Ректорын 2006 оны 11-р сарын 27-ны 289 тоот тушаалын 1-р хавсралт
ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
Нэг. Нийтлэг vндэслэл
1.1. Хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн (цаашид их сургууль гэх) vндсэн чиг vvрэг, vйл ажиллагааны онцлогийг харгалзан Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, их сургуулийн дvрмийн хvрээнд захиргаа, багш, ажилтны эрх vvргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын хөдөлмөрийн харилцаа, их сургуулийн дотоод vйл ажиллагааг зохицуулахад оршино. 1.2. Дотоод журмын биелэлтэнд их сургуулийн захиргаа болон багш, ажилтны эрх ашгийг хамгаалах төлөөллийн байгууллагууд өөрсдийн эрх хэмжээний хvрээнд хяналт тавина. 1.3. Энэхvv журмыг их сургуулийн нийт багш, ажилтнууд дагаж мөрдөнө.
Хоёр. Ажилтныг ажилд авах, ажлаас чөлөөлөх
2.1 Ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байрны тодорхойлолтод тохирсон боловсрол, мэдлэг, мэргэжил, ажлын туршлага, ажил гvйцэтгэх чадвар, зан төлөв, эрvvл мэнд зэргийг харгалзаж vзнэ. 2.2 Ажилтан дараахь бичиг баримтыг бvрдvvлнэ. 1) Ректорын зөвлөлийн болон холбогдох сургууль, газар, нэгжийн хурлын шийдвэр 2) Ажилд орохыг хvссэн хувийн өргөдөл 3) Боловсрол, мэргэжлийн диплом, vнэмлэх, гэрчилгээний эх хувь, тvvний баталгаажуулсан хуулбар 4) Төрийн албан хаагчийн биеийн байцаалт 5) Иргэний vнэмлэх 6) Шаардлагатай бол урьд ажиллаж байсан байгууллагын болон эмнэлэг, хууль хяналтын байгууллагын тодорхойлолт, сонгон шалгаруулалтын дvн 2.3 Багш, ажилтныг ажилд авахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зvйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, нэг хувийг ажилтанд өгнө. 2.4 Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг vндэслэн Ректорын болон захирлын тушаал гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийнэ. 2.5 Газар, сургууль, хvрээлэн, төв нэгжvvд орон тоо гарсан тухай бvр нь Захиргаа, мониторингийн газарт мэдэгдэх ба шаардлагатай бол албан тушаалын тодорхойлолтыг шинэчлэн боловсруулна. 2.6 Шинээр орон тоо гаргаж байгаа тохиолдолд тухайн орон тоог бий болгох vндэслэл, шаардлага болон албан тушаалын тодорхойлолтыг Захиргаа, мониторингийн газарт гаргаж ирvvлэх ба асуудлыг Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. 2.7 Профессор, багшийг ажилд авахдаа “ШУТИС-д багш сонгон шалгаруулж ажиллуулах журам”-ын дагуу шийдвэрлэнэ. 2.8 Сургалт, санхvv бvртгэлийн ажилтан, аж ахуйн болон кассын нярав зэрэг эд хөрөнгийн хариуцлага хvлээх албан тушаалд шинээр ажилтан авах асуудлыг холбогдох проректор, газрын даргатай зөвшилцсөний vндсэн дээр Ректорын тушаалаар шийдвэрлэнэ. 2.9 Бvрэлдэхvvн сургуулийн харъяаны алба, нэгж, эрдэм шинжилгээний хvрээлэн, төв, хичээлийн болон оюутны байрны vйлчилгээнд шинээр ажилтан, ажилчид авах асуудлыг тухайн сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлэнэ. 2.10 ШУТИС-ийн захиргаанд ажилтан шинээр авахдаа холбогдох газар, нэгжийн дарга, эрхэлсэн проректорын саналыг vндэслэн Ректорын тушаал гаргана. 2.11 Багш, ажилтныг ажилд авахдаа их сургуулийн дvрэм, дотоод журам, албан тушаалын тодорхойлолтыг нэг бvрчлэн танилцуулж, шаардлагатай бол гvйцэтгэх ажил vvргийн чиг баримжаа олгох сургалт, семинарыг явуулна. 2.12 Томилогдсон өдрөөс нь эхлэн ажлын газрын vнэмлэх олгож, холбогдох баримт материалыг актаар, эд хөрөнгийг картаар хvлээлгэн өгнө. 2.13 Анх ажилд орж байгаа ажилтны албан тушаалын онцлогийг харгалзан 6 сар хvртэл хугацаатай туршилтын журмаар ажиллуулж болно. Туршилтын хугацаа дуусмагц идэвхитэй сайн ажилласан ажилтны хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, жинхлэн ажиллуулах тухай Ректорын болон захирлын тушаал гаргана. 2.14 Ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг бvрэн ашиглах, тvр чөлөөтэй байгаа хvний хариуцсан ажил vvргийг тасралтгvй явуулах зэрэг зорилгоор зарим ажилтныг хавсран ажиллуулах буюу тvр хугацаагаар гэрээгээр хvн авч ажиллуулж болно. 2.15 Профессор, багш, ажилтан ажилчдыг ажил, албан тушаалаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуульд заасан vндэслэлээр, Ректорын болон захирлын тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцална. 2.16 Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хvлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас чөлөөлөх тухай шийдвэрт заах бөгөөд тойрох хуудсаар тооцоо хийсний дараа хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрvvл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, хvлээлгэн өгнө. 2.17 Тэтгэвэр тогтоолгох насанд хvрсэн vндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн профессор, багш буцаж ажиллах хvсэлт гаргавал ажлын хэрэгцээ, тухайн профессор, багшийн багшлах болон эрдэм шинжилгээний ажлын туршлага, ажлын чадвар, хариуцлага, эрvvл мэндийн байдал зэргийг харгалзан холбогдох профессорын баг, сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, ажиллуулах албан тушаал, хугацааг тодорхой зааж хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж болно.
Гурав. Ажил олгогчийн эрх, vvрэг
3.1 Багш, ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зөв зохион байгуулах, хөдөлмөрийн эрvvл ахуй, аюулгvй нөхцөлөөр хангах, ажил vvргээ биелvvлэхэд нь шаардлагатай тавилга, техник, хэрэгсэл, материалаар хангах; 3.2 Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд заагдсан vvргийг хугацаанд нь биелvvлэх; 3.3 Цалин хөлс, бусад нэмэгдэл, урамшууллыг тогтоосон хугацаанд олгох, цалин хөлс, урамшууллын тогтолцоо тvvнийг олгох хэлбэрийг боловсронгуй болгох талаар санаачлагатай ажиллах; 3.4 Их сургуулийн хэмжээнд хөдөлмөрийн сахилга, соёл, дэг журам, зохион байгуулалтыг сайжруулах, амжилт гаргасан багш ажилтныг урамшуулах талаар санаачлагатай ажиллахын зэрэгцээ хууль тогтоомж, хөдөлмөрийн сахилга зөрчигчдөд холбогдох хууль тогтоомжийн дагуу сахилгын шийтгэл ногдуулах; 3.5 Багш, ажилтан vндсэн ажлынхаа зэрэгцээ мэргэжил, ажил албан тушаал хавсран болон хослон ажилласан, эзгvй байгаа ажилтны vvргийг орлон гvйцэтгэсэн, албан тушаалын тодорхойлолтод заагаагvй ажил vvргийг гvйцэтгэсэн, илvv цагаар ажилласан бол vндсэн цалингаас нь тооцон нэмэгдэл хөлс олгох; 3.6 Багш ажилтан мэдлэг боловсролоо дээшлvvлэхэд нь дэмжлэг vзvvлэх; 3.7 Ажилтны ар гэрт гачигдал тохиолдсон vед зохих журмын дагуу тэтгэмж тусламж vзvvлэх; 3.8 Албан тушаалын тодорхойлолт болон журам, зааврыг боловсруулж батлах, албан тушаалд хvмvvсийг томилж, чөлөөлөх, албан vvргийн ачаалал, өөрчлөлтийн байдлыг vндэслэн багш, ажилтнуудын албан тушаалын цалингийн хэмжээ, нэмэгдлийг тогтоох; 3.9 Багш ажилтны дунд ажил хэрэгч, бvтээлч, эв нэгдэлтэй уур амьсгал бий болгох, тэдний зvгээс гаргасан сургууль, хамт олны ажилд тустай идэвхи санаачлагыг бvх талаар дэмжих, шvvмжлэл санал хvсэлтийн мөрөөр шуурхай арга хэмжээ авч хариуг мэдэгдэх; 3.10 Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх дvрэм журмуудыг Монгол улсын хууль тогтоомжид нийцvvлэн гаргаж, хууль тогтоомж удирдах дээд байгууллагын шийдвэр, багш ажилтан суралцагчидтай байгуулсан гэрээ, их сургуулийн дvрэм энэхvv журам болон бусад журам зааврын биелэлтэнд хяналт тавих;
Дөрөв. Багш, ажилтны эрх, vvрэг
4.1 Холбогдох хууль тогтоомж, их сургуулийн дvрэм, хөдөлмөрийн дотоод журам, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ болон бусад журам зааврын дагуу хvлээсэн vvргээ цаг тухайд нь чанартай биелvvлэх; 4.2 Ажлын цаг, хичээлийн хуваарийг нарийн чанд мөрдөж, өөрийн мэргэжил, мэдлэгээ дээшлvvлэх, судалгаа шинжилгээний ажилд шинэлэг дэвшилттэй арга технологи нэвтрvvлэх, эцсийн vр дvнг дээшлvvлэхэд байнга анхаарч ажиллах; 4.3 Ажлын байранд эзэмшиж, ашиглаж байгаа тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, ажлын байрны эмх цэгц, ариун цэвэр, хөдөлмөрийн аюулгvй ажиллагааны шаардлагад нийцvvлэн ажиллах; 4.4 Хөдөлмөрлөх vvргээ биелvvлэх явцдаа байгууллагад өөрийн буруугаас хохирол учруулсан ажилтанд зохих шийтгэл оногдуулсан эсэхийг харгалзахгvйгээр эд хөрөнгийн хариуцлага хvлээлгэнэ. 4.5 Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тохиолдолд эзэмшиж байсан тавилга, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл бусад эд материалыг хvлээлгэн өгч, зохих журмын дагуу холбогдох тооцоог хийж дуусгах; 4.6 Багш, ажилтнууд хууль тогтоомж, дvрэм журамд заасны дагуу чөлөө авах, нийгэм ахуйн хөнгөлөлт эдлэх, хөдөлмөрийн нөхцөлөө сайжруулах асуудлаар сургуулийн удирдлагад тодорхой санал тавьж, хариу авах, шийдвэрлvvлэх эрхтэй. 4.7 Багш, ажилтнууд өөрийн болон хамт олон, сургуулийн эрх ашгийн асуудлаар их сургуулийн захиргаа, холбогдох албан тушаалтанд санал тавих, шvvмжлэх, тvvнийгээ зохих журмын дагуу шийдвэрлээгvй гэж vзвэл холбогдох байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах эрхтэй.
