Удирдах зєвлєлийн 2010 оны 7 дугаар сарын 08-ны єдрийн 10/06 тоот тогтоолын нэгдүгээр хавсралт
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗЄВЛЄЛИЙН ДVРЭМ
Нэг. Нийтлэг vндэслэл
1.1 Шинжлэх ухаан технологийн их сургууль/цаашид ШУТИС гэх/ нь тус их сургуулийн vvсгэн байгуулагч, багш, оюутан, тєгсєгчдийн хамтын удирдлагын тєлєєллєєс бvрдсэн Удирдах зєвлєлтэй байна. 1.2 Удирдах зєвлєлийн vндсэн зорилго нь ШУТИС-ийн vйл ажиллагааг удирдан чиглvvлэх, зохион байгуулалт, санхvv, материаллаг баазын хувьд бэхжvvлэх, их сургуулийг хєгжvvлэх бодлого стратегийг тодорхойлох, тvvний хэрэгжилтэнд хяналт тавих, Ректор /захирал/-ын vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт єгч, дэмжлэг туслалцаа vзvvлэхэд оршино. 1.3 Удирдах зєвлєл нь Монгол Улсын Vндсэн хууль, Боловсролын тухай багц хууль, Шинжлэх ухаан технологийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тєрєєс боловсролын талаар баримтлах бодлого болон энэхvv дvрмийг vйл ажиллагаандаа баримтлана. 1.4 Удирдах зєвлєл нь хvний сурч боловсрох эрхийг хангах, дээд боловсрол нээлттэй байх, ардчилал, шударга ёсыг бэхжvvлэх, боловсрол тасралтгvй хєгжих, шинжлэх ухааны vндэслэлтэй, vл тод байх, багш ажиллагчид, суралцагчдын эрх ашгийг хvндлэх зарчмыг удирдлага болгоно.
Хоёр.Удирдах зєвлєлийг байгуулж, ажиллуулах
2.1 Удирдах зєвлєл нь ШУТИС-ийг vvсгэн байгуулагч Монгол улсын Засгийн газар буюу Боловсролын асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллага /БАЭТЗТБ/, тус сургуулийн багш, оюутан тєгсєгчдийн тєлєєллєєс бvрдэнэ. 2.2 Удирдах зєвлєл нь 25 хүртэл гишvvнтэй байх бєгєєд vvсгэн байгуулагч тєрийн тєлєєлєл 51-60%, бусад нь профессор, багш, оюутны болон тєгсєгчдийн тєлєєлєл байна. 2.3 Vvсгэн байгуулагч буюу тєрийн тєлєєллийг БАЭТЗТБ-ын шийдвэрээр, сургуулийн тєлєєллийг Ректорын тушаалаар батална. Профессор, багш нарын тєлєєлєлд Багш нарын зєвлєлийн тэргvvн, оюутны тєлєєлєлд оюутны холбооны тэргvvн орох бєгєєд багш, оюутны бусад тєлєєлєлд орон нутагт байгаа сургуулийн багш, оюутны төлөөллийг оролцуулан, холбогдох хамт олны 50-иас доошгvй хувийн ирцтэй хурлаас сонгоно. Тєгсєгчдийн тєлєєлєл нь ШУТИС-ийн Тєгсєгчдийн холбооны тэргvvн байна. 2.4 Удирдах зєвлєлийн гишvvдийг 3 жилийн хугацаагаар томилох буюу сонгох бєгєєд жил бvр бvрэлдэхvvний гуравны нэгийг шинэчилж болно. Томилсон, сонгосон тєлєєллєє татах буюу солих тухай vvсгэн байгууллагч болон уг тєлєєллийг сонгосон байгууллага, хамт олны хурлын шийдвэр, эсхvл гишvvний єєрийн нь хvсэлтийг vндэслэн Удирдах зєвлєлийн бvрэлдэхvvнд єєрчлєлт оруулна. 2.5 Удирдах зєвлєлийн даргыг vvсгэн байгуулагчийн саналаар 3 жилийн хугацаагаар зєвлєлийн гишvvдийн хурлаас ил санал хураалтаар сонгоно. Удирдах зєвлєлийн даргыг хуулийн заалт, vvсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг хэрэгжvvлэхгvй зэрэг vндэслэлээр бvрэн эрхийн хугацаа дуусахаас ємнє єєрчилж болно. 2.6 Удирдах зєвлєл нь гишvvдийнхээ дотроос сонгосон нарийн бичгийн даргатай байна.
Гурав.Удирдах зєвлєлийн vйл ажиллагаа
3.1. Удирдах зєвлєл нь БАЭТЗТБ-ын бодлого шийдвэрийг vндэс болгож, дараах чиг vvргийг гvйцэтгэнэ: 3.1.1 Сургуулийн хєгжлийн бодлого, тєлєвлєгєє, хєтєлбєр, ШУТИС-ийн дvрмийг хэлэлцэж батлах, єєрчлєх; 3.1.2 Хєрєнгє оруулалт, жилийн тєсєв хуваарилалтыг баталж, зарцуулалтанд хяналт тавих, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс хандив авах журам тогтоох; 3.1.3 Сургалтын болон дотуур байрны vйлчилгээний тєлбєрийг зохих жишгийг баримтлан тогтоох; 3.1.4 Сургуулийн vйл ажиллагааны тайланг хэлэлцэх, vнэлэлт дvгнэлт єгєх; 3.1.5 Захиргааны саналыг нь vндэслэн сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг тогтоох; 3.1.6 Суралцагчдын эрх ашгийг хамгаалах; 3.1.7 Удирдах зєвлєлийн жилийн vйл ажиллагааны тайлан vvсгэн байгуулагчид єгєх. 3.2. Удирдах зєвлєлийн vйл ажиллагааны vндсэн хэлбэр нь хурал бєгєєд гишvvдийн 60-аас доошгvй хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хvчинтэйд тооцож, хэлэлцсэн асуудлаар ердийн олонхийн саналаар шийдвэр /тогтоол/ гаргаж, хурлын тэмдэглэл хєтєлнє. Удирдах зєвлєлийн дарга тогтоолд гарын vсэг зурж, сургуулийн тэмдэг дарж баталгаажуулна. 3.3. Удирдах зєвлєлийн хурлыг жилд 2-оос доошгvй удаа хуралдуулна. Харин ээлжит бус хурлыг vvсгэн байгуулагч, Удирдах зєвлєлийн дарга, эсвэл гишvvдийн 1/5-ээс доошгvй хувийн саналаар хуралдуулж болно. Хурлын товийг Удирдах зєвлєлийн дарга тогтоож, нарийн бичгийн дарга 3-аас доошгvй хоногийн ємнє гишvvдэд мэдэгдэж, холбогдох материалыг хvргvvлнэ. 3.4. Хуралд оролцох боломжгvй гишvvн хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаарх саналаа урьдчилан бичгээр єгч болох бєгєєд энэ тохиолдолд хуралд оролцсонд тооцно. 3.5. Удирдах зєвлєлийн хуралд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан сургуулийн Ректор /захирал/, проректор /дэд захирал/, газрын дарга, багш ажилтан оюутны тєлєєлєгчийг Удирдах зєвлєлийн даргын зєвшєєрлєєр оролцуулж, санал, хvсэлт, тайлбарыг сонсож болно. 3.6. Удирдах зєвлєл єєрийн vйл ажиллагаанд туслах vvрэг бvхий ажлын хэсэг байгуулан ажиллуулж болох бөгөөд түүнийг удирдах зөвлөлийн гишүүн ахална. 3.7. Удирдах зєвлєлийн дарга дараах чиг vvргийг хэрэгжvvлнэ. Vvнд: 3.7.1. Удирдах зєвлєлийг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг vvсгэн байгууллагч болон их сургуулийн Ректортой тохиролцох, хурлыг зохион байгуулах, хурлаас гарсан шийдвэрийг батламжлах, хэрэгжvvлэх арга хэмжээ авах 3.7.2. Удирдах зєвлєлийн гишvvд, нарийн бичгийн даргад ажил vvргийн хуваарь тогтоож хариуцуулах, vvрэг даалгавар єгєх, биелэлтийг хянах, шаардлагатай гэж vзвэл Удирдах зєвлєлийн хурлаар хэлэлцэж, vнэлэлт дvгнэлт єгєх 3.7.3. Удирдах зєвлєлєєс томилсон ажлын хэсгийн бvрэлдэхvvн, ажлын чиглэлийг тогтоох, тєлєвлєгєєг батлах, гvйцэтгэлд нь хяналт тавих 3.7.4. Удирдах зєвлєлийн гишvvдийн vйл ажиллагаа, оролцооны талаархи vнэлэлт дvгнэлтийг тухайн тєлєєллєє сонгосон байгууллагад нь мэдэгдэх 3.7.5. Үүсгэн байгуулагчийн бодлого шийдвэрийг тайлбарлах, ойлгуулах, зөвшилцөх ажлыг зохион байгуулах. 3.8. Удирдах зєвлєлийн гишvvн дараах чиг vvргийг хэрэгжvvлнэ. Vvнд: 3.8.1. Удирдах зєвлєлийн хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжvvлэх; 3.8.2. Удирдах зєвлєлийн хурлаар хэлэлцэх асуудал, хурлын дэг, гарах шийдвэрийн талаар саналаа хэлэх, vзэл бодлоо чєлєєтэй илэрхийлэх; 3.8.3. Удирдах зєвлєлєєс єєрт хариуцуулсан ажил vvрэг, даалгаврыг чанартай биелvvлж, зєвлєлийн хурал, даргад мэдээлэх; 3.8.4. Удирдах зєвлєлийн шийдвэрийг хэрэгжvvлэхэд дэмжлэг туслалцаа vзvvлэх, тvvний биелэлтийн талаар мэдээлэл авах, эрх хэмжээнийхээ хvрээнд хянан шалгах ажиллагаанд оролцох; 3.8.5. Удирдах зєвлєлийн шийдвэрийг хэрэгжvvлэх талаар холбогдох хvмvvст шаардлага тавих, тайлбар гаргуулах, хуралд асуудал оруулж хэлэлцvvлэх. Дєрєв. Удирдах зєвлєл, vvсгэн байгуулагчийн хамтын ажиллагаа
4.1 Удирдах зєвлєл нь vйл ажиллагааныхаа явц, vр дvнг vvсгэн байгуулагчийн ємнє тайлагнана. 4.2 Шаардлагатай гэж үзвэл хэлэлцэх асуудлын талаар үүсгэн байгуулагчтай зөвшилцөж ажиллана. 4.3 Vvсгэн байгууллагч нь Удирдах зєвлєл дэх єєрийн тєлєєллийн vйл ажиллагаанд vнэлэлт дvгнэлт єгч, шаардлагатай бол энэ дvрмийн 2.4, 2.5-д заасны дагуу холбогдох арга хэмжээг авна. 4.4 Удирдах зєвлєл нь ШУТИС-ийн Ректорыг томилох, чєлєєлєх саналыг vvсгэн байгуулагчид тавьж болно. 4.5 Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны хичээлийн жилийн тайланг дараагийн хичээлийн жил эхэлснээс хойш 30 хоногийн дотор үүсгэн байгуулагчид гаргаж өгнө. Тав. Бусад зvйл
5.1 Удирдах зєвлєл нь хуулийн этгээдийн эрх эдлэхгvй бєгєєд зєвлєлийн тогтоол, хурлын тэмэгдлэлийн хэвлэмэл хуудастай байна. Удирдах зєвлєлийн албан хэрэгт сургуулийн тэмдгийг хэрэглэнэ. 5.2 Удирдах зєвлєлийн vйл ажиллагаанд шаардагдах бичиг хэрэг, хурлыг зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжvvлэхэд шаардагдах зардлыг их сургуулийн тухайн жилийн тєсєвт тусган зарцуулна.
|