ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Гэрээт багшийн журам

Ректорын 2004 оны 09-р сарын 14-ны 
өдрийн 190 тоот тушаалын хавсралт


Гэрээт багш ажиллуулах журам

Нэг. Нийтлэг vндэслэл

Vндсэн багшаар авч ажиллуулах цагийн ноогдол хангалттай бус, улирлын дундуур багшийн хэрэгцээ гарсан зэрэг нөхцөлд гэрээгээр багш ажиллуулахад энэхvv журмыг мөрдөнө.
Хоёр. Гэрээт багшид тавих шаардлага

2.1. Тухайн хичээлийг хариуцсан профессорын багаас гэрээт багшаар ажиллуулах боломжтой эсэхийг сонгон шалгаруулсан байх
2.2. Мэргэжлээрээ магистр тvvнээс дээш зэрэгтэй байх
2.3. Багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх дадлага туршлагатай байх
2.4. Харьцааны өндөр соёлтой байх

Гурав. Гэрээт багш ажиллуулах

3.1. Гэрээт багшаар ажиллуулах хvмvvсийн товч танилцуулга (CV), бvрэлдэхvvн сургуулийн Захирлын зөвлөлийн хурлын шийдвэрийг профессорын багийн саналын хамт хичээлийн жилийн эхэнд (шаардлага гарсан vед улирлын дундуур) Сургалтын бодлого, зохицуулалтын газарт ирvvлнэ.
3.2. Сургалтын бодлого, зохицуулалтын газар ирvvлсэн материалтай танилцсаны vндсэн дээр гэрээт багшаар ажиллуулах эсэхийг шийдвэрлэнэ.
3.3. Тухайн сургууль нь гэрээт багштай нэг хичээлийн жил хvртэл хугацаагаар, зөвхөн тухайн сургуульдаа багшлуулахаар гэрээ байгуулан ажиллуулна.
3.4. Гэрээт багшид ур чадварын болон бусад нэмэгдэл олгохгvй.
3.5. Гэрээт багш нарын кредитийн vнэлгээг тооцохдоо “ШУТИС-ийн Профессор багш нарын ажлын кредит тооцох журам”-ын холбогдох заалтыг баримтална.
3.6. Гэрээт багшаар ажиллуулах талаар Ректорын тушаал гаргаж баталгаажуулна.













ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.90

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +