ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Технологи дамжуулах тухай хууль 1998

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ



1998 оны 5 дугаар сарын 7-ны өдөр
Улаанбаатар хот



НЭГДVГЭЭР БVЛЭГ
Нийтлэг vндэслэл


1 дvгээр зvйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь технологи дамжуулах vйл ажиллагааны зарчим, технологийн тvвшний vнэлгээ хийх, технологи дамжуулах vйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тодорхойлж, технологи дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зvйл. Технологи дамжуулах тухай хууль тогтоомж

2.1. Технологи дамжуулах тухай хууль тогтоомж нь Vндсэн хууль, Патентын тухай хууль болон энэ хууль, тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бvрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зvйл. Хуулийн нэр томъёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “технологи” гэж оюуны бvтээлийг хэрэглээний бvтээгдэхvvн болгон хувиргахад чиглэгдсэн хvн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын харилцан уялдаатай vйл ажиллагааг хэрэгжvvлэх аргуудын цогцыг;

3.1.2. “технологи дамжуулах” гэж технологи эзэмшигч өөрийн технологийг ашиглах эрхийг бусад иргэн, хуулийн этгээдэд гэрээний vндсэн дээр шилжvvлэх vйл ажилгааны цогцолборыг;

3.1.3. ”технологийн горим” гэж хvний тодорхой зорилго бvхий vйл ажиллагааг зохицуулан хэрэгжvvлэхэд чиглэгдсэн, шинжлэх ухааны vндэслэлтэй тогтоосон физик, хими, биологийн vйл явц болон хvний vйл ажиллагаанд суурилсан vйлдлvvдийн цогцолборыг;

3.1.4. ”ноу-хау” гэж vйлдвэрлэл, удирдлага, худалдаа, санхvvгийн vнэ цэнэ бvхий бөгөөд хуулиар эрхийн хамгаалалт хийгдээгvй, нууцлагдсан, эзэмшиж ашиглахад тодорхой мэргэшил шаардагдах аливаа мэдлэг, туршлагыг.

4 дvгээр зvйл. Технологи дамжуулах vйл ажиллагааны зарчим

4.1.Технологи дамжуулах vйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:

4.1.1. технологи дамжуулах vйл ажиллагаа нь шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогод нийцсэн байх;

4.1.2. технологи дамжуулах vйл ажиллагаанд төрийн зохицуулалт, чөлөөт өрсөлдөөнийг хослуулах;

4.1.3.дамжуулах технологи нь байгаль орчин, хvний эрvvл мэнд, мал, амьтанд сөрөг нөлөөгvй байх;

4.1.4. техник, технологийн сvvлийн vеийн ололтыг ашиглахад чиглэгдсэн байх;

4.1.5. эдийн засгийн хөшvvргээр технологи дамжуулах vйл ажиллагааны vр ашгийг дээшлvvлэх;

4.1.6. технологи дамжуулах vйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага чөлөөтэй оролцох.

5 дугаар зvйл. Технологи дамжуулах талаархи Засгийн газрын бvрэн эрх

5.1.Технологи дамжуулах талаар Засгийн газар дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

5.1.1. технологи дамжуулах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийг хэрэгжvvлэх ажлыг зохион байгуулах;

5.1.2. төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын технологийн шинэчлэлийг эдийн засгийн баталгаагаар хангах;

5.1.3.технологи дамжуулах vйл ажиллагаанд оролцогчид vзvvлэх урамшуулалт, хөнгөлөлт, тэдгээрийн хэлбэр, хэмжээг тогтоох;

5.1.4. хуульд заасан бусад бvрэн эрх.

6 дугаар зvйл. Технологи дамжуулах талаархи технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бvрэн эрх

6.1. Технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь технологи дамжуулахтай холбогдсон дараахь бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

6.1.1. технологи дамжуулах хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, хяналт тавих, технологи дамжуулах vйл ажиллагааг шинжлэх ухаан, технологи, vйлдвэрлэлийг хөгжvvлэх төрийн бодлоготой нийцvvлэн зохицуулах;

6.1.2. технологийн тvвшний vнэлгээ хийх байгууллагад эрх олгох, холбогдох дvрэм, журмыг боловсруулж мөрдvvлэх;

6.1.3. технологи дамжуулахтай холбогдох мэдээллээр хангах ажлыг зохион байгуулах;
6.1.4. тэргvvний технологи нэвтрvvлэх асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран төсөл зарлаж шалгаруулах, тэргvvний технологи ашиглах талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн санал, санаачилгыг дэмжих;

6.1.5. технологи эзэмшигчийн эрхийг хамгаалах асуудлыг зохицуулах;

6.1.6. хууль тогтоомжид заасан бусад бvрэн эрх.


ХОЁРДУГААР БVЛЭГ
Технологийн тvвшний vнэлгээ


7 дугаар зvйл. Технологийн тvвшний vнэлгээ

7.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглаж байгаа технологийнх нь улмаас хvний эрvvл мэнд, мал амьтан, байгаль орчинд хохирол учруулбал, эсхvл тухайн чиглэлийн технологи дамжуулахыг хянаж байхаар Засгийн газар хоорондын болон Монгол Улсын нэгдсэн бусад олон улсын гэрээ хэлэлцээрт заасан бол уг технологид төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар vнэлгээ хийлгvvлнэ.

7.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь шинээр хэрэглэх технологийнхээ тvвшинг 7.1-д заасан байгууллагаар vнэлгээ хийлгvvлж болно.

7.3. Эрх бvхий эрдэм шинжилгээний байгууллага технологийн тvвшинг vнэлэхдээ дараахь vзvvлэлтvvдийг харгалзана:

7.3.1. технологийн техникийн vндсэн vзvvлэлтvvдийг ижил төрлийн технологийн харгалзах vзvvлэлтvvдтэй харьцуулан тогтоосон vнэлэлт;

7.3.2. технологийг ашигласнаас байгаль орчин, хvний эрvvл мэнд, мал, амьтан, vйлдвэрлэлийн нөхцөлд vзvvлж болох эерэг, сөрөг болзошгvй нөлөөлөл, сөрөг vр дагаврыг бууруулах зөвлөмж;

7.3.3. технологийг ашигласны эдийн засгийн vзvvлэлтvvд;

7.3.4. бvтээгдэхvvний стандарт, чанар, аюулгvй байдлын vзvvлэлт;

7.3.5. технологийг ашиглахад шаардагдах мэргэжилтний хvрэлцээ хангамж;

7.3.6. тухайн технологийн онцлогтой холбогдох бусад vзvvлэлт.

7.4. Технологийн тvвшинг vнэлэх эрдэм шинжилгээний байгууллага нь vнэлгээ хийж байгаа технологийн нууцыг чандлан хадгалах vvрэгтэй бөгөөд хийсэн vнэлгээнийхээ талаар батламж гаргана.

7.5. Холбогдох иргэн, аж ахуйн нэгж, байгууллага технологийн тvвшингийн vнэлгээ хийхэд шаардагдах баримт бичиг, бусад зvйлсийг саадгvй бvрдvvлж өгч, vнэлгээ хийлгэвэл зардлыг хариуцна.

7.6. Технологийн тvвшний vнэлгээ хийсний дараа технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн технологийг цаашид ашиглахыг хориглох талаар шийдвэр гаргаж болно.

7.7.Технологийн тvвшний vнэлгээ хийх журам, vнэлгээний хэмжээг тогтоох аргачлалыг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.



ГУРАВДУГААР БVЛЭГ
Технологи дамжуулах


8 дугаар зvйл. Дамжуулах технологид хамаарах зvйл

8.1. Дамжуулах технологид дараахь зvйл хамаарна:

8.1.1. технологийн горим, vйл ажиллагааны нөхцөл;

8.1.2. технологийн шат дамжлагын дэс дараалал, горим, бvрдэл хэсгийн талаархи зөвлөгөө, vйлчилгээ;

8.1.3. технологи нэвтрvvлэхэд шаардагдах техник, тоног төхөөрөмж;

8.1.4. шинжлэх ухаан, технологийн судалгаа шинжилгээний vр дvн;

8.1.5. патент, лиценз, бvтээгдэхvvний загвар;

8.1.6. ноу-хау.

9 дvгээр зvйл. Дамжуулах технологид тавих шаардлага

9.1. Дамжуулах технологи нь дараахь шаардлагын холбогдох vзvvлэлтийг хангасан байна:

9.1.1. Монгол Улсын болон олон улсын стандартын vзvvлэлт, шаардлагад нийцсэн байх;

9.1.2. эрчим хvч, материал, тvvхий эд хэмнэх, бvтээгдэхvvний өртөг, зардлыг хямдруулах;

9.1.3. тvvхий эдийг иж бvрэн боловсруулж хэрэглэх, хаягдалгvй технологи нэвтрvvлэх, хоёрдогч тvvхий эдийг дахин боловсруулж ашиглах боломжийг бий болгох;

9.1.4. vйлдвэрлэлийн vйл ажиллагаа болон vйлдвэрлэж байгаа бvтээгдэхvvн нь байгаль орчин, хvний эрvvл мэнд, мал амьтанд сөрөг нөлөөгvй байх;

9.1.5. дамжуулж байгаа технологийг хэрэгжvvлэх тодорхой vе шат бvрт шаардагдах хөрөнгө оруулалтын эх vvсвэрийг vндэслэлтэй тодорхойлсон байх;

9.1.6. хvн, техник, мэдээлэл, зохион байгуулалтын зэрэг технологийн бvрдэл хэсгvvдийн харьцааг оновчтой тогтоох, тэдгээрийг цаашид боловсронгуй болгох нөхцөл, боломжийг харгалзах.

10 дугаар зvйл. Дамжуулахыг хориглох технологи

Байгаль орчин, хvнд vзvvлэх нөлөөллийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илvv сөрөг нөлөө vзvvлэхvйц технологийг дамжуулахыг хориглоно.

11 дvгээр зvйл. Технологи дамжуулах vйл ажиллагаанд оролцогчийн эрх

11.1.Технологи дамжуулах vйл ажиллагаанд оролцогч дараахь эрх эдэлнэ:

11.1.1. хууль тогтоомжоор хориглосноос бусад технологи дамжуулах vйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх;

11.1.2. технологи дамжуулахтай холбогдсон мэдээлэл авах;

11.1.3. технологи дамжуулах vйл ажиллагааны хvрээнд зуучлах, бусдаар зуучлуулах;

11.1.4. дотоод, гадаадын болон олон улсын байгууллага, иргэнтэй хамтран ажиллах, туршлага солилцох, уулзалт, семинар, хурал зохион байгуулах.

12 дугаар зvйл. Технологи дамжуулах гэрээ

12.1. Технологи дамжуулах vйл ажиллагааг лицензийн гэрээгээр хэрэгжvvлнэ.

12.2. Технологи дамжуулах гэрээнд дараахь асуудлыг тусгана:

12.2.1.vйлдвэрлэлийн технологийн vйл ажиллагаатай холбогдсон ноу-хау болон нийлvvлэх бараа материал, тvvхий эд, vйлчилгээний хvрээ, хэмжээ;

12.2.2. патент, барааны тэмдгийг ашиглах нөхцөл;

12.2.3. технологийг ашиглах, боловсронгуй болгох, тvvнтэй холбогдон vvсэх давуу эрхийн тухай асуудал;

12.2.4. мэргэжлийн боловсон хvчин бэлтгэх, давтан сургах нөхцөл, энэ талаар харилцан хvлээх vvрэг;

12.2.5. технологи нийлvvлэх, тоног төхөөрөмж суурилуулах, хvлээлгэн өгөх, vйлчилгээ хийх нөхцөл;

12.2.6. технологи, тоног төхөөрөмж, тэдгээрийн vйлчилгээний баталгаат хугацааг нотолсон худалдагч талын батламж;

12.2.7. дамжуулж байгаа технологитой холбогдсон болон тvvнийг боловсронгуй болгосон тухай мэдээллээр хангах асуудал;

12.2.8. гэрээнд заасан vvргийг биелvvлэх талаар талуудын хvлээх хариуцлага, учирсан хохирлыг нөхөн төлөх асуудал;

12.2.9. технологийн нууцыг хадгалах болзол, нөхцөл;

12.2.10. маргааныг шийдвэрлэх журам;

12.2.11. технологи худалдан авах vнэ, лицензийн төлбөр, төлөх нөхцөл, хэлбэр;

12.2.12. дамжуулсан технологиор vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнийг борлуулах болон vйлчилгээ явуулах газар нутаг;

12.2.13. гэрээний хvчин төгөлдөр байх хугацаа.

12.2.14. бусад.

12.3. Технологийн нууцыг чандлан хадгалах vvргийг талууд харилцан хvлээж, учирсан хохирлыг хэрхэхийг гэрээнд тодорхой заана.

13 дугаар зvйл. Технологи дамжуулах гэрээнд хязгаарлалт тавихыг хориглох

13.1. Талууд технологи дамжуулах гэрээ байгуулахдаа дараахь харилцааны талаар хязгаарлалт харилцан тавихыг хориглоно:

13.1.1. технологийг ашиглан vйлдвэрлэсэн бvтээгдэхvvнийг гуравдагч этгээдэд экспортлох;

13.1.2. бvтээгдэхvvний тоо хэмжээг тогтоох, vйлдвэрлэлийн технологийг өөрчлөх;

13.1.3. гуравдагч орноос өрсөлдөх чадвартай тэргvvний технологи авах;

13.1.4. технологи дамжуулагч тал vvргээ биелvvлэх боломжгvй болсон нь батлагдсан нөхцөлд бусад байгууллагаас материал, тvvхий эд, тоног төхөөрөмж, хагас боловсруулсан бvтээгдэхvvн, vйлчилгээ худалдан авах;

13.1.5. гэрээнд тусгайлан заагаагvй бол гэрээний хугацаа дууссаны дараа технологийг чөлөөтэй ашиглах.

14 дvгээр зvйл. Технологи дамжуулах гэрээг бvртгvvлэх

14.1.Технологи дамжуулах гэрээг оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллагад бvртгvvлнэ.

14.2.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нь олон улсын буюу Монгол Улсын стандартын шаардлагад нийцээгvй технологийг гадаад орноос оруулах, шинээр хэрэглэх тухай гэрээг бvртгэхдээ дараахь vнэлгээ, дvгнэлтийн аль нэгийг vндэс болгоно:

14.2.1хvний эрvvл мэндэд нөлөөлөх байдлын талаар эрvvл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дvгнэлт;

14.2.2. мал эмнэлэг, vржил, ургамал, газар тариалангийн vйлдвэрлэлийн технологи дамжуулж байгаа тохиолдолд хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дvгнэлт;

14.2.3. Энэ зvйлийн 14.2.1, 14.2.2-т зааснаас бусад тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын vнэлгээ.

14.3.Оюуны өмчийн асуудал эрхэлсэн байгууллага нь 14-ийн 2-т заасан дvгнэлтийг vндэслэн гэрээг бvртгэхгvй байж болно.

14.4. Технологи дамжуулах гэрээг бvртгээгvй тохиолдолд технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн технологийг ашиглахыг хориглох талаар шийдвэр гаргана.

15 дугаар зvйл.Лицензийн төлбөр

15.1. Технологи ашиглахаар авч буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тухайн технологи эзэмшигчид төлөх төлбөрийг лицензийн төлбөр гэнэ.

15.2. Лицензийн төлбөр нь нэг удаагийн, эсвэл тухайн технологи ашигласнаас олох ашгийн тодорхой хувь хэмжээгээр тогтоосон байнгын шимтгэл, эсхvл эдгээрийг хосолсон хэлбэртэй байж болно.

15.3. Технологи дамжуулах vйл ажиллагаанд оролцогч талууд лицензийн төлбөрийн хэмжээ, хэлбэр, хугацааг гэрээгээр харилцан тохиролцоно.


ДӨРӨВДVГЭЭР БVЛЭГ
Бусад зvйл



16 дугаар зvйл. Маргаан шийдвэрлэх

Монгол Улсын болон гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн хооронд vvссэн технологи дамжуулахтай холбогдсон маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ, талуудын хооронд байгуулсан гэрээнд өөрөөр заагаагvй бол Монгол Улсын шvvх шийдвэрлэнэ.

17 дугаар зvйл. Хууль тогтоомж зөрчигчид хvлээлгэх хариуцлага

17.1.Технологи дамжуулах тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас байгаль орчин, хvний эрvvл мэндэд хохирол учруулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу эрvvгийн болон захиргааны хариуцлага хvлээлгэж, тvvгээр хохирлыг арилгуулах, нөхөн төлvvлэх арга хэмжээ авна.

17.2. Технологийн нууцыг задруулсан иргэнийг 50000 хvртэл төгрөгөөр, албан тушаалтныг 60000 хvртэл төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 250000 хvртэл төгрөгөөр торгох шийтгэлийг шvvгч ногдуулж, технологи эзэмшигчид учирсан хохирлыг нөхөн төлvvлэх асуудлыг шийдвэрлэнэ.

17.3. Технологийн тvвшний vнэлгээ хийхэд шаардагдах баримт бичиг, бусад зvйлийг бvрдvvлж өгөөгvй, эсхvл энэ хуулийн 14.1-д заасны дагуу технологи дамжуулах гэрээг бvртгvvлээгvй иргэнийг 20000 - 50000 төгрөгөөр, албан тушаалтныг 30000 - 60000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100000- 250000 төгрөгөөр торгох шийтгэлийг шvvгч ногдуулна.

18 дvгээр зvйл. Хууль хvчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 17 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +