрийн төсөл, тэдгээрийн танилцуулга, дvгнэлт, санал зэрэг баримт бичгийг хурлын явцын тэмдэглэлд хавсаргана.
5.3. Хурлын явцын тэмдэглэлийг гараар бичихдээ дараахь зvйлийг заавал тусгана.
5.3.1   Хурал эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцсэн он, сар,
           өдөр, цаг минут
5.3.2 Ямар асуудал, хаанаас хэн төлөөлж оруулсан тухай товч томъёолол,
            хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан
            санал, шvvмжлэл, хэлсэн vг
5.3.3 Санал хураалтын дvн (тоо, хувиар), хэрэв нэрээр санал хураавал гишvvн
            бvрийн нэр, өгсөн санал
5.3.4 Ирц (тоо, хувиар), оролцоогvй гишvvний нэр, шалтгаан
5.3.5 Гишvvний хуралд хэлсэн vгийг тодорхой бичнэ.
5.4. Хурлын явцын тэмдэглэлийг Ректорын зөвлөлийн нарийн бичгийн дарга хөтөлж, Захиргаа, мониторингийн газрын дарга танилцаж, газрын тэмдэг дарж баталгаажуулна.
5.5. Хурлын явцын гар тэмдэглэл, соронзон болон дуутай дvрс бичлэгийг Ректорын зөвлөлийн гишvvд шууд, бусад албан тушаалтанд Захиргаа, мониторингийн газрын даргын зөвшөөрлөөр vзvvлж болно.
5.6. Хурлын явцын гар тэмдэглэлийг сургуулийн архивт хадгална.






Захиргаа, мониторингийн газар


 






ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.220

Онлайнд 36 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +