Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журам 2005-6-27, No 143
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр тогтоол, “Журамд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 1998 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 137 дугаар тогтоол, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 179 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, Засгийн газрын 2005 оны 143 дугаар 1.Энэхүү журмын зорилго нь шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид “төсөл” гэх/ хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 2.Шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид энэ журамд “төсөл” гэх/ гэдэгт эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлыг шударга өрсөлдөөн, гэрээ захиалгын үндсэн дээр онол, арга зүйн өндөр түвшинд явуулж, захиалагчийн хэрэгцээ, шаардлагыг хангасан үр дүнг бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах үйл ажиллагааг төлөвлөсөн баримт бичгийг ойлгоно. 3.Төсөл нь дараахь үйл ажиллагаанд чиглэгдэнэ: 3.1. Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын хөгжлийг түргэтгэх, ирээдүй бүхий шинэ салбарыг үүсгэн хөгжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, экспортын нөөцийг өсгөх болон импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн асуудлыг судлан шийдвэрлэж хэрэгжүүлэх; 4.Төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дор дурдсан ажлууд багтана: 4.1. төсөл захиалах; 5. Төсөл хэрэгжүүлэхэд дор дурдсан үндсэн зарчмыг баримтална: 5.1. хэмнэлттэй, үр ашигтай байх; 5.5.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэ¬лийн суурь судалгаа, төслийг тэргүүн ээлжинд санхүүжүүлэх; 6. Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж төслийн захиалагч байна. Төсөл нь энэ журмын 3.1-д заасан стратегийн асуудлыг судлан шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа бол уг ажлын санхүүжилтийн тодорхой хувийг сангаас гаргаж болно. 7. Төслийн гүйцэтгэгч нь дор дурдсан этгээд байна: 7.1. эрдэм шинжилгээний байгууллага /эрдэм шинжилгээний хүрээлэн, төв, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэл, их, дээд сургууль/; 8. Төсөл хэрэгжүүлэх багийг бүрдүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, төсөлд зориулсан хөрөнгийг зохих журмын дагуу зарцуулах, төслийн багийг арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, төслийн эцсийн үр дүнг захиалагчийн өмнө хариуцах үндсэн үүрэг бүхий төслийн удирдагчийг ажиллуулна. Үүргээ хангалтгүй биелүүлсэн болон хүндэтгэн үзэх шалтгаанаар төслийн удирдагчийг сольж болно. Төслийн удирдагчийг солих шийдвэрийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран гаргана. Төслийн удирдагчид олгох цалин хөлс, урамшлын хэмжээг уг төслийг хэрэгжүүлэх гэрээнд заана. 9. Төслийн үр дүнд гарч болзошгүй патент, зохиогчийн эрх эзэмших болон төслийн эрдэм шинжилгээний тайланг өмчлөх, ашиглах асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч талууд төсөл хэрэгжүүлэх гэрээндээ тодорхой заана. 10. Журмын 3.1-д хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 5 жилээс, жур¬мын 3.2, 3.3-т хамаарах төслийг хэрэгжүүлэх хугацаа 2 жилээс хэтрэхгүй байна. Хоёр.Төсөл захиалах, хянах 11. Захиалагч дараа онд шинээр эхлэн хэрэгжүүлэх төслийн захиалгын саналаа тухайн оны 3 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. 12. Төслийн захиалгын санал нь дор дурдсан зүйлээс бүрдсэн байна: 12.1. төслийн нэр; 13. Захиалагчийн ирүүлсэн төслийн захиалгын саналыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн 3 дугаар сард багтаан Шинжлэх ухааны академийн холбогдох Бага чуулганаар хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулна. Төслийн захиалгын саналын талаар ШУА-ийн Бага чуулгаанаас дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур, шаардлагыг үндэс болгоно: 13.1. төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлага байгаа эсэх; 14.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Шинжлэх ухааны академийн Бага чуулганаас гаргасан дүгнэлтийг үндэслэн захиалагчдын төлөөллийг оролцуулсан комисс байгуулан ажиллуулах замаар эцсийн сонголт хийж, дүнг тухайн оны 4 дүгээр сарын 5-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. 15.Төслийг зарлах, шалгаруулахад шаардагдах хөрөнгийг Сангаас гаргана. Гурав. Төсөл боловсруулах 16.Гүйцэтгэгч /өрсөлдөгчид/ нь төслийг зарласан болзол, шаардлагын дагуу боловсруулах ба түүнийг холбогдох мэргэжлийн байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 2 хувь төслийн баримт бичгийг уг хурлын шийдвэрийн хамт 6 дугаар сарын 1-ний дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүй. 17.1.Дараахь зүйлийг тусгасан төслийн карт: 17.2. Дор дурдсан бүтэц бүхий төсөл: Дөрөв. Төсөл сонгон шалгаруулах 18. Журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг энэ журмаар, харин 3.3-т хамаарах төслийн сонгон шалгаруулалтыг шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 21.3-д нийцүүлэн гаргасан журмаар зохицуулна. 19. Гүйцэтгэгчдээс ирүүлсэн төслийн саналыг шинжлэх ухааны салбараар ангилна. Төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийг шинжлэх ухааны салбар бүрээр томилон ажиллуулах бөгөөд бүрэлдэхүүнийг нь шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Ажлын хэсэгт мэргэжлийн эрдэмтэд, захиалагч болон санхүүжүүлэгч байгууллагын төлөөллийг оруулах бөгөөд түүний бүрэлдэхүүн нь үнэлгээ өгч, дүгнэлт гаргах төслийн тоо, төслөөр гүйцэтгэх ажлын онцлогоос хамааран харилцан адилгүй байж болно. Ажлын хэсэгт боловсролын доктор, түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг оруулна. Өрсөлдөж байгаа аль нэг төслийн удирдагч, гүйцэтгэгчийг тухайн ажлын хэсэгт оруулахыг хориглоно. 20. Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа дор дурдсан шалгуур үзүүлэлтийг баримтална: 20.2. Төсөл хэрэгжүүлэх ажлын онол, арга зүйн үндэслэл, мэдээлэл хангамжийн талаар: 20.3. Төслийг хэрэгжүүлэх эдийн засаг, эрх зүйн орчны талаар: 20.4. Бизнес маркетингийн талаар: 21. Ажлын хэсгүүдээр төслийн баримт бичигт үнэлгээ өгүүлэх, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна. Төслийн баримт бичигт үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах ажлыг тодорхой газар, тогтоосон хугацаанд гүйцэтгэнэ. Төсөл сонгон шалгаруулах уралдаанд ирүүлсэн баримт бичгээ төсөл сонгон шалгаруулснаас хойш 14 хоногт багтаан буцаан авна. 22.Төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах ажлын хэсгүүдийн дүгнэлтийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгтгэн санал боловсруулж Үндэсний зөвлөлийн хуралд 7 дугаар сарын 20-ны дотор оруулна. Үндэсний зөвлөлийн зөвлөмж нь төслийг сонгон шалгаруулах шийдвэр гаргах үндэслэл болно. 23.Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталгаажуулна. Тав. Төслийг гэрээлж баталгаажуулах 24. Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч нь /цаашид “талууд” гэх/ энэ журмын 1 дүгээр хавсралтаар батьалсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ”-ний үлгэрчилсэн загварын дагуу төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна. 25. Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, тухайн оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болсноос хойш 15 хоногт багтаан төслүүдийн төсөвт өртгийг тодотгох ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагч болон Сангийн оролцоотойгоор гүйцэтгэнэ. 26. Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг баталгаажуулсан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээ байгуулна. Гэрээ байгуулахдаа энэ журмын 25-д заасан төслийн тодотгол хийснээс хойш 15 хоногт багтаана. Гэхдээ Төсвийн тухай хуулиар батлагдсан шинжлэх ухаан, технологийн арга хэмжээний төсөв хүрэлцэхгүй болсон тохиолдолд шинээр эхлэх төслүүдэд зохицуулалт хийх, нэмэлт эх үүсвэр хайх, өмнөх оноос шилжиж байгаа хангалтгүй хэрэгжилттэй төслүүдийг зогсоох арга хэмжээ авч болно. 27. Төслийн гүйцэтгэгч батлагдсан төслийн баримт бичгийг дөрвөн хувь үйлдэж захиалагч, санхүүжүүлэгч байгууллага болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг ирүүлнэ. Зургаа. Төслийг санхүүжүүлэх 28. Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 18.1.1, 20.1.1, 20.1.2, 22.4-т заасныг үндэслэн онолын суурь судалгааны ажлыг сэдэвт ажлын хэлбэрээр эрдэм шинжилгээний ажлын зориулалттай зардлын тодорхой хязгаарт багтаан Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлнэ. Суурь судалгааны ажлын сэдэв болон гүйцэтгэгчийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, тухайн судалгаа явуулах хэрэгцээ, шаардлага, судлаачдын дадлага, туршлага, лабораторийн хангамжийн байдлыг үндэслэн сонгон шалгаруулж, гүйцэтгэх хугацаа болон зардлын хэмжээг тогтооно. 29.Журмын 3.1, 3.2-т хамаарах төслийн гүйцэтгэгч болон түүнийг хэрэгжүүлэхэд Сангаас олгох хөрөнгийн хэмжээ, хуваарийг Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 30.Журмын 3.3-д хамаарах төслийн гүйцэтгэгч, санхүүжилтийн хэмжээг тухайн салбарын болон шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагууд хамтран тогтооно. 31. Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын зориулалттай Сангийн хөрөнгийг шинжлэх ухаан, технологийн суурь судалгаанд болон энэ журмын 3.1-3.3-т хамаарах төсөлд зарцуулах хувь хэмжээг тогтоохдоо Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэнэ. 32.Төслийн санхүүжилтэд тухайн төслийн хүрээнд гүйцэтгэх судалгаа шинжилгээ, сорилт туршилтын ажлын болон онол, практикийн хурал, семинарын зардал, судлаачдын цалин хөлсийг хамруулна. 33.Төсөл хэрэгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалтын үр дүнд бий болсон үндсэн хөрөнгийг төсөл дууссаны дараа хэрхэн эзэмших талаар шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгана. 34.Эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын шинж чанар, түүний үр дүнг ашиглах хүрээ, борлуулах боломж зэргийг харгалзан төслийг дор дурдсан хэлбэрээр санхүүжүүлнэ: 34.1. буцалтгүй хэлбэрээр санхүүжүүлэх; 35. Төслийг аль хэлбэрээр санхүүжүүлэхийг Үндэсний зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэх бөгөөд санхүүжилтийн хэмжээ, хугацаа, хэлбэрийг төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх гэрээнд тусгасан байна. 36. Төслийн төсвийн тооцоонд Сангаас болон захиалагчаас санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг тодорхой тусгасан байна. Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сантай хамтран шинжлэх ухаан, технологийг хэрэгжүүлэх ирэх оны төсвийг хянан боловсруулж нэгтгээд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулан жил бүрийн 8 дугаар сарын 20-ны дотор Сангийн яаманд хүргүүлнэ. 37. Гүйцэтгэгчийн хариуцлагыг өндөржүүлэх, төслийн үр дүнгийн түвшинг дээшлүүлэх, тогтоосон хугацаанд ажлыг дуусгах зорилгоор төслийн батлагдсан нийт төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэх сүүлийн жилийн зардлаас Санд үлдээж, төслийг дууссаны дараа захиалагчийн санал, дүгнэлтийг үндэслэн гүйцэтгэгчид олгоно. 38. Төсөл хэрэгжүүлэх явцад төслийн санхүүжилтийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх /хорогдуулах/ шаардлага гарвал уг асуудлыг захиалагч, санхүүжүүлэгч хамтран боловсруулж шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулан шийдвэрлүүлнэ. 39. Үргэлжилж байгаа төслийн төлөвлөгөөт оны зардлыг тодорхойлохдоо төрийн захиргааны төв байгууллага анх баталсан нийт төсөвт өртгийн тухайн оны хуваарийг үндэс болгоно. 40. Төслийн гүйцэтгэлийн явц захиалагч, санхүүжүүлэгчээс үл хамаарах шалтгаанаар удаашрах буюу үр дүн нь гэрээнд заасан шаардлага хангахгүй тохиолдолд захиалагч, санхүүжүүлэгч хугацааны өмнө гэрээг цуцлах, санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх санал боловсруулан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. 41. Төслийн төсөвт өртөг, зардлыг тодорхойлох, түүний зарцуулалтад санхүүгийн хяналт тавих асуудлаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тусгай журам гаргаж мөрдүүлнэ. Долоо. Төслийн гүйцэтгэлд хяналт тавих 42. Төслийн гүйцэтгэлд дор дурдсан чиглэлээр хяналт тавина: 43. Арга зүйн хяналтыг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл, санхүүгийн хяналтыг эрх бүхий байгууллага болон Сан, үр дүн, хугацааны хяналтыг захиалагч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага тус тус хэрэгжүүлнэ. 44. Энэ журмын 43-д заасан хяналт тавих үүрэг бүхий этгээдүүд хяналт шалгалтын ажлыг дангаараа буюу хамтран гүйцэтгэж болно. Найм. Төслийн үр дүн, түүнийг баталгаажуулах, мэдээлэх, тайлагнах 45. Төслийн үр дүн нь дор дурдсан хэлбэртэй байж болно: 45.1.онолын судалгааны тайлан, онолын үндэслэл, үзэл баримтлал, нэг сэдэвт бүтээл, эрдэм шинжилгээний өгүүлэл; 46.Судалгаа, туршилтын ажлын үр дүнд тулгуурлан төслийн зориулалттай хөрөнгөөр жижиг, дунд үйлдвэр байгуулах тохиолдолд уг объектыг мөн төслийн үр дүн гэж үзнэ. Энэ тохиолдолд уг объектын өмчлөлийн асуудлыг төслийн санхүүжилтэд оруулсан хөрөнгийн хувь хэмжээг харгалзан шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалагчтай хамтран шийдвэрлэнэ. 47.Төслийн үр дүнг дор дурдсан баримт бичгийн аль нэгээр баталгаажуулна: 47.1.шинэ бүтээлийн патент; 48.Захиалагч төслийн үр дүнгийн тайланг гүйцэтгэгчээс хүлээн авснаас хойш 30 хоногт багтаан хянан магадлагаа хийлгэж үнэлэлт, дүгнэлт гаргуулна. 49.Гүйцэтгэгч нь төслийн явц, гүйцтэгэл, завсрын болон эцсийн үр дүн, тэдгээрийн баталгаажуулалт, санхүүжилтийн талаар шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын мэдээлэл хяналт-шинжилгээ эрхэлсэн нэгж, захиалагч, санхүүжүүлэгчид улирал тутам мэдээлж байх үүрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл тус нэгж уг мэдээллийн талаар захиалагчаас нотолгоо гаргуулан авч болно. Энэхүү мэдээлэлд тулгуурлан хяналт-шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн нэгж шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнгийн мэдээллийн сан байгуулж, түүнийг баяжуулан сурталчлах үүрэгтэй. 50.Төслийн ажлыг дор дурдсан хоёр хэлбэрээр тайлагнана: 50.1.захиалсан үр дүн, санхүүжилтийн талаар зохих журмын дагуу бичсэн Төслийн тайланг захиалагч болон санхүүжүүлэгч нарт тогтоосон хугацаанд нь хүлээлгэн өгөх; Ес. Төслийн үр дүнг хүлээлгэж өгөх, санхүүгийн 51.Гүйцэтгэгч нь төсөл дууссанаас хойш 2 сарын дотор түүний үр дүнг захиалагчид актаар хүлээлгэж өгнө. Төслийн үр дүнг хүлээлгэн өгөхдөө энэ журмын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үнэлж, хүлээн авсан акт”-ын үлгэрчилсэн загварын дагуу 4 хувь үйлдэж захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч болон шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тус бүр нэг хувийг хадгалуулна. 52.Шаардлагатай гэж үзвэл төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээ, судалгаа, туршилт, төсөл боловсруулах үйл ажиллагаанд ашиглах хэлбэр, хугацаа, хариуцах эзэн, гарах зардал, түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, талуудын хүлээх үүрэг, гүйцэтгэх ажил зэргийг харилцан тохиролцсон нэмэлт гэрээ хийж үр дүнг хүлээн авсан тухай актдаа хавсаргана. Энэхүү гэрээг нотариатаар батлуулах бөгөөд захиалагч үр дүнг ашиглахтай холбогдон гарах зардлыг тухайн жилийн төсөвтөө тусган хэрэгжүүлнэ. 53.Төслийн үр дүнг хүлээн авсан тухай захиалагчийн албан ёсны дүгнэлт, санхүүгийн эцсийн тооцоо хийх талаар санхүүжүүлэгчид хандсан хүсэлт, төслийн эрдэм шинжилгээний ажлын тайланг Итгэмжлэн хадгалагчид хүлээлгэн өгсөн тухай актыг үндэслэн санхүүжүүлэгч төслийн үйл ажиллагаатай холбогдсон санхүүгийн эцсийн тооцоог хийнэ. Уг тооцоог эдгээр материалыг хүлээн авснаас хойш 20 хоногт багтаан хийнэ. 54.Захиалагч нь төсөл дууссанаас хойш 1-2 жилд багтаан түүний үр дүнг ашиглах арга хэмжээ авч хэрэгжүүлэн энэ талаар хийсэн ажлын мэдээ, тайланг Үндэсний зөвлөлд тайлагнаж байна. 55.Энэ журмын 6-д заасан төрийн захиргааны төв байгууллагаас бусад байгууллага хүлээн авсан үр дүнгээ үйлдвэрлэл, үйлчилгээнд ашиглаагүй, эсхүл ашиглах бололцоогүй үр дүн захиалсан бол төсөлд зарцуулсан хөрөнгийг Санд буцаан төлөх бөгөөд буцааж төлөөгүй тохиолдолд төсөл захиалах эрхийг хасна. Санхүүжүүлэгчийг …………………….-ыг төлөөлж ………………………………., Гүйцэтгэгч . . . . . . . . . . . . . . . . . . . .-ийг төлөөлж …………………………. /цаашид “талууд” гэх/ Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх журмыг үндэс болгон . . . . . . . . . . . . . . нэртэй шинжлэх ухаан, технологийн төсөл /цаашид “төсөл” гэх/ хэрэгжүүлэх талаар харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Нэг. Ерөнхий зүйл 1.Төслийг 20.. –20.. онд багтааж .. жилийн хугацаанд гүйцэтгэнэ. 2. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлын дараалал, төслөөр гарах үр дүнг тодорхойлж, “Төслийн үр дүнгийн даалгавар” (гэрээний 1 дүгээр хавсралт), “Төслөөр гүйцэтгэх ажлын календарчилсан төлөвлөгөө” (гэрээний 2 дугаар хавсралт)-г үйлдэж гэрээнд хавсаргав. 3.Шинэ бүтээлийн патент, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын гэрчилгээ авсан, зохиогчийн эрхэд хамаарах бусад бүтээл бий болгосон тохиолдолд тухайн бүтээлийг ашиглах онцгой эрх болон зохиогчийн эрхтэй холбогдон үүссэн харилцааг Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хууль, Иргэний хууль ба энэ гэрээнд дурдсаны дагуу зохицуулах зарчим баримтална. Өөрөөр зохицуулах шаардлага гарвал талуудын хооронд нэмэлт гэрээ, хэлцэл байгуулж болно. 4.Төслийн санхүүжилтийн нийт зардалд төслийн хүрээнд хэрэгжүүлэх судалгаа, сорилт, туршилтын ажлын зардлыг хамруулна. 5.Төслийг хэрэгжүүлэх явцад түүний санхүүжилтийн хэмжээ, хугацаанд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага гарвал талуудын хооронд нэмэгдэл гэрээ хэлцэл байгуулна. 6.Төслийг “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын 34-д заасан хэлбэрээр санхүүжүүлнэ. 7.Төслийн зардлаар бий болсон үндсэн хөрөнгө /багаж, төхөөрөмж, техник хэрэгсэл, компьютер гэх мэт/-ийг төсөл дууссанаас хойш. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .. . . . . . . . . . . . . . . . ашиглана /ямар нөхцөлөөр хэнд эзэмшүүлэхийг тодорхой заана/. 8.Төслийн захиалагч, санхүүжүүлэгч, гүйцэтгэгч хамтран “Төслийн өртөг, зардал тохиролцсон тухай протокол” (гэрээний 3 дугаар хавсралт) үйлдэж гэрээнд хавсаргав. Хоёр. Талуудын үүрэг, эрх, хариуцлага 9.Үүрэг 9.1.Захиалагч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/төслийн гүйцэтгэл, санхүүжилтийн байдалд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авч хэрэгжүүлэх; 9.2.Санхүүжүүлэгч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/төслийн гэрээнд засан төсөвт зардлыг бүрэн олгох; 9.3.Гүйцэтгэгч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/төслийг хугацаанд нь багтааж бүрэн гүйцэтгэх, үр дүнг тоо, чанарын хувьд захиалсан түвшингээс нь бууруулахгүйгээр бүтээж бий болгох; 10.Эрх 10.1.Захиалагч дор дурдсан эрх эдэлнэ: а/төслийн гүйцэтгэл, үр дүн, түүний баталгаажуулалт, санхүүжилт, санхүүгийн үйл ажиллагаа зэрэг асуудлын талаар гүйцэтгэгчээс тухай бүр мэдээ, тайлан гаргуулж авах, гэрээний үүргийг биелүүлэх, зөрчил дутагдлыг арилгах талаар түүнд анхааруулах, шаардлага тавих; |



