ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Vйл ажиллагаа

СЭЗГазар нь vндсэн чиг vvргийн дагуу дараах ажлуудыг хийж байна.

1. Төсөв, санхvv, эдийн засгийн бодлогыг боловсруулах, бvрэлдэхvvн сургууль, нэгжийг санхvv, эдийн засгийн удирдлагаар хангах  талаар

Төсвийн vндэслэлийг сайжруулах, ном сурах бичгийн хvрэлцээ, интернэтийн vйлчилгээг өргөтгөх, багш нарын мэргэжил дээшлvvлэх ажлыг дэмжих, захиргааны зардлыг бууруулах зорилгоор бичиг хэрэг, шатахуун, шуудан холбооны зардлын нормыг шинэчлэн, дадлага, сургалтын бичиг хэрэг, ном сурах бичиг, мэргэжил дээшлvvлэх, интернэт, оюутны болон багш нарын арга хэмжээний зардалд шинээр норм  тогтоож төсвийн орлогыг нэмэгдvvлэх, зардлаа хэмнэх бодлоготойгоор vйл ажиллагаагаа явуулж байна.
Төсвийн төсөл боловсруулах заавар, маягтуудыг боловсруулан мөрдөж байна.
Нягтлан бодогч нарын зөвлөгөөнийг  жилд 3-5  удаа зохион байгуулж, цаг vеийн ажлын талаар мэдээлэл хийж,  шаардлагатай мэдээ, тайлан, судалгааны цаг хугацааг тогтоон, ажлын заавар зөвлөгөө өгч ажиллалаа.
Бvрэлдэхvvн сургуулиудаас ирvvлж буй мэдээ, тайлан, судалгааны бvртгэлийг тогтмол хөтөлж, нягтлан бодогч нарын  ажлыг эхний болон сvvлийн  хагас жилээр дvгнэж, нэмэгдлийг тодорхойлж хvргvvлж байна.
Эд хөрөнгийн бvрэн хариуцлага тооцох гэрээний төсөл боловсруулан батлууулж бvрэлдэхvvн сургууль, нэгжvvдийн ажилтнуудтай гэрээ байгуулан мөрдөж байна.
Бvрэлдэхvvн сургуулиудын удирдлага, санхvvгийн ажилтнууд, СТС-ийн гэрээ, тооцоо хариуцсан ажилтнуудад хууль, эрх зvйн туслалцаа vзvvлэх, заавар, зөвлөгөө тогтмол өгч байна.

2. Нягтлан бодох бvртгэлийн талаар

Монгол улсын Засгийн газраас 2002 оныг “Бvртгэлийн ажлыг сайжруулах жил” болгон зарлаж “2002-2004 онд нягтлан бодох бvртгэл хөгжvvлэх хөтөлбөр”-ийг баталсантай холбогдуулан хөтөлбөрийг хэрэгжvvлэх ажлын хvрээнд ШУТИС-аас хийх ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжvvлж, бvрэлдэхvvн сургууль, нэгжид нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бvртгэлийн маягт, ШУТИС-д мөрдөх баланс, орлого, зардлын дансыг шинэчлэн баталж, анхан шатны болон нягтлан бодох бvртгэл хөтлөлтийн улсын vзлэгт хамрагдаж,  нягтлан бодох бvртгэлийн vзvvлэх сургууль зохион байгуулсан.
Төсөвт байгууллагын  нягтлан бодох бvртгэлийг олон  улсын стандартад нийцvvлэх тухай Санхvv, эдийн засгийн сайдын 2002 оны 253 тоот  тушаалаар батлагдсан  төсөвт байгууллагад мөрдөх нягтлан бодох бvртгэлийн бодлого, дансны нэгдсэн заавар, санхvvгийн тайлан бэлтгэж  гаргах аргачлалын дагуу 2003 оны 01 сараас эхлэн  анхан шатны болон нягтлан бодох бvртгэлийн  шинэчлэгдсэн  маягтуудыг  хөтөлж, нягтлан бодох бvртгэлийн олон улсын стандартад нийцсэн санхvvгийн тайланг  Баланс СТ-1А, Vр дvнгийн тайлан СТ-2А, Мөнгөн гvйлгээний тайлан СТ-3А, Өмчийн өөрчлөлтийн тайлан СТ-4А маягтаар,  нэмэлт тодруулгыг Vндсэн хөрөнгийн тайлан ТБСТТ-1, Бараа материалын тайлан ТБСТТ-2, Өглөгийн тайлан ТБСТТ-3, Авлагын тайлан ТБСТТ-4, Ажилчдын орон тоо, цалингийн сангийн тайлан ТБСТТ-5 маягтаар гаргаж байна.
ШУТИС-ийн удирдлагын нэгдсэн системийн дэд хэсэг болох нягтлан бодох бvртгэлийн олон улсын стандартад нийцсэн санхvvгийн мэдээллийг боловсруулах программыг хэрэгжvvлэхээр  2003 оноос эхлэн ажилласны vр дvнд 2005 оны 05 сараас “Е-Account”  санхvvгийн программыг  бvрэлдэхvvн сургууль, нэгжид нэвтрvvллээ.
Санхvvгийн ажилтнууд 2002 оны 10 сард “Төсөвт байгууллагын нягтлан бодох бvртгэлийн шинэчлэлт”, 2005 оны 11 сард Сангийн яамнаас  зохион байгуулсан “ Улсын Секторын Нягтлан Бодох Бvртгэлийн  Олон Улсын Стандартын сургалт”-д хамрагдсан.
Сvvлийн жилvvдэд санхvvгийн тайланд “Далайван-Аудит” ХХК, “Хөвсгөл-Аудит” ХХК-аар хөндлөнгийн   аудит хийлгэж стандарт дvгнэлт авсан.
Дээрх ажлуудын vр дvнг vнэлж  Сангийн сайдын 2004 оны 272 тоот тушаалаар тус сургуульд “Нягтлан бодох бvртгэлийн олон улсын стандарт нэвтрvvлсэн байгууллага” гэрчилгээг олгосон юм.

3. Нэгдсэн төсвийн төслийг төлөвлөх, батлагдсан төсвийг хуваарилах, төсвийн зарцуулалтанд хяналт тавих талаар

“Төсвийн байгууллагын удирдлага, санхvvжилтийн тухай хууль”-д заасны дагуу vйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, төсвийн төслийг  жилийн бvрийн 5-р сарын 20-ны дотор бvрэлдэхvvн сургууль, нэгж бvрээс авч нэгтгэн, нэгдсэн төсвийн төслийг боловсруулан холбогдох хавсралт, тайлбар, танилцуулгыг бэлтгэж ректорын зөвлөлөөр хэлэлцvvлэн шийдвэр гаргуулдаг. Нэгдсэн төсвийн төслийг батлагдсан заавар, маягтуудын хамт  гаргаж  БСШУЯаманд хуулинд заасан хугацаанд хvргvvлж байна.  Батлагдсан төсвийг бvрэлдэхvvн сургууль, нэгж бvрээр хуваарилан, хvргvvлж,  сар, улирлын төсвийн хуваарийг хийлгvvлж, нэгдсэн хуваарийг БСШУЯ-д жил бvрийн 12 сарын 01-ний дотор хvргvvлдэг. Батлагдсан төсвийн хуваарийн дагуу “Төсвийн зарцуулалтын эрхийн хvсэлт- баталгаа”-ийг сар бvр бvрэлдэхvvн сургууль, нэгжээр хийж,  Сангийн яамны Төрийн сангийн газраар хянуулан батлуулж, сар бvрийн эцэст төсвийн зардлын гvйцэтгэлийг бvрэлдэхvvн сургууль, нэгжээс авч төсвийн зарцуулалтанд хяналт тавин ажилладаг.

    /мянган төгрөгөөр/

Vзvvлэлт

2003 он

2004 он

2005 он

2006 он

Нийт төсөв

5 249 122.0

6 168 715.8

6 831 867.7

7 677 088.5

Vvнээс: хөрөнгө оруулалт

370 000.0

360 000.0

503 000.0

1 000 000.0

 

  1. Санхvvгийн болон удирдлагын бvртгэлийн мэдээлэл боловсруулах, тайлагнах, удирдлагыг мэдээллээр хангах талаар

ШУТИС-ийн хэмжээний дараах тайлан, мэдээ, судалгааг боловсруулан, нэгтгэж байгууллагын удирдлагад мэдээлэн, дээд шатны байгууллагуудад хvргvvлж байна.

Мэдээ, тайлан

Хугацаа

Хаана

1

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн жилийн эцсийн эд хөрөнгийн тооллогын дүнг нэгтгэн, танилцуулах

Жил бүрийн 02-р сард

Ректорын зөвлөл

2

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн актлах хөрөнгийн материалыг бүрдүүлэн, Төрийн өмчийн хороогоор шийдвэрлүүлэх

2 жилд 1 удаа

БСШУЯам
ТӨХороо

3

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн данснаас хасах эргэлтийн хөрөнгийн материалыг хүлээн авч хянаж шийдвэрлүүлэх

2 жилд 1 удаа

Ректорын зөвлөл

4

Бүрэлдэхүүн 14 сургууль, 2 нэгжийн улирал, жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, нэгдсэн тайланг нэмэлт тодруулгуудын хамг гаргаж тушаах

Улирал бүрийн дараа сарын 25-ны дотор

БСШУЯам
Сангийн Яам

5

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсвийн зардлын гүйцэтгэл, өр, авлагын сарын мэдээг нэгтэн, хүргүүлэх

Сар бүрийн 02-ны дотор

СЯ-ны Төрийн сангийн газар

6

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн сар бүрийн ТЗЭХ-дэд баталгааг хянан, нэгтгэж, батлуулж, сургуулиудад хүргэх

Сар бүрийн 05-ны дотор

СЯ-ны Төрийн сангийн газар

7

Санхүүгийн нэгдсэн тайланд шинжилгээг хийж, дүнг хэлэлцүүлэх

Жил бүрийн 03-р сард

Ректорын зөвлөл
Эрдмийн зөвлөл
Удирдах зөвлөл

8

ТАХХ, хөнгөлөлттэй зээл, ЗГМХ-ийн санхүүжилтийн тооцоо нийлэх

Улирал бүр

СТС

9

СТС-ийн санхүүжилт, ТАХЗардлын тооцоо хийж, сургуулиудад хуваарилах

Улирал бүр

Бүрэлдэхүүн сургууль

10

“ШУТИС-Хөгжил” сан дансны бүртгэлийг хөтөлж, сургуулиудтай тооцоо хийж, улирал, жилийн санхүүгийн, татварын тайлан гаргах

Сар, улирал бүр

СБД-ийн санхүү, татварын хэлтэс

11

Бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын төлбөрийн орлогын гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч нэгтгэх, дүнг хэлэлцүүлэх

01-р сарын 01
04-р сарын 01
07-р сарын 01
10-р сарын 01

Ректорын зөвлөл

12

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн дээд боловсролын байгууллагын статистикийн ДБ-1-ээс, ДБ-14 хүртэлх мэдээллийг нэгтгэн, тушаах

01-р сарын 20
03-р сарын 10
07-р сарын 15
10-р сарын 01

БСШУЯам

13

Бүрэлдэхүүн сургуулиудын оны нэг кредитийн үнэлгээний тооцоог хийж, материал бэлтгэх

Жил бүрийн 04-р сар

Ректорын зөвлөл
Удирдах зөвлөл

14

Бүрэлдэхүүн сургууль, нэгжүүдийн төсвийн төслийг хүлээн авч нэгтгэн, ШУТИС-ийн нэгдсэн төсвийн төслийг боловсруулж, хэлэлцүүлж, тушаах

Жил бүрийн 5,7-р сар

Ректорын зөвлөл
БСШУЯам

15

Өөрийн хөрөнгөөр хийх хөрөнгө оруулалтын төсвийг боловсруулан, хэлэлцүүлж батлуулах

Жил бүрийн 5,7-р сар

Ректорын зөвлөл
БСШУЯам
Сангийн Яам

16

Батлагдсан төсвийн сар улирлын хуваарийг хийж батлуулах

Жил бүрийн 12-р сар

БСШУЯам

17

Оршин суугаа газар нь тодорхойгүй өртэй хүнийг эрэн сурвалжлах ажлыг Цагдаагийн байгууллагатай зохион байгуулах

Жилийн турш

Цагдаагийн байгууллага

18

Шүүхийн шийдвэр биелүүлэх албан дээр байгаа холбогдох материалд ажиллагаа хийн барагдуулах

Жилийн турш

ШШБАлба

19

Бүрэлдэхүүн сургуулиудаас ирж байгаа өр, авлагатай холбоотой материалыг хүлээн авч, шийдвэрлүүлэх ажилд бэлтгэх

Жилийн турш

Цагдаа
Шүүхийн байгууллага

20

Бүрэлдэхүүн сургуулиудыг төлөөлөн эрүү, иргэний хэрэгт өмгөөлөгчөөр оролцох

Жилийн турш

Бүх шатны шүүх

 


 

ШУТИС - 50 жил
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.96

Онлайнд 39 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +