Эрдмийн зөвлөлийн хурлыг 2 удаа хийж, ШУТИС-ийн электрон сургалт", "Багшийн хөгжил", "ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний ажлыг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрүүдийг тус тус хэлэлцэн баталж, 2 багшид профессорын, 9 хүнд дэд профессорын, гадаадын 2 иргэнд ШУТИС-ийн хүндэт доктор цол олгох асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Их сургуулийн Эрдмийн зөвлөлийн дэргэд 6 дэд зөвлөл ажилладаг ба зөвлөлүүдийн 2007 онд хийсэн ажлын товч тайланг толилуулж байна. А. Эрдэм шинжилгээний ажил, төгсөлтийн дараах сургалтын дэд зөвлөл Дэд зөвлөлийн хурлаар их сургуулийн эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх талаар дараах бодлогын чанартай асуудлууыг авч хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж ажиллаж ирлээ. Үүнд: 1. ШУТИС-ийн эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөрийн төсөл (2007-2015 он). Хөтөлбөрийн төслийг хэлэлцэн нэмэлт өөрчлөлт оруулж Эрдмийн зөвлөлийн 2007 оны 10-р сарын 15-ны хурлаар хэлэлцүүлэн батлуулсан. 2. БСШУ-ны яам, Шинжлэх ухаан, технологийн сангаас зарлах шинжлэх ухаан, технологийн төслүүдийн тендэрт оролцох тухай эрдэмтэдийн багуудаас ирүүлсэн төслүүдийн тухай. ШУТИС-ийн бүрэлдэхүүний сургууль, харъяа хүрээлэнгүүдээс нийт 27 төслийн санал ирснийг хэлэлцэн холбогдох мэргэжлийн яамдын саналыг авч ШУА-ийн техник, технологийн бага чуулганаар хэлэлцүүлэн шүүж эцэст нь БСШУ-ны яамны экспертийн комисст хэлэлцүүлж нууц санал хураалтаар 12 төсөл шалгарч 2008-2009 онуудад хэрэгжихээр болсон. 3. ШУТИС-ийн эрдэмтэдээс боловсруулсан шинжлэх ухааны суурь судалгааны сэдэвт ажлуудын тухай. Шинжлэх ухааны онолын чиглэлийн 6 сэдэвт ажил гүйцэтгэх санал ирснийг хэлэлцэн дэмжиж ШУА-ийн бага чуулган болон БСШУ-ны яамны ШУТГ-ын экспертийн болон ШУТ-ийн сангийн зөвлөлөөр хэлэлцүүлэн 2 ажил олонхийн санал авч шалгарсан ба 2008 оноос санхүүжих болов. 4. Монгол улсын төрийн шагналд профессор Б.Лайхансүрэнгийн бүтээлийг дэвшүүлэх тухай. Б.Лайхансүрэнгийн "Уул уурхайн үйлдэрийн тэсэлгээний ажлын онол, арга зүй, технологийн боловсруулалт, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн үр дүн" сэдэвт бүтээлийг хэлэлцэн төрийн шагналд дэвшүүлсэн нь оновчтой сонголт, дэмжлэг болж Б.Лайхансүрэн, инженер Ж.Жамъяангийн хамт Монгол улсын төрийн шагнал хүртэв. 5. ШУТИС-ийн магистрантур, докторантурын сургалтын хөтөлбөрүүдэд зарим нэмэлт өөрчлөлт оруулах тухай. Магистрантур, докторантурын сургалтын хөтөлбөрт суурь боловсролын хичээлүүдийг тодорхой болгох, мэргэшүүлэх хичээлүүдийг нарийвчилсан нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бүрэлдэхүүний сургууль, профессорын багуудаас нэгтгэн авч нэмэлт өөрчлөлт оруулан Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэцүүлэн батлуулсан болно. Б. Сургалтын бодлого, технологи, арга зүйн дэд зөвлөл Дэд зөвлөлийн хурлыг тухайн жилд 2 удаа хийж доорхи асуудлуудын хэлэлцэн, зохих шийдвэрийг гарган ажиллалаа. 2007 оны 4 сарын 20-ны өдрийн хурлаар хэлэлцсэн асуудал 1. ШУТИС-ийн Электрон сургалт (E-сургалт) хөтөлбөр (2007-2010 он) Хөтөлбөрийг хэлэлцэн, дэд зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжин, Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. 2. Шинээр мэргэжил нээх, мэргэжлийн нэрийг өөрчлөх тухай Хүнсний сүлжээний хөргөлтийн систем мэргэжлийг ХБТС-д шинээр нээх, УУИС-ийн "Сансрын геодези, астрономи" мэргэжлийн нэрийг "Геодезийн мэдээлэл зүй" гэж нэрлэхийг тус тус дэмжиж, Эрдмийн зөвлөлийн хуралд оруулж хэлэлцэхээр тогтов. 3. Экологийн инженер бэлтгэх цөм хөтөлбөр Үйлдвэрийн экологи, Усны нөөц, экологи, Геоэкологи, Үйлдвэрийн орчин зүйн инженер мэргэжлийн сургалтын төлөвлөгөөнд цөм хөтөлбөрийн дагуу өөрчлөлт оруулж, батлуулан сургалт явуулахаар шийдвэрлэв. 2007 оны 11 сарын 28-ны өдрийн хурлаар хэлэлцсэн асуудал 1. Шинээр мэргэжил нээх, мэргэжлийн нэр солих тухай "Электрон систем" мэргэжлийг ХМТС-д, "Эконометрик, үйлдлийн судалгаа", "Мэдээллийн системийн хамгаалал" мэргэжлүүдийг КТМС-д, "Усны нөөцийн менежмент", "Хог хаягдлын менежмент" мэргэжлийн нэрийг "Хаягдал боловсруулалтын технологи" болгон өөрчилж БИАС-д шинээр нээхийг тус тус дэмжин, Эрдмийн зөвлөлд оруулахаар шийдвэрлэв. "Оёмол бүтээгдэхүүний технологи" мэргэжлийн нэрийг "Хувцас үйлдвэрлэлийн технологи, маркетинг", Техникийн орчуулга" мэргэжлийн нэрийг "Техникийн мэргэжлийн орчуулга", "Аялал жуулчлалын технологи" мэргэжлийн нэрийг "Аялал жуулчлалын менежмент" гэж өөрчлөхөөр тогтов. 2. "Үйлдвэрлэлийн менежмент" мэргэжлийн мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийн модуль сургалтыг дэмжиж, Сургалт эрхэлсэн проректороор батлуулж, хэрэгжүүлэхийг зөвшөөрөв. В. Эрдмийн ба хүндэт цолны дэд зөвлөл 2007 онд дэд зөвлөл нь нийт 7 удаа хуралдаж дотоод, гадаадын 19 эрдэмтэн, багш нарт ШУТИС-ийн эрдмийн ба хүндэт цол олгохоор шийдвэрлэсэн байна. /Долдугаар зүйлээс нэрийг үзнэ үү/ Г. Номын сан, ном сурах бичгийн дэд зөвлөл Номын сан, сурах бичгийн дэд зөвлөл нь Төвлөрсөн номын сангийн нэгдсэн бодлогыг тодорхойлж, хэрэгцээт номын судлалгааг гарган номын фонд бүрдүүлэхэд тодорхой санал оруулан, ажлын тайлан, төлөвлөгөөг хэлэлцэж баталж ажиллажээ. Дэд зөвлөл нь "Электрон номын сан" онол практикийн бага хурлыг 2007 оны 1-р сарын 31, 02-р сарын 01-ны өдрүүдэд БСШУЯ, Монголын их дээд сургууль, нийтийн номын сангууд, хэвлэл мэдээллийн байгуулагуудыг хамруулан зохион явуулсан. ОХУ-ын Уул уурхайн их сургуулийн дэргэдэх "Мир горной книги" хэвлэлийн газартай хамтран Уул уурхайн салбарын техник технологийн номын үзэсгэлэнг Монголд анх удаа 2007 оны 4 сарын 4-11 хооронд зохион явуулж улмаар Төв номын сан ОХУ-ын "Мир горной книги" ассоциацын нэгдсэн сүлжээнд орж гишүүнээр элссэн. Мир горной книги хэвлэлийн газраас Олон улсын номын үзэсгэлэнд тавигдсан 350 ширхэг 4 152 430 төгрөгийн номыг төв номын санд хандивлах ажлыг зохион байгуулсан. Төв номын сан нь 2007 онд 494 төрлийн 3214 ширхэг 35 200 864 төгрөгийн ном, сурах бичиг, гарын авлагаар фонд бүрдүүллэт хийснээс хандиваар 274 төрлийн 364 ширхэг 4 826 290 төгрөгийн ном, сурах бичиг авсан. ОХУ-ын Монгол улсад зохион байгуулж байгаа "Орос ном үзэсгэлэн"-д оролцож орчин үеийн техник технологийн 280 ширхэг 4 500 000 төгрөгийн номыг авах эрх авсан. Номын сан, ном сурах бичгийн зөвлөл нь Электрон номын сантай болох зорилт тавьж е-номын сан уншлагын танхимыг байгуулах ажлын хэсгийг ректорын тушаалаар батлуулан 2007 оны 12 сарын 18-ны өдөр Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн "Е-номын сан" сэдэвт семинар-хэлэлцүүлэгийг улсад анх удаа санаачлан зохион байгуулсан. ШУТИС-ийн профессор багш нарын бичиж хэвлүүлсэн ном, сурах бичиг гарын авлагыг нэгтгэн номзүйн бүртгэл гаргах ажлыг эхлэн , УУИС, ЭХИС-ийн профессор багш нарын номзүйн бүртгэл хийгдсэн. Номын сан, сурах бичгийн дэд зөвлөл нь 2008 оны 3 сард Шинжлэх Ухаан Технологийн Олон улсын номын үзэсгэлэнг төвлөрсөн номын сантай хамтран Монголд 2 дахь удаа зохион явуулахаар төлөвлөөд байна. |



