ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШУТИС-ийн дvрэм

 


 

ШУТИС-ийн  Удирдах зөвлөлийн
2008 оны 1- р сарын 23-ны  өдрийн        
хурлаар хэлэлцэж батлав.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН
ИХ СУРГУУЛИЙН ДVРЭМ

Нэг. Нийтлэг vндэслэл
1.1. Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (цаашид  ШУТИС гэх) нь дээд боловсролын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх, судалгаа, туршилт явуулах, vр дvнг сургалт vйлдвэрлэлд нэвтрvvлэх, зөвлөгөө өгөх зэргээр нийгэмд vйлчлэх зорилготой ашгийн төлөө бус, төрийн өмчийн их сургууль байна.
1.2. ШУТИС-ийн vйл ажиллагааг Монгол Улсын Vндсэн хууль, Боловсролын болон Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, энэхvv дvрмээр зохицуулна.
1.3. ШУТИС-ийн хөгжлийн алсын хараа нь олон улсын жишигт дvйцсэн шинжлэх ухаан, технологийн хөгжлийн төв-нээлттэй, сонгодог их сургууль болоход чиглэгдэнэ.
1.4. ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжvvлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
1.5. ШУТИС-ийн vнэт зvйл:
 Хvмvvнлэг vзэл баримтлал
 Уламжлал ба шинэчлэл
 Хvмvvний болон оюуны капитал
 Чанар, ил тод, хариуцлагатай байдал
 Шинэ бvтээлч сэтгэлгээ

1.6. ШУТИС-ийн зорилго нь төрөөс боловсрол, шинжлэх ухааны талаар баримтлах бодлогод тулгуурлан боловсролын vндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг хандлагад нийцvvлэн англи хэл, мэдээллийн технологийн өндөр боловсролтой инженер, технологи, салбарын менежментийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
1.7. ШУТИС-ийн удирдлага, бvтэц, зохион байгуулалт, vйл ажиллагаа, бvрэлдэхvvн болон харъяа сургууль, эрдэм шинжилгээ, судалгааны хvрээлэн, төв, профессорын баг, тэнхим, бусад нэгжvvдийн харилцаа, профессор, багш, ажилтан, ажилчид, суралцагчдын эрх vvрэг нь энэхvv дvрмээр зохицуулагдана.
 1.8. ШУТИС-ийн удирдлага оршин байгаа газар нь нийслэл Улаанбаатар хот, хаяг: Сvхбаатар дvvрэг 8-р хороо, Бага тойруу ШУТИС-ийн төв байр.
 1.9. ШУТИС-ийн нэрийн англи орчуулга нь “Mongolian University of science and technology” байна. 
1.10. ШУТИС өөрийн туг, бэлэгдэлтэй байна. 
Хоёр. ШУТИС-ийн vйл ажиллагааны vндсэн чиглэл
 2.1. Бакалавр, магистр, докторын сургалт явуулах;
 2.2. Ерөнхий боловсролын гvнзгийрvvлсэн болон мэргэжлийн анхан шатны сургалт явуулах;
 2.3. Дипломын дараах мэргэжил дээшлvvлэх болон зэрэг, дэв олгох сургалт явуулах;
 2.4. Их сургуулийг хөгжvvлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжvvлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжvvлэх;    
 2.5. Сургалтын агуулга, арга, хэлбэр, судалгаа, туршилтын ажлын зорилт, чиглэл, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг сонгож хэрэгжvvлэх;
 2.6. Багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжилтэн, эрдэмтдийг сонгон шалгаруулж авах замаар профессор багш нарын бvрэлдэхvvнийг сайжруулж, их сургуулийн эрдмийн чадавхийг дээшлvvлэх;
 2.7. Суурь ба хавсарга судалгаа хийх, туршилт, vйлдвэрлэл явуулах замаар их сургуулийн шинжлэх ухаан технологийг хөгжvvлэх;
 2.8. Зохион бvтээх, зураг төсөл боловсруулах, зөвлөгөө өгөх, vр дvнг vйлдвэрлэлд нэвтрvvлэх, технологи дамжуулах, нутагшуулах;
Гурав. ШУТИС-ийн зохион байгуулалтын бvтэц
3.1. Их сургууль нь бvрэлдэхvvн болон харъяа сургууль, эрдэм шинжилгээний хvрээлэн, судалгааны төв, технологийн парк, туршилтын vйлдвэр, лаборатори, номын сан, сурах бичиг, хэвлэлийн болон эрvvл мэндийн төв, сургалтын полигон зэрэг vндсэн нэгжтэй, профессорын баг, тэнхимд тулгуурласан зохион байгуулалттай байна. Харъяа сургууль, хvрээлэн нь бие даасан хуулийн этгээд байна.
3.2. Харъяа болон бvрэлдэхvvн сургуулиуд ерөнхий боловсролын сургуулийн гvнзгийрvvлсэн болон мэргэжлийн анхан шатны сургалтыг явуулахдаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байна.
3.3. Харъяа болон бvрэлдэхvvн сургууль, хvрээлэн нь өөрт оногдсон төсөв, орлогын зарцуулалт, сургалтын болон судалгааны зохион байгуулалт, vндсэн хөрөнгийн урсгал засвар, салбарын гадаад, дотоод хамтын ажиллагааг бие даан хэрэгжvvлнэ.
3.4. Бvрэлдэхvvн сургууль, эрдэм шинжилгээний хvрээлэн, судалгааны төв нь Их сургуулийн бодлогын хvрээнд эрдэм шинжилгээ, сургалт, vйлдвэрлэлийг хөгжvvлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулж сургуулиас хариуцуулсан vндсэн хөрөнгийг эзэмшин, эргэлтийн хөрөнгийг захиран зарцуулж, улсын төсөв, сургалтын төлбер, эрдэм шинжилгээний  төсөл болон өөрийн vйл ажиллагааны орлого, бусад эх vvсвэрээр санхvvжнэ.
3.5. Профессорын баг, тэнхимд Их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний vндсэн ажил төвлөрөх бөгөөд хvрээлэн, төвvvд нь сургалтын ажилд профессорын баг, тэнхимээр дамжин оролцоно. Докторын сургалтыг профессорын баг тэнхим болон хvрээлэн, судалгааны төвvvдийг тvшиглvvлэн явуулна.
3.6. Тэнхим нь мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн, сургалтын процессыг хариуцан зохион байгуулах нэгж байна. Лаборатори нь сургалт, судалгаа болон туршилт-зохион бvтээх ажил эрхэлдэг нэгж мөн.
3.7. Судалгааны төв, технологийн парк, туршилтын vйлдвэр нь эрдэм шинжилгээ, зохион  бvтээх, туршилт явуулах, технологи дамжуулах төсөл, гэрээт ажлын орлогоор санхvvжнэ.
3.8.  Сургууль, хvрээлэн, төв, профессорын баг, тэнхим, мэргэжлийн салбарын болон бусад нэгжvvдийн vйл ажиллагааг Ректорын тушаалаар баталсан тус тусын дvрэм, журмаар зохицуулна.
3.9. Харъяа болон бvрэлдэхvvн сургуулийн захирлыг Ректор 4 жилийн хугацаагаар томилно. Шаардлагатай гэж vзвэл тухайн сургуулийн хамт олны саналыг авч болно.
3.10. Бvрэлдэхvvн сургууль, хvрээлэн, төвийн захирал, эрхлэгч нарын тодорхой асуудлаар шийдвэр гаргах эрх хэмжээг Ректорын шийдвэрээр олгоно. Бvрэлдэхvvн сургууль нь дотроо сургалтын алба, мэргэжлийн салбар, профессорын баг, тэнхим, судалгааны төв, туршилтын цех, санхvv, аж ахуйн нэгжvvдтэй байна.
3.11. Бvрэлдэхvvн болон харъяа сургууль, хvрээлэнд Эрдмийн зөвлөл, захирлын зөвлөл ажиллана.
3.12. Бvрэлдэхvvн болон харъяа сургуулийн захирал нь шийдвэр гаргах эрх хэмжээ, хvлээх хариуцлага, нийлvvлэх бvтээгдэхvvн зэргийг тусгасан бизнес төлөвлөгөөг жил бvр боловсруулж ректороор батлуулах ба  хөдөлмөрийн гэрээг Ректортой байгуулж, гvйцэтгэсэн ажлын тайланг их сургуулийн Захиргааны зөвлөгөөн болон тухайн сургуулийн хамт олондоо тогтмол тайлагнаж байна.
3.13. Их сургууль нь харъяа сургуулийг арга зvйн удирдлагаар хангаж, vйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллана.
           3.14. Хэд хэдэн профессорын баг, тэнхим vйл ажиллагааныхаа чиглэлээр салбар болж ажиллаж байж болно.
3.15. Салбар нь дараахь чиглэлийн vйл ажиллагаа явуулна. Vvнд:
1. Оюутны сурлага, хvмvvжлийн төлөвшилтөнд байнгын хяналт тавьж ажиллана.
2. Бакалаврын төгсөх сонголт хийсэн оюутан, магистр, докторын сургалтын явц vр дvнг хэлэлцэж, зөвлөгөө өгөх;
3. Салбарын оюутны хичээл сонголт, сахилга хvмvvжлийн байдалд vнэлэлт өгөх;
4. Багш нарыг оюутны зөвлөхөөр томилж улирал тутам дvгнэх;
5. Салбарын багш, оюутны дунд профессорын болон тэнхимийн семинар зохион байгуулах;
6. Салбарын оюутнуудын төгсөлтийн ажил, судалгааны ажлын явцыг дvгнэж зөвлөх;
7. Салбарын төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтэд судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжvvлэх;
Дөрөв. ШУТИС-ийн удирдлага
 4.1. ШУТИС-ийн өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг Эрдмийн зөвлөл, захиргааны удирдлагыг Ректорын зөвлөл тус тус хэрэгжvvлнэ.
4.2. Их сургуулийн Удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуульд заасны дагуу байгуулагдаж, vйл ажиллагаагаа дvрмээр зохицуулна. Удирдах зөвлөлийн дvрмийг  ШУТИС-ийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална.
4.3. Эрдмийн зөвлөл нь эрдэм шинжилгээ, сургалтын vйл ажиллагааг боловсронгуй болгох, хөгжvvлэх бодлого, зорилт, чиглэлийг тодорхойлох, тvvний vр дvнг хэлэлцэж санал, дvгнэлт, зөвлөмж гаргах зэргээр Их сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангана.
4.4. Эрдмийн зөвлөлийн vйл ажиллагааны vндсэн хэлбэр нь нийт гишvvдийн хуралдаан байна. Эрдмийн зөвлөлийг Ректор удирдана. Дэд даргаар Эрдэм шинжилгээ,  технологийн  проректор,  эрдэмтэн  нарийн  бичгийн даргаар Шинжлэх ухаан, технологийн газрын даргыг тус тус томилон ажиллуулна.
4.5. Эрдмийн зөвлөл нь проректор, газар, алба, төвийн дарга, эрхлэгч, бvрэлдэхvvн болон харъяа сургуулийн захирал, тэргvvлэх профессор, эрдэм шинжилгээний хvрээлэн, төв, салбарын тэргvvлэх эрдэмтдийн төлөөллөөс бvрдэх ба Эрдмийн зөвлөлийн ажиллах журам, бvрэлдэхvvнийг Ректорын тушаалаар батална.
4.6. Эрдмийн зөвлөл нь дараахь чиг vvргийг хэрэгжvvлнэ. Vvнд:
1. Их сургуулийн хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ, vйлдвэрлэл, технологи дамжуулах хөтөлбөр боловсруулж батлуулах;
2. Эрдэм шинжилгээний ажлын талаар баримтлах бодлого, чиглэл, vр дvнг хэлэлцэж батлуулах;
3. Сургалтын бодлого, технологийн холбогдолтой баримт бичиг, зохион байгуулалт, vйл ажиллагааны төлөвлөгөө батлуулах;
4. Профессорын баг, тэнхим байгуулах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах талаар санал, дvгнэлт гаргах;
5. Профессор, дэд профессор, хvндэт доктор цол олгох;
4.7. Эрдмийн зөвлөл нь  их сургуулийн удирдах vйл ажиллагаанд профессор багш нарын оролцох эрх мэдлийг өргөжvvлэх зорилгоор чиг vvргийн цар хvрээ, онцлогоос хамаарч эрх мэдлийн хуваарилалтыг дараахь vндсэн чиглэлээр хэрэгжvvлэх байнгын ажиллагаатай дэд зөвлөлvvдтэй байж болно. Vvнд:
1. Сургалтын ажлын чанарыг дээшлvvлэх бодлого боловсруулах;
2. Судалгаа-шинжилгээний ажлын чиглэлийг тогтоох, эрдэм шинжилгээ-vйлдвэрлэлийн холбоог бэхжvvлэхэд чиглэгдсэн бодлогыг тодорхойлох;
3.Их сургуулийн эдийн засаг, санхvvгийн болон хамт олны нийгмийн асуудлаар судалгаа хийж дvгнэлт гаргах, бодлого боловсруулах;
4. Багш, оюутан, ажилтан ажилчдад vзvvлэх vйлчилгээ, хамт олны хөдөлмөрийн vйл ажиллагаа, эрvvл ахуйн асуудлыг судалж бодлого боловсруулах;
4.8. Дэд зөвлөлvvдийн эрх хэмжээ, vйл ажиллагаанд баримтлах журам, шинээр байгуулах, өөрчлөх, нэгтгэх, татан буулгах асуудлыг Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ.
4.9. Байнгын ажиллагаатай дэд зөвлөлvvдийн бvрэлдэхvvн, удирдлагыг Ректорын тушаалаар батална.
4.10. Их сургууль нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах, зөвлөх vvрэг бvхий Ректорын зөвлөлтэй байна.
4.11. Ректорын зөвлөл дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:
1. Их сургуулийн vйл ажиллагаа, хэтийн төлвийн талаар асуудал  боловсруулж, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлд оруулах;
2. Мэргэжилтэн бэлтгэх мэргэжлийн нэр, чиглэлийг тогтоох саналыг боловсруулж, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавих;
3. Их сургуулийн vйл ажиллагааны дотоод журам, заавруудыг батлах, нэмэлт өөрчлөлт оруулах;
4. Бvрэлдэхvvн, харъяа сургуулиуд, бусад нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах, тайланг  хэлэлцэж, vйл ажиллагаанд нь vнэлэлт дvгнэлт өгөх;
5.Их сургуулийн бодлого, vйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, төлөвлөсөн ажлын хэрэгжилтийг бvрэлдэхvvн сургууль, хvрээлэнд зохион байгуулах, гvйцэтгэлд нь хяналт тавих;
6. Их сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжvvлэх;
7. Их сургуулийн төвлөрсөн санг бvрдvvлж, төсвийг зарцуулах асуудлыг хэлэлцэх;
8. "Хvндэт профессор" цол олгох, Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагнал олгох;
4.12. Ректорын зөвлөлийн бvрэлдэхvvн, ажиллах журмыг Ректорын тушаалаар батална.
4.13. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон Ректор нь их сургуулийн өдөр тутмын vйл ажиллагааг удирдаж, томилсон байгууллагын өмнө ажлаа тайлагнадаг албан тушаалтан мөн. Ректороор ажиллах бvрэн эрхийн хугацааг тvvнийг томилсон байгууллага нь хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна.
4.14. Ректор их сургуулийн удирдлагыг Монгол улсын хууль тогтоомж, энэхvv дvрэм, Боловсролын асуудал эрхэлсэн сайдтай байгуулсан гэрээний дагуу хэрэгжvvлнэ.
4.15. Ректор нь эрхэлсэн ажил, vйл ажиллагаагаа vр нөлөөтэй, тасралтгvй,   хэвийн, жигд явуулах орчин, нөхцөл бvрдvvлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах зорилгоор Захиргаа хvний нөөцийн болон хяналт шинжилгээ vнэлгээний зэрэг ажлын нэгжvvдтэй байна.
4.16. Ректор тvр хугацаагаар эзгvй байх vедээ өөрийн албан vvргийг аль нэг проректорт тvр орлон гvйцэтгvvлж, энэ тухай шийдвэр гаргасан байна. Албан vvрэг орлон гvйцэтгэгч нь тухайн ажлыг орлон гvйцэтгэх хугацаандаа бvрэн хариуцах бөгөөд vндсэн ажлаа нэгэн адил хариуцна.
4.17. Их сургуулийн Ректор нь дараахь эрх vvргийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулна. Vvнд:
1. Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжvvлэх төрийн бодлого, профессор, багш, ажилтан, суралцагчдын эрэлт хэрэгцээнд нийцvvлэн сургуулиа хөгжvvлэх, vйлчлэх хvрээг өргөжvvлэх, бvтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох vйл ажиллагааны чиглэл, хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцvvлэн шийдвэрлvvлэх, гарсан шийдвэрийг хэрэгжvvлэх;
2.  Бvтцийн нэгж, харъяа болон бvрэлдэхvvн сургуулийг хэвийн тогтвортой ажиллах нэгдсэн зохицуулалт, удирдлагаар хангах, тэдгээрийн vйл ажиллагааны чанарын талаар байнгын бvрэн дvvрэн мэдээлэлтэй байх, vр дvнг хариуцах;
3. Сургуулийн vндсэн vйл ажиллагааны чанарыг тасралтгvй сайжруулах бvтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах;
4. “Төсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хууль”-д заасан ерөнхий менежерийн бvрэн эрхийг эдэлж, vvргийг хvлээх;
5. Сургуулийн орон тоо, цалингийн санг тогтоох;
6. Сургуулийн дотоод журам, бусад журам заавар, Ректорын болон Эрдмийн зөвлөлийн бvрэлдэхvvн, ажиллах журмыг хянан батлах;
7. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосноор сургалтын төлөвлөгөөг батлах;
8. Проректор, газар, алба, төвийн дарга, бvрэлдэхvvн болон харъяа сургууль, хvрээлэн, төвийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, багш, төв захиргааны болон бvрэлдэхvvн сургуулийн сургалт, санхvv бvртгэлийн ажилтнуудыг томилох, чөлөөлөх, эдгээр албан тушаалтны хөдөлмөрийн гэрээг жил бvр дvгнэж, сунгах эсэхийг шийдвэрлэх;
9. Их сургуулийн дотоод хяналт шинжилгээ, vнэлгээнд vндэслэн газар, алба, төв нэгжvvдийн болон профессор багш ажилтнуудын vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт өгөх, багш, ажилтны ажлын байрны тодорхойлолтыг хянан батлах;
10. Тодорхой асуудлаар Удирдах зөвлөлийг хуралдуулах саналыг Зөвлөлийн даргад тавих;
11. Их сургуулийг төлөөлж гадаад, дотоодын байгууллагатай холбоо тогтоох, хамтран ажиллах талаар бодлого боловсруулах, чиглэл өгөх, гэрээ хэлцэл байгуулах;
12. Төсөв, хөрөнгийг төвлөрvvлэх, хөрөнгийг vйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөнд заасны дагуу захиран зарцуулах, төсөв санхvvгийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтад хяналт тавих;
13. Их сургууль магадлан итгэмжлэлд орох ажлыг удирдан зохион  байгуулах;
14. Итгэмжлэл, гэрчилгээ олгох;
15. Багш, ажилтан, суралцагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа, эрvvл ахуйн нөхцөлийг бvрдvvлэх;
16. Vйл ажиллагааны vр дvнгийн талаар Их сургуулийн хамт олон, Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлд  мэдээлэх, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнаж байх;
17. Хууль тогтоомжид заасан бусад эрх, vvрэг

4.18. Их сургуулийн удирдлагын шийдвэрийг vндэслэлтэй, шуурхай гаргаж байх нөхцлийг бvрдvvлэх зорилгоор Ректор нь проректор, газрын дарга нарыг оролцуулан Захиргааны зөвлөгөөнийг хийж байна. Захиргааны зөвлөгөөн хэлэлцсэн асуудлаар хурлын тэмдэглэл гаргах бөгөөд дараахь  vvрэгтэй ажиллана. Vvнд:
1. Их сургуулийн Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжvvлэх ажлыг захиргааны нэгжvvдийн хэмжээнд зохион байгуулах;
2. Тэргvvлэх профессор, тэнхимийн эрхлэгчийн албан тушаалд ажиллуулах хvмvvсийг сонгон шалгаруулах, тэдгээрийн ажлыг дvгнэх;
3. Их сургуулийн бvтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөх талаар судалгаа хийж, Ректорын зөвлөлийн саналыг авч Удирдах зөвлөлд оруулах;
4. Төрийн одон медаль, гавъяат цол, Яамны болон бусад шагнал урамшилд нэр дэвшvvлэх;
5. ШУТИС-ийн дотоодын сангийн хөрөнгөөр гvйцэтгэх эрдэм шинжилгээний  төсөл шалгаруулах, vр дvнг хэлэлцэх,
6. ШУТИС-ийн захиргааны ажилтнуудаас гаргасан сахилгын зөрчлийн талаар болон бvрэлдэхvvн сургуулийн захиргааны шийдвэрийн талаар гаргасан гомдлыг хянан хэлэлцэх;
4.19. Их сургуулийн эрхэм зорилго, стратегийг хэрэгжvvлэхээр Сургалтын, Эрдэм шинжилгээ, технологийн, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректортой байх бөгөөд тэдгээрийг Ректор томилно.
4.20. Проректорууд өөрийн эрхлэх асуудлын хvрээ, ажлын ачааллаас хамаарсан тодорхой чиглэлийн газар, алба, төв болон бусад нэгжvvдтэй  байна.  
4.21. Сургалтын проректор дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:
1. Сургалтын стандартын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлийг хэрэгжvvлэх, сургалтын материаллаг баазыг бэхжvvлэх бодлого боловсруулж, шийдвэрлvvлэх;
2. Багшлах боловсон хvчнийг бэлтгэх, шилж сонгох, чадваржуулах, давтан бэлтгэх, гадаадад мэргэжил дээшлvvлэх, гадаадаас багш урьж ажиллуулах, багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээний  бодлогыг боловсруулж хэрэгжvvлэх;
3. Бакалавр, магистрын шатны сургалтын чанар, төвшинг дээшлvvлэх, программын аккредитаци хийх, е - сургалтыг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;
4. Сурах бичгийн хvртээмжийг нэмэгдvvлэх, чанарыг сайжруулах бодлого боловсруулж хэрэгжvvлэх;
5. Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих,
6. Шинээр мэргэжлийн салбар нээх, сургалт явуулах зөвшөөрөл авах, биелэлтэнд хяналт тавих;
7. Элсэлт, төгсөлтийн ажлыг удирдан зохион байгуулах;
8. Профессор, багш, сургалтын болон хичээлийн туслах ажилтнуудыг аттестатчилах, орон тоо, зэрэглэлийг тогтоох, шагнал урамшилд тодорхойлох, сахилгын шийтгэл хvлээлгэх санал гаргах, бvрэлдэхvvн сургуулийн дэд захирлыг томилох, өөрчлөх саналыг Ректорт оруулах;
9. Сургалт-vйлдвэрлэлийн холбоог хангах бодлого боловсруулах, бvрэлдэхvvн сургуулиудын энэ чиглэлийн vйл ажиллагааг дэмжиж, зохицуулах;
10. Профессор, багш нарын дунд тэдний мэдлэг чадварыг дээшлvvлэх онол, заах арга зvйн семинар, сургалт зохион байгуулах;
11. Оюутны асуудлыг хариуцаж, оюутны vйлчилгээний төвлөрсөн арга хэмжээний төсөв батлуулж, төсвийн эх vvсвэрийг бvрдvvлэн зарцуулах;
12. Оюутны нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулж хэрэгжvvлэх, оюутанд зориулсан сургалтын зээл, тэтгэлэг, тусламжийн хvрээг нэмэгдvvлэх;
13. Оюутнуудын дунд урлаг, спорт, олон нийтийн ажил зохион байгуулах;
14. Төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд судалгаа хийж, ажил эрхлэлтийг дээшлvvлэх бодлого, санал боловсруулж ажиллах;
15. Хариуцсан асуудлаараа ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, vнэлэлт дvгнэлт гаргах, санал боловсруулж, шийдвэрлvvлэх;
16. Эрдмийн зөвлөл, Ректорын зөвлөлийн шийдвэр, Ректороос өгсөн vvрэг даалгаврыг хэрэгжvvлэх.

4.22. Эрдэм шинжилгээ, технологийн проректор дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:
1. Шинжлэх ухаан, технологийн олон улсын хөгжлийн хандлага, төрийн бодлогын хvрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулах, технологи дамжуулах, нутагшуулах vр дvнг нь vйлдвэрлэлд нэвтрvvлэх бодлого боловсруулж хэрэгжvvлэх, төсөв хөрөнгийн эх vvсвэрийг хайж олох;
2. Эрдэм шинжилгээний хvрээлэн, төвvvдийн vйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, vйл ажиллагаанд нь хяналт тавих, тэдгээрийн захирал, эрхлэгч нарыг томилох, өөрчлөх талаар санал гаргах,
3. Профессорын баг, тэнхимийг шинээр байгуулах, татан буулгах, өөрчлөх    асуудлыг боловсруулж Эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлvvлэх, профессорын багийн ахлагч, бvрэлдэхvvн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах, томилох, өөрчлөх талаар санал боловсруулж, Ректорын зөвлөл болон Захиргааны зөвлөгөөнд танилцуулах,
4. Шинжлэх ухаан, технологийн мэдээлэл, патент, лицензийн холбогдолтой арга хэмжээг авч хэрэгжvvлэх;
5. Шинжлэх ухаан, технологийн сангаас зарласан төсөл шалгаруулах тендерт оролцох ажлыг зохион байгуулах;
6. Профессор, хvндэт доктор цол олгох экспертизийн ажлыг зохион байгуулах;
7. Эрдмийн зөвлөлийн хурлын бэлтгэл хангах, зохион байгуулах, шийдвэрийн гvйцэтгэлд хяналт тавих,
8. Магистр, докторын зэрэг олгох сургалтын агуулга, арга зvйг боловсруулан хэрэгжvvлэх, нэгдсэн удирдлагаар хангах;
9. Эрдмийн цол, докторын зэрэг олгох зөвлөлvvд болон Эрдмийн зөвлөлийн vйл ажиллагааны уялдааг хангаж зохицуулах,
10. Эрдэм шинжилгээний бичиг, шинжлэх ухаан, технологийн сэтгvvл хэвлэн нийтлэх асуудлыг эрхлэх;
11. Улсын хэмжээний шинжлэх ухаан, технологийн төслvvдэд холбогдох сургууль, хvрээлэн, төв, профессорын баг, багш, эрдэм шинжилгээний ажилтан нарыг зөвлөх болон бусад хэлбэрээр оролцуулах ажлыг зохион байгуулах;
12. Дотоод, гадаадын өмчийн бvх хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжvvдтэй хамтран ажиллах, хамтарсан судалгаа хийх, vйлдвэрлэлд технологи нэвтрvvлэх ажилд төслийн санхvvжилтийг нэмэгдvvлэх ажлыг зохион байгуулах;
13. Эрдэм шинжилгээний ажил, магистр, докторын сургалт, технологи дамжуулах асуудлаар сургууль, хvрээлэнгvvдийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессорын багийн ахлагч нарын зөвлөгөөн, семинар зохион байгуулж, шуурхай удирдлагаар хангах;
14. Улсын хэмжээнд стратегийн ач холбогдол бvхий чиглэлээр судалгааны болон асуудал шийдвэрлэх лабораториуд байгуулах асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран судалж хэрэгжvvлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих;
15. Их сургуулийн дотоодын технологийн судалгааны сан байгуулж, сангийн vйл ажиллагааг удирдах;
16. Гадаад орны сургууль, олон улсын байгууллагуудтай хамтарсан төсөл хэрэгжvvлэх, шинжлэх ухаан, техник, технологийн хамтын ажиллагааг өргөжvvлэн хөгжvvлэх бодлого, хөтөлбөр боловсруулан хэрэгжvvлэх, хамтарсан эрдэм шинжилгээний   хурал, зөвлөгөөн зохиох, профессор багш солилцох ажлыг зохион байгуулах;
17. Их сургуулийн хэмжээнд профессорын баг, тэнхимvvдийн ажлыг дvгнэх, чансааг тогтоох, удирдамж зөвлөмж гаргах, сургалт семинар зохион байгуулах;
18. Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс болон, Ректорын өгсөн vvрэг даалгаврыг биелvvлэх.