Тав. Ажил амралтын цаг
5.1 Их сургуулийн захиргааны ажил өглөө 09.00 цагт эхэлж, 18.00 цагт дуусна. Vдийн завсарлага 13.00-14.00 цагийн хооронд vргэлжилнэ. 5.2 Ажлын өдрийн vргэлжлэл 8 цаг, 7 хоногийн ажлын цаг нь 40-өөс илvvгvй байна. Vvнээс профессор, багш нар 30-аас доошгvй цагийг vндсэн ажлын байрандаа ажиллана. 5.3 Vндсэн сургалтын хичээл хоёр ээлжээр хичээллэнэ. 5.4 Хичээл өглөө 08.00 цагт эхэлнэ. Хичээлийн нэг удаагийн vргэлжлэх хугацаа 90 минут, завсарлах хугацаа 10 минут, их завсарлага 30 минут байна. 5.5 Ажлын онцлогтой холбоотойгоор зарим багш, ажилтны ажлын цаг өөрөөр тогтоогдож болох бөгөөд уг асуудлыг тухайн ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. 5.6 Профессор, багшийн ажлын цаг, хичээлийн хуваарь их сургуулийн vйл ажиллагаатай уялдан зохицуулагдана. Профессор, багшийн ажилласан хоног, цагийн тооцоог профессорын багийн ахлагч, секторын эрхлэгч хариуцан, бусад ажилтны цагийн тооцоог тэдгээрийг шууд харъяалах удирдах албан тушаалтан тус тус хийнэ. 5.7 Ажилтан бvр ажилдаа ирэх, тарахдаа тогтоосон журмын дагуу бvртгvvлж, ажлын цагаар гарахдаа болон захиргаанаас чөлөө авсан тухайгаа шууд харъяалах албан тушаалтанд мэдэгдэж, байх газрын хаяг, холбоо барих утасны дугаарыг захирлын туслах, нэгждээ мэдэгдэнэ. 5.8 Ажил олгогчийн санаачлагаар өдрийн ажлын цагийг хэтрvvлэн илvv цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагvй бол ажилласан цагийг бvртгэлийг vндэслэн тvvнд 1.5 дахин нэмэгдvvлсэн цалин хөлс олгоно. 5.9 Профессор, багш ажилтнууд орон нутагт ажиллах тохиолдолд тэдгээрийн ажлын удирдамжийг vндэслэн томилолт олгоно. Их сургуулийн захиргааны ажилтнууд, бvрэлдэхvvн сургуулийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга нарын томилолтыг Захиргаа, мониторингийн газар, профессор, багш ажилтны томилолтыг холбогдох сургууль нь тус тус олгож байна. 5.10 Томилолтоор ажилласан профессор, багш, ажилтан нь томилолтын хугацаа дууссанаас хойш ажлын 5 хоногийн дотор холбогдох тооцоог хийж, ажлын vр дvнг холбогдох албан тушаалтанд танилцуулна. 5.11 Профессор, багш ажилтнуудыг дараахь vндэслэлээр захиргааны санаачлагаар ажлаас тvр чөлөөлж, ажил албан тушаалыг хэвээр хадгална. 1) Биеийн эрvvл мэндийн байдлын улмаас нэг жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгvйгээр эмчлvvлж, сувилуулах шаардлагатай болсон. 2) 3 сараас дээш хугацааны сургалтанд хамрагдахаар болсон. 5.12 Профессор, багш ажилтныг гадаадад мэргэжил дээшлvvлэхэд “Багш ажилтныг гадаадад явуулахад баримтлах журам”-ыг баримтална. 5.13 Хөдөлмөрийн болон Боловсролын тухай хуулийн холбогдох заалтыг vндэслэн багш, ажилтнуудын тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг гаргахдаа өөрсдийнх нь болон газар, нэгжийн даргын саналыг авч, өмнөх жилийн амарсан хугацаа, ажлын шаардлагыг харгалзан vзсэний vндсэн дээр Ректорын болон захирлын тушаалаар баталж мөрдөнө. 5.14 Амралтыг тухайн онд нь багтаан эдлvvлнэ. Ажлын зайлшгvй шаардлагаар ажилтан ээлжийн амралтаа эдэлж чадаагvй тохиолдолд тvvнд 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшил тухайн жилд нь багтаан олгож болно. 5.15 Анх ажилд орсон хvнийг 6 сараас дээш хугацаагаар ажиллуулсны дараа ээлжийн амралт олгоно. Зургаа. Чөлөө олгох
6.1. Профессор, багш ажилтны хvсэлтээр амьдралын гачигдалтай байдлыг харгалзан сургууль, профессорын баг, нэгж, шууд харъяалах удирдах ажилтны тодорхойлолтыг vндэслэн нэг жил хvртэл хугацаагаар чөлөө олгож болно. 6.2. Чөлөө олгохдоо дараахь зарчмыг баримтална. Vvнд: 6.2.1 Багш, ажилтны гаргасан хvсэлтийг харгалзан ажлын 5 хvртэл хоногийн чөлөөг тvvний харъяалах газар, нэгжийн дарга, эрхлэгч, сургуулийн захирал чөлөөний хуудсаар олгоно. 6.2.2 Тухайн багш, ажилтны бичгээр гаргасан хvсэлт, тvvнд заасан шалтгаан, нотлох баримт зэргийг vндэслэн тухайн багш, ажилтанд ажлын 5 хоногоос дээш хугацааны чөлөөг Ректорын болон захирлын тушаалаар олгоно. Профессор, багш нарт 3 сараас дээш хугацааны чөлөөг Ректорын тушаалаар олгоно. 6.2.3 Эхнэр, нөхөр, төрсөн эцэг, эх, ах, эгч, дvv, vр хvvхэд, хадам эцэг, эх нас барах буюу хvндээр өвчилсөн тохиолдолд асарч сувилах, эмчилгээнд авч явах, галын болон байгалийн гэнэтийн аюул, осолд өртсөн зэрэг хvндэтгэн vзэх шалтгаантай тохиолдолд цалинтай чөлөө олгож болно. 3 сараас дээш хугацааны чөлөөтэй байх хугацаанд цалинг олгохгvй. 6.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зvйлийг vндэслэн 3 хvртэлх насны хvvхэдтэй эхчvvд /3 хvртэлх насны хvvхэдтэй ганц бие эцэг/-ийн хvсэлтийг vндэслэн хvvхэд асрах чөлөө олгоно. Хvvхэд асрах чөлөөг Ректорын болон Захирлын тушаалаар олгож, нийгмийн даатгалын дэвтэрт нь бичилт хийж байна. 6.4. Профессор, багшид бvтээлийн чөлөө олгох асуудлыг “Бvтээлийн чөлөө олгох журам”-ын дагуу шийдвэрлэнэ. 6.5. Чөлөөний эхлэх, дуусах хугацааг тухайн ажилтныг харъяалах газар, сургууль, профессорын баг, нэгжийн эрхлэгч болон захирлын туслах бvртгэж тооцно. Чөлөөний хугацааг ажлын 3 хоногоос дээш хугацаагаар хэтрvvлбэл ажил тасалсанд тооцно. 6.6. Чөлөөний хугацааг дахин нэг удаа сунгаж болно. 6.7. Чөлөөтэй байх хугацаанд нь тухайн хvнд байгууллагаас тэтгэмж, тусламж олгох асуудлыг тухай бvр нь шийдвэрлэж байна.
Долоо. Цалин хөлс, шагнал урамшуулал
7.1. Профессор, багш ажилтанд хийж гvйцэтгэсэн ажил, тvvний эцсийн vр дvнг тооцож хөдөлмөрийн хөлсийг сар бvрийн 10, 25-ны дотор 2 удаа олгоно. Баяр ёслолын болон бусад хvндэтгэх шалтгаанаар энэ хугацаа нь 1-2 хоногийн өмнө, хойно байж болно. 7.2. Эрхэлсэн ажилдаа бvтээлч, санаачлагатай ажиллаж, ажлын амжилт бvтээл нь байнга өсч буй профессор, багш ажилтан, ажилчдыг их сургуулийн захиргаанаас дор дурьдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. 1) Төрийн одон медаль, улсын цол, гадаадын болон олон улсын болон олон нийтийн байгууллагын шагналд тодорхойлох 2) Засгийн газрын болон бусад дээд байгууллагын шагналд тодорхойлох 3) “Хvндэт профессор” цол олгох 4) ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн болон Ректорын нэрэмжит шагнал олгох
Найм. Ажлын байранд тавигдах шаардлага
8.1. ШУТИС-д ажиллаж байгаа багш, ажилтнууд нь зан суртахуун, соёл, ёс зvйн дараахь хэм хэмжээг баримталж ажиллана. Vvнд: 1) Багш, ажилтнууд ажлын байрандаа зөв боловсон хувцаслаж, хувийн соёлыг эрхэмлэн сахина. 2) Багш, ажилтнууд нь оюутан суралцагчид болон бусад хvмvvстэй зөв боловсон харьцаж, харилцааны соёлыг эрхэмлэж ажиллана. 3) Удирдах ба удирдуулах ёс зарчмыг хvндэтгэн удирдах албан тушаалтнуудтай зөв боловсон харьцаж, тэднээс өгсөн vvрэг даалгавар, зөвлөмжийг дагаж мөрдөн биелэлтийг эргэж тайлагнадаг байна. 4) Багш, ажилтнууд нь ажлын байрандаа бусадтай зvй бусаар харьцаж маргах, доромжлох зэрэг зохисгvй харьцаа гаргахгvй ажиллавал зохино. 5) Багш, ажилтнууд нь ажлын байрныхаа эмх цэгц, ариун цэвэр, соёлжилтын хувьд бусдад vлгэр дууриалтай байхаар зохион байгуулна.
Ес. Профессор, багш ажилтанд vзvvлэх тэтгэмж, тусламж
9.1. Профессор, багш ажилтнуудад Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөрийг олгоно. 9.2. Профессор, багш, ажилтанд олгох тэтгэмж, тусламжийн хэлбэр, хэмжээг жил бvр Хамтын гэрээгээр тодотгон тогтоож байна.
Арав. Сахилгын зөрчил гаргасан профессор, багш ажилтанд хvлээлгэх хариуцлага
10.1. Хөдөлмөрийн дотоод журам, Багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм, хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлээгvй профессор, багш ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу их сургуулийн Ректор, холбогдох сургуулийн захирлын тушаалаар дор дурьдсан сахилгын шийтгэл ногдуулна. Vvнд: 1) Сануулах 2) Хөдөлмөрийн хөлсийг 3 сар хvртэл хугацаагаар 20 хvртэл хувиар бууруулах 3) Албан тушаал бууруулах 4) Ажлаас халах 10.2. Дараахь зөрчлийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцална. Vvнд: 1) Ажлын, хичээлийн болон оюутны байранд архи, согтууруулах ундааны зvйл хэрэглэсэн буюу ажилдаа согтуугаар ирсэн; 2) Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зvйлийг дутаах, vрэгдvvлэх, зориулалтын бусаар зарцуулах, ашиглалт, vлдэгдлийн тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах, будлиантуулах, зохих журмын дагуу хадгалахгvй, зарцуулалтанд хяналт тавихгvй байх зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан vйлдэл гаргасан нь тогтоогдсон; 3) Ажилтан ажилчид хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр нэг сарын дотор нийлбэрээрээ 6 ба тvvнээс дээш өдөр, мөн дараалан 3 ба тvvнээс дээш өдөр ажил тасалсан, профессор, багш нар хичээлийн жилийн нэг улиралд 8 цаг ба тvvнээс дээш цагийн хичээл тасалсан; 4) Сургуульд эд хөрөнгийн хохирол учруулах, эд хөрөнгө, техник хэрэгсэл эд ангийг зөвшөөрөлгvй гадагш авч гарах, эд ангийг солих, хувьдаа ашигласан буюу ашиглахыг завдсан; 5) Ажил vvргээ гvйцэтгэсний төлөө бусдаас шан харамж авсан, бусдыг