ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Төслийн тайлан бичих заавар, журам

Монгол улсын стандарт

 


МЭДЭЭЛЭЛ, НОМ ЗVЙН БАРИМТ БИЧГИЙН ТОГТОЛЦОО

 

Эрдэм шинжилгээний ажлын тайлан
Ерөнхий бvтэц, шаардлага

 

MNS =ISO 2492-97

 

Албан хэвлэл

 

Стандартчилал, хэмжилзvйн vндэсний төв
УЛААНБААТАР 1997

 


1. БОЛОВСРУУЛСАН:


Т.  Доржбал Шинжлэх ухаан.Технологийн мэдээлэлийн компанийн захирал,
Дэд доктор

О. Чилхаасvрэн  Стандартчилал. Хэмжил зvйн vндэсний төвийн ахлах
мэргэжилтэн

Батлуулахаар оруулсан:

Л. Баттулга   - Гэгээрлийн Яамны ШУТ-ийн бодлогын газрын орлогч дарга
Д. Бадарч     - Мэдээлэл. Баримт бичгийн стандартчилалын газрын орлогч дарга
Б. Ундраа     - мөн хорооны нарийн бичгийн дарга, ЭША


2.СТАНДАРТЫН VЗVVЛЭЛТ, ШААРДЛАГЫН ТVВШИН

Тvвшинд хvрсэн буюу давсан бvлэг, зvйлийн дугаар

Олон улс, бvс нутгийн болон гадаад орны стандартын тэмдэглэгээ

Бvх бvлэг дугаар нь

ИСО 5966

3. СТАНДАРТАД VЗЛЭГ ХИЙХ ТУХАЙ

Анхны vзлэгийг 2002 онд, дараа нь 5 жил тутамд

4. ИШ ТАТСАН СТАНДАРТ

MNS  2203 - 80
MNS  2390 - 86
MNS      12 - 95

 

                                    1. НЭР ТОМЪЁО, ТОРХОЙЛОЛТ

1.1.  Эрдэм шинжилгээний  ажлын тайлан* гэж эрдэм шинжилгээ, судалгаа, сорилт туршилтын ажлын vр дvн, хөгжил өнөөгийн тvвшинг илтгэсэн баримт бичгийг хэлнэ.
* Тайлбар: Ийм тайлан нь дэс дараатай , цэгцтэй мэдээлэлийг ауулсан байх бөгөөд мэдээлэлийн зохих тvвшинд хvрсэн уншигч дvгнэлт байх, шvvн тулгаж цаашдын зорилтыг тодорхойлж чадахуйц хэмжээнд бичиглэсэн байна.

1.2. Шинжлэх ухаан- технологийн төслийн ажлын тайлан /цаашид “тайлан” гэж бичнэ / -д эрдэм шинжилгээ, судалгаа,  сорилт туршилтын ажлын дvнгийн тухай мэдэлэлийг тодорхой,бvрэн тусгасан байна.

1.3. Тайланд сатндартчилсан /буюу  шинжлэх ухаан, техникийн баримт бичигт хамгийн нийтлэг/  нэр томъёо тодорхойлолтыг хэрэглэнэ.

   2. ТАЙЛАНГИЙН БVТЭЦ

 2.1.  Тайлан нь дор дурдсан бvтэцтэй байна
 Vvнд:
 -нvvр хуудас
 -реферат
 -гарчиг
-товчилсон vг, нэр томъёо, тэмдэгийн тайлбар
-чанарын vзvvлэлт буюу шинж чанарын өгөгдөхvvн
-vндсэн хэсэг
-ашигласан материалын жагсаалт
-хавсралт

2.1.1. Нvvр хуудас

Нvvр хуудас нь тайланг бичсэн гvйцэтгэгч байгууллагын нэр, ангилалын код буюу индекс, нуцын зэрэглэл, улсын бvртгэлийн дугаар, санхvvжvvлэгч байгууллага, тайлангийн болон тvvнийг өмчлөгчийн нэр, гvйцэтгэгчийн* нэр, овгийн эхний vсэг, эрдмийн зэрэг тайланг бичсэн газар, он, гvйцэтгэгч байгууллагын шуудангийн хаяг зэрэг мэдээллийг агуулна.

* Тайлбар: Гvйцэтгээгчийн нэр, овог ижилхэн тохиолдолд аль нэг  нь удмын  овог нэрээ нэмж хэрэглэж болно. 

 Нvvр хуудсыг 1 дvгээр  хавсралтад зааснаар бэлтгэнэ.
Бичвэрийг vйлдэхдээ дараах шаардлага, журмыг баримтлана:
а) Гvйцэтгэгч  байгууллагын нэрийг товчлон бичихгvй.
б) Тайланг Аравтын бvтэн ангилалаар ангилна. Ангилалыг - АБА- гэж товчлон бичнэ.
в) Тайланд А- , “Б” гэсэн нууцын зэрэглэл хэрэглэнэ.
“А”- Монгол улсын төрийн нууцыг хамгаалах тухай хуульд заасан жагсаалтад хамаарах тайлан,
“Б ”- Бусад тайлан
г) Улсын бvртгэлийн дугаарыг Шинжлэх ухаан- технологийн бодлогыг  хариуцсан төв байгууллага олгоно. Улсын бvртгэлийн дугаар олгогдсоноор  тухайн тайланг албан ёсны гэж vзнэ. Энэ дугаар нь таван оронтой тооноос бvрдэх бөгөөд дугаарлалт нь  сvvлчийн оронгоос эхлэнэ.
  Жишээлбэл: 00001, 00002 гэх мэт
д) Санхvvжvvлэгч байгууллагын нэр товчлолгvй  бvрнээр нь бичнэ.
е) Тайлан өмчлөгчийг шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжvvлэх гэрээгээр тодорхойлно. Тайлан өмчлөгчийн нэрийг товчлохгvй.
ж)  Тайлангийн нэрийн төгсгөлд цэг тавихгvй.
з)  Гvйцэтгэгчийн нэр ба овгийн эхний vсгийг бичиж, дараа нь цэг тавина. Тайлан нь нэгээс дээш гvйцэтгэгчтэй бол овог нэрvvдийн хооронд таслал тавьж бичнэ. Эдгээр хvмvvст хамаарах эрдмийн зэргийн нэрийг товчлохгvй.
и) Удирдагчийн нэр, овог, эрдмийн зэргийг “з”- д заасан дvрмээр  бичнэ.
к)  Тайланг бичсэн байгууллагын оршиж байгаа газрыг бичих ба оныг дөрвөн оронтой тоогоор бичнэ.
  Жишээлбэл: УЛААНБААТАР ХОТ 2003
л) Холбооны байгууллагаас олгосон шуудангийн хаягыг бичнэ.
  Жишээлбэл: Бага тойруу-49, Улаабаатар 46 гэх мэт.

2.1.2. Реферат 

2.1.2.1.
Реферат  нь тайлангийн хэмээх гол агуулгыг илэрхийлсэн товчлол бөгөөд MNS 2390-86 тоот стандартын агуулгад нийцсэн байна. Реферат болон шаардлагатай гэж vзсэн тvvнд холбогдох зарим материалыг орос, англи хэлээр бичиж болно. Реферат нь тайлангийн ном зvйн тодорхойлолт, бичвэр, тvлхvvр vгс гэсэн гурьан хэсгээс бvрдэнэ.

 

2.1.2.1.1.
 Ном зvйн тодорхойлолт. Энэ хэсэгт тайлангийн нэр, хуудас, зураг, хvснэгтийн тоо, тайланг бичсэн газар, он, тайлан өмчлөгчийн нэрийг бичнэ. Тайлан өмчлөгчийн нэрийг хашилтад бичнэ. Хуудас, зураг, хvснэгтийг дараах байдлаар тэмдэглэн бичнэ.
 Жишээлбэл: “Шинжлэх ухаан технологийн их сургууль”

МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Мэдээлэл, ном зvйн баримт бичгийн  тогтолцоо. Эрдэм шинжилгээний ажлын тайлан. Ерөнхий бvтэц, шаардлага 

MNS= ISO 2492-97

Documentation and information. Presentation of scientific and technical reports. General structure and requires.

УСТ 2492 89- ын оронд


Стандартчилал хэмжил зvйн vндэсний төвийн даргын 1997 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 81 дvгээр тушаалаар батлав.
1997 оны 5-аар сарын 1 –ээс эхлэн 2002 оны 1-ээр сарын 01 хvртэл ашиглана.

Энэ стандартаар эрдэм шинжилгээний ажлын тайланд тавих ерөнхий шаардлага, бvтэцийг  тогтооно. Энэхvv стандарт нь эрдэм шинжилгээ, сорилт туршилтын байгууллага, холбогдох албан тушаалтан, бvх шатны сургалтын болон шинжлэх ухаан, технологийн төсөл  хэрэгжvvлдэг төр, олон нийт, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээлэлийн байгууллагад хамарна. Хуулбарлан хэвлэхийг хориглоно.

2.1.3.  Бичвэр

 Энэ хэсэг нь дараах бvтэц агуулагатай байна.

2.1.3.1.
 - Оршил
 - санал зорилго
 - ач холбогдол, чухалчилан vзэх шалтгаан,
 - асуудлын судлагдсан байдал.

2.1.3.2. Ном бусад хэвлэлийн тойм судалгааны vндсэн зорилт, чиглэл.

2.1.3.3. Туршилтын ажил
  - судалгааны зvйн буюу обьект,
  - судалгааны арга, багаж төхөрөмж,
  - туршилтын дvн, дvгнэлт,
  - нэгдсэн дvгнэлт, санал зөвлөмж.

2.1.3.4. ашигласан ном  бусад холбогдох хэвлэлийн жагсаалт

2.1.3.5. Хавсралт
Товч тайлбар, техник тоног төхөөрөмжийн лавлах, холбогдох материалыг тусгай хавсралтаар гаргаж болно. 
 
2.1.3.6. Тvлхvvр vг. 
Тайлангийн гол агуулгыг илэрхийлж чадах 8-10 vгээр төлөөлvvлэн тvлхvvр vгсийг зөвхөн рефератаас авч бичнэ. Харин тайлангийн нэрэнд байгаа vгсийг тvлхvvр vг болгон ашиглахгvй.
Тvлхvvр vгсийг жижиг vсгээр бичих ба хашилтанд vгсийн хооронд сул зай орхиргvйгээр бичнэ. Уул рефератын хэсэгт бичсэн хvний нэр, хот, улсын нэр нь тvлхvvр vг байх шаардлагатай бол том vсгээр эхлэн бичнэ.
Жишээлбэл: Улаанбаатар гэх мэт.

  2.1.3.7. Гарчиг
Гарчигт бvлэг зvйл, хавсралтын нэрийг дэс дараалан,  бичиж, ард нь харгалзах хуудасны дугаарыг тавина.

   2.1.3.8. Товчилсон vг, нэр томъёо, тэмдэгийн тайлбар
Нарийн мэргэжлийн vгийн товчлол, нэр томъёо, тэмдгийн тухай тайланд 20-оос доошгvй удаа орж нэр томъёо, тэмдэг тус бvрийг олон давтан хэрэглэсэн бол тухайн vгсийн товчилол нэр томъёо, тэмдэгийг тусгайлан тайлбарлаж хавсаргана. Бусад тохиолдолд эдгээрийн тайлбарыг тухайн vгийн товчлол, нэр томъёо, тэмдгийг эхлэн хэрэглэсэн хуудасны доод хэсэгт байрлуулна. Тайлбарын зvvн талд товчилсон vг нэр томъёо, тэмдгийг байрлуулж  баруун талд нь зохих тайлбарыг бичнэ.

  2.1.3.9. Чанарын vзvvлэлт (буюу шинж чанарын өгөгдөхvvн)

  Шинжлэх ухаан технологийн төслийг хэрэгжvvлэх хvрээнд судалсан объект тус бvрийн хими-физикийн болон механик, биологи, физиологийн зэрэг шинж чанарын өгөгдөхvvнийг 2-дугаар хавсралт
/ загвар/ -д заасан маягаар гаргаж бэлтгэнэ.

2.1.4 Vндсэн хэсэг
2.1.4.1. Тайлангийн vндсэн хэсэг нь холбогдол бvхий зураг, хvснэгт, тайлбартай байж болэно.  Агуулгын хэсэг нь уг ажлынхаа
  - онол,
 - арга зvй,
 - vр дvн, дvгнэлт,  зөвлөмж, санал, шаардлагатай бол зохих
 шvvмж зэргээс тус тус бvрдэнэ. 

2.1.4.2. Vндсэн хэсэг нь бичсэн зvйлийнхээ утгыг бvрэн илтгэсэн аль
болохоор товчхон, хоёрдмол санаа илэрхийлээгvй байвал зохино.
   MNS2492-97

2.1.4.3. Шинж чанарын өгөгдөхvvний дараа тайлангийн vндсэн хэсгийг 
   эхлэн бичвэл зохино.

2.1.4.4. Тайлбар зураг.
 Тайлбар зургийг бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжлvvлэн дугаарлана. Тайлбар зургийн дугаар нь”... дугаар зураг” гэсэн vгний өмнө бичигдэх өөр хоорондын цэгээр тусгаарлах хоёр тооноос тогтоно. Vvний эхний тоо нь уг зурагт хамаарах тайлангийн бvлгийн дугаар, дараачиинх нь зургийн дэс дугаараас тус тус бvрдэнэ. Тайлангийн бичлэгийн хэсэг дэх зурагт иш таталтыг заахдаа хашилтанд”... дугаар зураг” гэсэн vгийн өмнө тvvний бvрэн дугаарыг бичнэ. Зураг тус бvрийн нэр, холбогдох тайлбарыг зургийн доор нь бичнэ.

2.1.4.5. Хvснэгт
 Хvснэгт тус бvрт гарчиг бичнэ. Гарчигийн доор баруун дээд талд”...дугаар хvснэгт” гэсэн бичиг бичнэ. Хvснэгтийн бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжилvvлэн дугаарлана. Хvснэгтийн дугаар нь хоорондоо цэгээр тусгаарласан хоёр оронтой тооноос бvрдэх бөгөөд эхний тоо нь уул хvснэгтэд хамаарах тайлангийн бvлгийн дугаар,дараачиинх нь хvснэгтийн дэс дугаараас тус тус бvрдэнэ.Тайлангийн  бичлэгийн хэсэгт хvснэгтийн иш татаж заахдаа хаалтан дотор “... дугаар хvснэгт” гэдэг vгийн өмнө тухайн хvснэгтийн бvрэн дугаарыг бичнэ.

 2.1.4.6
 2.1.4.6.1. Тэмдэг, тоон итгэлцvvрийн тайлбарыг уг тэмдэг, итгэлцvvрийг агуулсан томъёоны дараа бичнэ.

2.1.4.6.2. Томъёог бvлгийн хэмжээнд араб тоогоор vргэлжлvvлэн дугаарлана. Томъёоны дугаар хоорондоо цэгээр тусгаарлагдсан хоёр оронтой тооноос бvрдэх бөгөөд эхний тоо нь уг томъёо холбогдох бvлгийн дугаар, дараачиинх нь томъёоны дэс даорааллын дугаарыг тус тус заана. Дугаарыг уул томъёоны эгц баруун талд нилээд зайтай хаалтан дотор бичнэ.

2.1.4.7. Ашигласан ном, бусад  холбогдох хэвлэлийн жагсаалт
 Эх материалын нэрийг жагсаалтанд vсгийн дарааллаар байрлуулан бичнэ. Жагсаалтанд баримт бичгийн ном зvйн тодорхойлолтыг дараах журмаар бичнэ. Vvнд:
- Ном зохиогчийн нэр, / овгийн эхний vсгийн хамт/ номын нэр, хэвлэсэн  болон хэвлэлийн газар, он, хуудас, зураг, хvснэгтийн тоо зэргийг дэс  дараалуулан бичнэ.
- Сэтгvvл, vргэлжлэл хэвлэлийн өгvvлэгийн зохиогчийн нэр
овгийн эхний vсгийн хамт/ өгvvллийн гарчиг,  хэвлэлийн сэтгvvлийн нэр, он, дугаар, тухайн өгvvллийн бичигдсэн хуудасны  дугаар/ эхэлсэн хуудас болон дууссан хуудасны дугаарыг зураасаар тусгаарлан дэс дараалуулан тус тус  бичнэ.
- Эрдэм шинжилгээний ажлын тайлангийн нэр, улсын бvртгэлийн дугаар, тайлангаа бичсэн байгууллагын нэр, хэвлэсэн газар, он,хуудасны тоо зэргийг дэс дарааллуулан бичнэ. Тайлангийн нэрийн  дараа хаалтан дотор “эрдэм шинжилгээний ажлын тайлан” гэдэг  vгийг бичнэ.
 - Монгол  Улсын стандартын тэмдэглэгээ, нэрийг бичнэ,
- Шинэ бvтээлийн нэр, он, сар, өдөр, гэрчилгээний дугаар зэргийг 
   бичнэ.

 Мөн зураг төсөл, техникийн бусад баримт  бичгийн тухайд баримт бичгийн нэр, төрөл, уг бичиг баримтыг бэлтгэн гаргасан байгууллагын нэр, хэвлэсэн газар , он зэргийг дараалуулан бичнэ.

2.1.4.8. Иш таталт.
Тайлангийн бичлэгийн уг иш татсан материалыг дурдахдаа тvvний “Ашигласан материалын жагсаалт” дахь харгалзсан дугаарын дунд хаалтанд бичиж заана.

2.1.4.9. Хавсралт
 а) Хавсралт нь тусдаа дэс дарааллын дугаартай байж болно.
б)    Төгсгөлийн хэсгийн өмнө байрлана. Энэ хэсэгт, тухайлбал, математикийн томъёоны нотолгоо, туршилтын ажилтай холбогдсон нарийвчилсан тайлбар ойлголт, тооцоо, мэдээллийг тайланд хавсралтаар тусгана. Товч тайлбар, техник тоног төхөөрөмийн  лавлах гэх мэтийн нэмэлт зохих материалыг тусгай хавсралтаар гаргаж болно.
 в) Тайлангийн хавсралт бvр тусгай гарчигтай байна. Хавсралтыг тайланд дурдсан дэс дараалалаар vргэлжлvvлэн дугаарлаж, тvvний эцэст байрлуулна.


4. ТЕХНИКИЙН ЕРӨНХИЙ ШААРДЛАГА

4.1. Тайланг энэхvv стандарт, мөн MNS 2203-80  тоот стандартын дагуу (буюу А-4- ын) хэмжээний цаасан дээр  Монгол болон зөвшөөрч байгаа бусад хэлээр бичнэ. Хуудасны дээд, доод  баруун, зvvн  талаас орхих зай нь дараах хэмжээтэй байга.
 Vvнд:
 Дээд талаас  25,4
 Доод талаас 25,4.,
 Зvvн  болон баруун талаас нь тус бvр  31,7 мм байна.

4.2. Тайлангийн бичвэрийг “Монгол хэлний компъютерийн орчны тогтолцоо, DOS –ын орчны кирилл vсгийн код” MNS 4229-96, мөн  “Windows-ын орчны кирилл vсгийн код” MNS 4330-96, мөн “Windows –ын орчны макитоншийн кирилл vсгийн код” MNS 4331-96, товчлуур дээрх кирилл vсэг, тэмдэгтийн  байршил  MNS 4332-96 тоот стандартыг тус тус vндэслэн бичвэл зохино.

4.3. Тайлангийн хуудасны тоо хэмжээ нь доор дурдсанаас хэтрэхгvй байна.
-  Байгаль,  техник, анагаах ухаан, хөдөө аж ахуйн ухааны салбарт  хамаарах  тайлан нь-100 хуудас,
-  Нийгмийн ухааны салбарт хамаарах тайлан нь – 150 хуудас байна.

4.4. Томъёо, тэмдгийг компъютер ашиглан бичих боломжгvй тохиолдолд хар тушээр цэвэрхэн бичнэ.

4.5.  Зураг, диаграмм, бvдvvвчийг аль болохоор  компъютерийг ашиглан бэлтгэх бөгөөд  хэрэв тийм бололцоогvй бол хар тушээр цэвэрхэн зурна.

4.6. Тайлангийн нvvр хуудас, хавсралтуудаас бусад бvх хуудас/ хvснэгт, зураг, диаграмм, бvдvvвчийг оролцуулан/-ыг дэс дараалан дугаарлана.  Хуудасны дугаарыг араб тоогоор хуудас нэг бvрийн баруун дээд талд тавина. Хавсралтанд тусгай дугаар бичнэ. Тайланг дугаарлах бvдvvвчийг “А” хавсралтаар vзvvлэв.

4.7. Энэхvv стандартын 4.2-д зааснаас бусад нь зөвлөмжийн шинжтэй байна.

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.90

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +