ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээ батлагдлаа
ШУТИС-ийн 2011-2012 оны хичээлийн жилийн Хамтын гэрээ байгуулах ажлын хэсэгт ажил олгогчийг төлөөлж ШУТИС-ийн Захиргаа, ажилтныг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн Нэгдсэн хороо нийт 4 удаагийн уулзалт, хэлэлцээр хийсний үр дүнд 2011 оны 12-р сарын 19-ний өдөр харилцан тохиролцож баталлаа. Хамтран ажилласан ажил олгогчийг төлөөлж ШУТИС-ийн ЭЗНХ-ийн Проректор Г.Дамдинням, ШУТИС-ийн СБЗГ-ын дарга Н.Ганзориг, ШУТИС-ийн ЗХШҮГ-ын дарга Ю.Болдбаатар, КтМС-ийн Захирал Г.Батхүрэл, МИС-ийн Захирал Б.Эрдэнэбат, ШУТИС-ийн Хуулийн зөвлөх Г.Ганбилэг , Ажилтныг төлөөлж ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Нэгдсэн хорооны дарга С.Дэлгэрмаа, КтМС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Л.Баярхүү, МИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Туяа, ЭХИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Өлзий-Орших, ҮТДС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Н.Оюунцэцэг, БИАС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ж.Мөнхцэцэг нар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг биелүүлж, ажилтнуудын эвлэлдэн нэгдэх, Хамтын гэрээ байгуулах эрхийг хүндэтгэн Үйлдвэрчний эвлэлтэйгээ нийгмийн түншлэлийн хүрээнд хамтран ажиллаж, Хөдөлмөрийн хүний төлөөх үйлсэд хамтран ажилласанд талархаж байгаагаа илэрхийлье.
Талархал
ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн, Эдийн засаг, нийгмийн хөгжлийн Проректор Г.Дамдинням болон ШУТИС-ийн Захиргааны хамт олонд: ШУТИС-д он удаан жил ажилласан ахмад багш нараа орон сууцны хөнгөлттэй зээлд эхний ээлжинд хамруулж өгсөнд маш их талархаж байгаагаа илэрхийлье. УУИС-ийн Ахлах багш, Доктор Г. Сандагдорж МТС-ийн Тэргүүлэх профессор, Доктор Б. Бямбагар МТС-ийн Ахлах багш Д. Хандмаа 2011 оны 11-р сарын 28
ШУТИС-ийн дэргэдэх ҮЭ-ийн Нэгдсэн хороо Мэдээлэл БСШУЯ-аас төрийн өмчийн их, дээд сургуулиудад сургалтын төлбөрийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан инфляцийн түвшнээс /9,4 хувь/ илүүгүй нэмэх үүрэг болголоо. Гэтэл инфляцийн түвшин 16,2 хувьтай байна. Инфляцийн түвшин нь сургалтын төлбөр нэмэх жишиг, үндэслэл хэрхэвч байж болохгүй. Иймд МБШУ-ны ҮЭ-ийн Холбооноос хүсэлт гарган БСШУЯамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал, ИДМС Хариуцсан мэргэжилтэн Баяр, Оюутны холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэл нартай МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны дарга Ж.Батзориг, ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хорооны дарга С.Дэлгэрмаа, МУИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Чойсамба, ЭМШУИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Цэен-Ойдов, МУБИС-ийн ҮЭ-ийн хорооны дарга Б.Гандөш нар уулзаж Шаардах бичиг хүргүүллээ. ![]() ![]() ШУТИС-ийн 2010-2011 оны хичээлийн жилийн профессор, багш нарын хийж гүйцэтгэсэн илүү цагийн хөлсийг бодохдоо Нийтээр амрах баяр ёслолын өдрийн цагийг хасахгүйгээр тооцон бүрэн олгохоор ажиллаж байна.
ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн хороо
2011.06.08
МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит 9-р бага хурлаар МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны дарга, дэд дарга нар сонгогдлоо МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит 9-р бага хурлаар МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны даргаар Ж.Батзориг, дэд даргаар Д.Саранцэцэг нар гишүүдийн олонхийн саналыг авч сонгогдлоо. Шинээр сонгогдсон дарга нартаа ажлын амжилт хүсье. ШУТИС-ийн ҮЭ-ийн Нэгдсэн Хороо
МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит 9-р бага
хурлын төлөөлөгчид сонгогдлоо
МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит 9-р бага хуралд ШУТИС-ийн ҮЭ-ийн Хорооны гишүүдээс 9 төлөөлөл оролцохоор МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны Гүйцэтгэх зөвлөлийн 8-р хуралдаанаар батлагдсаны дагуу салбар ҮЭ-ийн Хороод саналыг нууцаар хурааж 4-р сарын 19-ний өдөр задлан гишүүдийн саналын хуудсыг тоолж олон санал авсан гишүүдийг МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны ээлжит 9 бага хурлын төлөөлөгчдөөр сонгогдлоо. МБШУ-ны ҮЭ-ийн Холбооноос төлөөлөгч П.Саранцэцэг хуралд оролцлоо.
ҮЭ-ийн Нэгдсэн Хорооны Тэргүүлэгчид |