ямар нэг vvрэг хvлээх байдалд оруулсан; 6) Бичиг баримт хуурамчаар vйлдсэн, засварласан болон ашигласан; 7) Цалинтай болон цалингvй чөлөөний хугацааг хэтрvvлсэн; 8) Сургуулийн ажил хэргийн болон бизнесийн нэр хvндийг нь гутаах зэргээр тvvний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхvйц сөрөг vр дагавар бий болгосон; 10.3 Дараахь зөрчлийг сахилгын зөрчилд тооцно. Vvнд: 1) Хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргээ зохих ёсоор биелvvлээгvй; 2) Сургалтын технологи зөрчсөн; 3) Элсэлт, төгсөлтийн шалгалтын дvрэм зөрчсөн; 4) Хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр аттестатчилалд орохоос зайлсхийсэн; 5) Хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр ажил тасалсан, ажлын цагаас удаа дараа хоцорсон; 6) Захиргаанаас баталсан бусад дvрэм, журам, заавар тvvнчлэн хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар сургуулийн онцлогт тохируулан гаргасан Ректорын тушаал, шийдвэрийг зөрчсөн; 10.4 Багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулахад дараахь чиглэлийг баримтална. 1) Анх удаа сахилгын зөрчил гаргасан буюу зөрчлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан ажилтныг сануулах буюу цалинг бууруулна. 2) Аттестатчиллаар хангалтгvй vнэлгээ авсан болон сургалт, хvмvvжлийн vндсэн vvргээ хангалтгvй биелvvлсэн, багшийн мэргэжлийн ёс зvйн дvрмийг удаа дараа зөрчсөн багш нарын албан тушаалыг бууруулна. 3) Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн, сахилгын ноцтой зөрчил гаргасан, шинээр ажилд орсон хvн туршилтын хугацаанд ажлаас хоцрох, таслах, ажилдаа тэнцээгvй зэрэг тохиолдолд ажлаас хална. 10.5. Өөрийн буруугаас сургуульд эд хөрөнгийн хохирол учруулсан профессор багш, ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлан эд хөрөнгийн хариуцлага хvлээлгэнэ. Эд хөрөнгийн хариуцлага хvлээлгэх ажил, албан тушаалын жагсаалтыг Ректорын тушаалаар баталгаажуулна. 10.6. Нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрvvдийг давхардуулан ногдуулж болохгvй. 10.7. Хичээл тасалсан, хожимдсон багшийн цалин хөлснөөс тасалсан цагийн хөлсийг буцаан суутгана. 10.8. Албан тушаалтнууд профессор багш, ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэрийг гаргахдаа холбогдох нотлох баримтыг vнэн зөв бvрдvvлсэн байна. Сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг холбогдох газар, сургууль, Багшийн мэргэжлийн ёс зvйн зөвлөл, профессорын баг, нэгжийн эрхлэгчээс захиргаанд тавих эрхтэй. 10.9. Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жилийн хугацаанд уг шийтгэлийг хvчинтэйд тооцно. Тухайн хvн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш 6 сарын хугацаанд vр бvтээлтэй, санаачлагатай ажилласан бол харъяалах сургууль, нэгжийн саналыг vндэслэн уг хvнийг хугацаанаас нь өмнө сахилгын шийтгэлгvйд тооцож болно. 10.10. Хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ажил олгогчийн санаачлагаар ажлаас халагдсан хvнийг ажилд буцаан авахгvй.
Арван нэг. Бусад
11.1 Сургуулийн захиргаа, багш ажилтнуудын төлөөлөгчидтэй жил бvр Хамтын гэрээ байгуулж, дагаж мөрдөнө. 11.2 Хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулаагvй хөдөлмөрийн бусад харилцааг багш, ажилтнуудтай байгуулах хөдөлмөрийн гэрээ болон Хамтын гэрээгээр зохицуулна. 11.3 ШУТИС-д хөдөлмөрийн хамтын маргаан таслах болон vйлдвэрлэлийн ослыг тогтоох орон тооны бус байнгын зөвлөлvvдийг ажиллуулна. 11.4 Бvрэлдэхvvн сургуулийн санхvv, сургалтын албаны ажилтнуудыг тодорхой хугацааны давтамжтайгаар сэлгэн ажиллуулж болно.
/Ректорын 2007 оны 10-р сарын 22-ны 273 тоот тушаалаар оруулсан нэмэлт тусгагдсан/
|