4.23. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:

1. Их сургуулийн хөгжлийн төлөвлөлт, нэгдсэн төсвийг төлөвлөн батлуулах, санхvvжилт авах, төсөв хуваарилах, төвлөрсөн сан байгуулах, тайлан тэнцэл, статистикийн мэдээ гаргуулах;
2. Төсвийн зардлын норм, нормативийг боловсруулах ажлыг зохион байгуулах;
3. Их сургуулийн хэмжээнд цалин хөлсийг шинэчлэн тогтоох, шагнал урамшууллын системийг боловсронгуй болгох;
4. Сургалтын материаллаг бааз, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах, боловсронгуй болгох бодлого хөтөлбөр боловсруулан хэрэгжvvлэх;
5. Хөрөнгө оруулалт, санхvvжилтийн нэмэлт эх vvсвэр олох;
6. Төсвийн зарцуулалт, нягтлан бодох бvртгэлийн явц, vр дvнд хяналт тавих;
7. Сургалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн нэгдсэн хангамж, vйлчилгээний   ажлыг  зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;
8. Номын сангийн хангамж, vйлчилгээг сайжруулах;
 9. Барилга, байгууламжийн ашиглалт, хуваарилалт, өргөтгөлийн асуудлыг хариуцан гvйцэтгэх, барилга, барилгын их болон урсгал засварын ажлын зураг, төсөв, төлөвлөлт, санхvvжилтийг хариуцах, гvйцэтгэгчийг тендерийн vндсэн дээр сонгон шалгаруулж, ажлын явц, гvйцэтгэлд захиалагчийн хяналт тавих, хvлээн авах ажлыг зохион байгуулах;
10. Сурах бичиг, хэвлэлийн төв, Эрvvл мэндийн төв, Горхи дахь сургалт, амралтын төв, Мэргэжилтний байр зэрэг нийтлэг vйлчилгээний нэгжvvдийн vйл ажиллагааг хэвийн явуулах, ажлыг удирдах;
11. Хамт олны нийгмийн асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжvvлэх арга хэмжээ авах;

4.24. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны проректор дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:

1. Их сургуулийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны бодлого чиглэлийг боловсруулан багшлах бvрэлдэхvvний мэргэжил дээшлvvлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хvрээнд сургалтын материаллаг баазыг бэхжvvлэх, оюутан солилцоог хөгжvvлэх ажлыг зохион байгуулах;
2. Гадаадын их сургуулиуд, эрдэм шинжилгээний болон vйлдвэрлэлийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ, хэлэлцээг төлөвлөх, санал боловсруулах, хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;
3. Гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага эрдэмтэдтэй хамтарсан төсөл хэрэгжvvлэх багш эрдэм шинжилгээний ажилтан оюутан солилцох арга хэмжээг зохион байгуулах;
4. Бvрэлдэхvvн болон харъяа сургуулиудыг гадаад харилцааны асуудлаар арга зvйн удирдлагаар хангах;
5. Их сургуулийн гадаад харилцааны талаарх тайлан мэдээг нэгтгэн гаргах, тайлагнах;
6. Их сургуулийн оюутан солилцооны асуудлыг vр дvнтэй зохион явуулж профессор багш нарыг гадаадад мэргэжил дээшлvvлэх арга хэмжээг авч хэрэгжvvлэх;
7. Гадаадын байгууллагуудтай хамтран явуулах сургалт, семинар хурал зөвлөгөөнийг зохион байгуулах ажлыг зохицуулах;
8. Гадаад хамтын ажиллагааны гэрээ, төлөвлөгөө, гадаадын их сургууль, эрдэм шинжилгээний  байгууллага, vйлдвэрлэгчидтэй хамтран хэрэгжvvлэх судалгааны төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах;
9. Гадаад орнуудын боловсролын асуудлыг судалж хамтран ажиллах холбоо тогтоох ажлыг удирдах;
10. Сургуультай холбоотой гадаадын төсөл болон уулзалт, ярилцлагын холбогдох баримт бичиг илтгэлийн эх, хурлын тэмдэглэлийн сан бvрдvvлэх;
11. Гадаадын байгууллагуудтай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн биелэлтэнд хяналт тавих;
12. Гадаадаас мэргэжилтэн багш, оюутан солилцох асуудлыг зохион байгуулах;
13. Сургуулиудад ажиллах гадаадын мэргэжилтэн багш, гадаадад суралцахаар явж байгаа багш нартай сургуулийг төлөөлж гэрээ байгуулах;
14. Шаардлагатай vед vйл ажиллагааныхаа хvрээнд аман орчуулга хийх;
15. Сургуульд  зочилж ажиллаж байгаа гадаадын зочид мэргэжилтнvvдийг угтан авах, vзвэр, ёслолын арга хэмжээг зохион байгуулах, ажилтнуудын vйл ажиллагааг удирдах, зохицуулах, хяналт тавих;
16. Vйлдвэр аж ахуй, бусад байгууллагуудтай хамтран ажиллах талаар санал санаачилга гаргах, гэрээ хэлцэл байгуулах, тэдгээрийн биелэлтэнд хяналт тавих, тайлан гаргах;

4.25. Бvрэлдэхvvн сургуулийн захирал нь дараахь чиг vvрэгтэй ажиллана. Vvнд:  
1. Мэргэжлийн салбарын хэмжээнд тусгай зөвшөөрөл авсан мэргэжлvvдээр бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг зохион байгуулах;
2. Салбарын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах, vйлдвэрлэлд технологи нэвтрvvлэх бодлого боловсруулах, хэрэгжvvлэх ажлыг удирдлагаар хангах, уялдуулан зохицуулж, хяналт тавих;
3. Бvтээгдэхvvн нийлvvлэх гэрээний vзvvлэлтvvдийг нарийвчлан тодорхойлсон vйл ажиллагааны бизнес төлөвлөгөө, жилийн төсвийг батлуулах, орлогыг бvрдvvлж, зориулалтаар нь vр ашигтай захиран зарцуулах;
4. Хөрөнгийн бусад эх vvсвэр олох, лаборатори, кабинет, хичээлийн  болон оюутны байрын ашиглалтад хяналт тавьж, ариун цэвэр, тохижилт ба засвар vйлчилгээний ажлыг хариуцан зохион байгуулах;
5. Сургууль хоорондын кредитийн тооцоог тогтоосон хугацаанд нь шуурхай хийх;
6. Сургуулийн бvрэлдэхvvнд багтах хvрээлэн, төвийн vйл ажиллагаанд чиглэл өгөх, хяналт тавих, уялдуулан зохицуулах;
7. Профессорын баг, тэнхимийн төсвийн төлөвлөлт, хуваарилалтыг хийж, зарцуулалтанд хяналт тавих;
8. Захиргаа, аж ахуй, vйлчилгээний ажилчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх;
9. Профессор, багш, сургуулийн харъяа судалгааны төв, туршилтын vйлдвэрийн захирал, бусад ажилтныг шагнал урамшилд нэрийг нь дэвшvvлэн тодорхойлох, сахилгын шийтгэл хvлээлгэх санал гаргах;
10. Санхvv, нягтлан бодох бvртгэл, статистикийн мэдээ, тайланг хугацаанд нь vнэн зөв гаргах ажлыг зохион байгуулах;
11. Хариуцсан сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгvй ажиллагаа, харуул хамгаалалт, сахилга, дэг журам ажиллагчдын нийгмийн асуудлыг хариуцан ажиллах;
12. Бvрэлдэхvvн сургуулийн Эрдмийн зөвлөл, Захирлын зөвлөлийг удирдах;
13. Бакалаврын зэрэг олгох төгсөлтийн ажлын комисс байгуулж ажиллуулах, сургалтын явцад хяналт тавих;
14. Хамт олонд жил бvрийн ажлын төлөвлөгөөгөө танилцуулах, Ректортой хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлынхаа тайланг тавьж ажиллах;
15. Эрх хэмжээний хvрээнд тушаал гаргах, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарыг томилох, өөрчлөх талаар Их сургуулийн удирдлагад санал оруулах;
16. Удирдлагаас өгсөн vvрэг даалгавар, шийдвэрийг биелvvлэх;

4.26 Хvрээлэн, төвийн захирал нь дараахь чиг vvрэгтэй. Vvнд:
1. Эрдэм шинжилгээ, судалгааны чиглэл, vндэсний vйлдвэрлэлийг хөгжvvлэх, техник, технологийн шинэчлэлт хийх бодлого боловсруулах, хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах; 
2. Vйлдвэрлэлийн шинэ салбар бvтцийг бий болгох чиглэлээр судалгаа явуулж, vр дvнг нэвтрvvлэх;
3. Эрдэмтэн, судлаачдын боловсруулж бvтээсэн техник, технологи, судалгааны ажлын vр дvнг vйлдвэрлэл, бизнесийн байгууллагад нэвтрvvлэх ажлыг зохион байгуулах;
4. Эрдэм шинжилгээний ажилтнуудыг шилж сонгох, томилох, өөрчлөх талаар санал боловсруулж, холбогдох албан тушаалтнаар шийдвэрлvvлэх;
5. Хvрээлэнгийн vйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, төсвийг төлөвлөж, зарцуулах;
6. Эрх хэмжээний хvрээнд тушаал гаргах;
7. Шинжлэх ухаан, технологийн ололт, тэргvvний технологийг Монгол орны нөхцөлд  нэвтрvvлэх, нутагшуулах ажлыг зохион байгуулах;
8. Докторын сургалтыг бvрэлдэхvvн сургуультай хамтран явуулах, судалгааны лабораторийг байгуулах;
9. Хөрөнгийн нэмэгдэл эх vvсвэр олох, Шинжлэх ухаан технологийн сан, vйлдвэр, аж ахуйн газар, гадаад, дотоодын бизнесийн байгууллагуудтай төсөл хэрэгжvvлэх гэрээ хийж, тэдгээрийн хэрэгжилтийн явц, гvйцэтгэлд болон төсөв, хөрөнгийн зарцуулалтанд хяналт тавьж ажиллана.
4.27. Тэргvvлэх профессор (профессорын багийн ахлагч),  тэнхимийн эрхлэгч нар дараахь эрх vvрэгтэй ажиллана. Vvнд:
1. Сургалтын агуулга, арга зvйг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжvvлэх санал боловсруулах, хэрэгжvvлэх
2.Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандартыг суралцагчдын эрэлт хэрэгцээ, тухайн мэргэжлийн орчин vеийн шаардлагад нийцvvлэн боловсронгуй болгох;
3. Бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэх сургалтын төлөвлөгөөний төлөвлөлт ба хэрэгжилтийг хариуцан гvйцэтгэх
4. Багшлах боловсон хvчний хэрэгцээг гарган, профессорын баг, тэнхим, салбарын хурлаар хэлэлцэн багш авах, тэдний мэргэжлийг  дээшлvvлэх, багшийн цалин, урамшууллын сан, сургалтын зардлын талаар санал тавих;
5. Профессор багш нарын ажлын гvйцэтгэлийг тооцон, хөдөлмөрийн vр дvнгээр нь нэмэгдэл урамшуулал олгох хувь хэмжээний талаар санал оруулах;
6. Хичээлийн стандартыг боловсруулж батлуулах;
7. Оюутныг сурах нөхцөл ба сургалтын материалаар хангах асуудлыг хариуцах;
8. Оюутныг сургалт, судалгааны болон соёл хvмvvжлийн нийтийг хамарсан ажилд идэвхтэй оролцуулах;
9. Профессорын баг, тэнхимийн батлагдсан төсвийг зориулалтаар нь зарцуулах;
10. Эрдэм шинжилгээний төсөл дэвшvvлж судалгаа боловсруулалтын ажил хийх;
11. Сургалт-vйлдвэрлэлийн холбоог бэхжvvлэх, судалгааны ажлын чиглэлээр эрдэм шинжилгээний хурал, семинар, vзэсгэлэн зохион байгуулах;
12. Профессорын баг, тэнхимийн багшийн цагийн ачааллыг хуваарилах, гvйцэтгэлийг тооцох, дvнг нэгтгэх;
13. Сургуулийн захирлын өмнө ажлаа тайлагнах,
 4.28. Бvрэлдэхvvн сургуулийн захирал, тэргvvлэх профессор, тэнхимийн эрхлэгчийг сонгон шалгаруулах журмыг Ректорын тушаалаар баталж мөрдөнө.

Тав. ШУТИС-ийн сургалтын vйл ажиллагаа
5.1. Дээд боловсрол эзэмшvvлэх сургалт нь өдөр, орой, эчнээ, экстернат, зайн хэлбэртэй байж болно. Их сургууль нь vндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол нөхөн эзэмшигчдэд зориулан бэлтгэл болон богино хугацааны тусгай сургалт зохион байгуулна.
5.2. Дээд боловсрол эзэмшvvлэх сургалт мэргэжил, сургалтын чиглэл, төвшин бvрээр зохих стандартыг vндэслэн боловсруулж баталгаажуулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрснөөр сургуулийн Ректор батална.
5.3. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтална. Тухайн хөтөлбөрийн сургалтын бvх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө.
5.4. Их сургуулийн өдөр, оройн сургалтын хичээлийн жилийн эхлэх, дуусах хугацааг тухайн хичээлийн жилийн нэгдсэн хуанлигаар тогтооно. Эчнээ, экстернат хэлбэртэй сургалтын хичээлийн жил эхлэх хугацааг сургалтын төлөвлөгөөгөөр буюу холбогдох журмын дагуу зохицуулна.
5.5.Дээд боловсрол эзэмшvvлэх vйл ажиллагаанд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан дээд боловсролын сургалт эрхлэх нийтлэг журмыг баримтална.
5.6. Суралцагчид суралцах хугацаандаа сургуулийн лаборатори, кабинет, эрдэм шинжилгээний болон vйлдвэрлэл, vйлчилгээний байгууллагад багш, тусгайлан томилсон удирдагчийн дор гvйцэтгэх vйлдвэрлэлийн дадлага нь vндсэн сургалтын бvрэлдэхvvн хэсэг болно. Сургуулийн vйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөр, дvрмийг Эрдмийн зөвлөлийн саналыг vндэслэн Ректор батална.
5.7. Суралцагчийн мэдлэг чадварыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг vндэслэн боловсруулж, сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн баталсан сургуулийн хэмжээнд мөрдөх журмын дагуу дvгнэнэ.
5.8. Суралцагч элсvvлэхэд Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан холбогдох журмыг баримтална.
5.9. Сургууль нь төгсөгчиддөө Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу диплом олгоно.
5.10. Сургууль суралцагчийн суралцсан байдлын талаар холбогдох мэдээ, нотолгоог суралцагчийн хvсэлтээр саадгvй гаргаж өгөх vvрэгтэй.
Зургаа. ШУТИС-ийн профессор багш, ажилтан
6.1.  Их сургуульд ажиллагчдын хөдөлмөрийн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай багц хууль, Их сургуулийн дvрэм, хөдөлмөрийн дотоод журам, холбогдох бусад хууль эрхийн актуудаар зохицуулагдана.
6.2. Профессор багш, ажилтан ажилчид нь тухайн албан тушаалын     тодорхойлолтонд заагдсан ажил vvргийг Ректор, захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний vндсэн дээр гvйцэтгэнэ.
6.3. Их сургуулийн удирдах албан тушаал нь:
1. Ректор (Захирал)
2. Проректор (Дэд захирал)
3. Газар, алба, төвийн дарга, эрхлэгч
4. Бvрэлдэхvvн болон харъяа сургууль, хvрээлэн, төвийн захирал, эрхлэгч

6.4. Захиргааны албан тушаал нь:
1. Ахлах мэргэжилтэн
2. Мэргэжилтэн
3. Ажилтан
4. Vйлчилгээ, аж ахуйн ажилчид

    6.5. Сургалт, эрдэм шинжилгээний албан тушаал нь:
1. Бvрэлдэхvvн сургуулийн дэд захирал
2. Эрдэмтэн нарийн бичгийн дарга
3. Тэргvvлэх профессор, тэнхимийн эрхлэгч 
4. Профессор
5. Дэд профессор
6. Ахлах багш
7. Багш
8. Дадлагажигч багш
9. Эрдэм шинжилгээний ажилтан, инженер
10. Лаборатори, кабинетын эрхлэгч, арга зvйч
11. Сургалтын инженер, мастер
12. Сургалтын болон хичээлийн туслах ажилтан гэсэн ангилалтай байна.

6.6. Багшийн ажлын сул байрыг нийтэд зарлаж, “ШУТИС-д багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу сонгож ажиллуулна.
6.7. Их сургуулийн захиргааны ажилтнуудыг томилох, чөлөөлөхдөө газар, алба, төвийн даргыг эрхэлсэн проректорын, ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, ажилтныг газрын дарга болон эрхэлсэн проректорын, бvрэлдэхvvн сургуулийн дэд захирал, сургалтын болон санхvv бvртгэлийн ажилтнуудыг тухайн сургуулийн захирлын саналыг тус тус авч, Ректорын тушаалаар шийдвэрлэнэ.    
6.8. Их сургуулийн багш, орон тооны эрдэм шинжилгээний ажилтан нь магистр болон тvvнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
6.9. Их сургуулийн профессор, багш нар нь Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна дараахь эрх эдэлнэ. Vvнд:
1. Бvтээлийн чөлөө авах, мэргэжил дээшлvvлэх;
2. Сургууль, удирдлагын vйл ажиллагаатай холбоотой санал, гомдол гаргах;
3. Их сургуулийн номын сан, интернетийн сvлжээ, эрvvл мэндийн төвөөр vйлчлvvлэх;
4. Хууль тогтоомжид заасан бусад эрх;
6.10. Профессор, багш нар дараахь vvрэгтэй.
1. Хичээлийг сургалтын агуулга, стандартын дагуу явуула

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 15 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +