ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Ахмадын зөвлөл

Нас тэгширсэн ахмаддаа талархал илэрхийлэв.

Идэр залуу наснаасаа төрөлх сургуулиа хөгжүүлэх үйлст хүчин зүтгэж яваа нас тэгширсэн (60,70,80,55,65 настай)  ахмадаа ректорат хүлээн авч талархал илэрхийлэн бэлэг дурсгал гардуулав.

Нас тэгширсэн ахмадууд Эрдмийн зөвлөлийн өрөөнд байраа эзэлжээ.

Наян насыг зооглож яваа проф. М.Дүгэрсүрэнд талархлын  дурсамж, хадгийг ректор гавъяат багш, проф. Б.Дамдинсүрэн гардуулав.

Урлаг танхимийн үйлчлэгч, зохицуулагч Янжмаа нас тэгширч,  талархлын  хүндэтгэлийн эзэн боллоо.

Баясгалан хэмээх луу жилээ угтаж буурлуудаа хүлээж авлаа.

Жил бүрийн цагаан сарын өмнөхөн гавъяаныхаа амралтыг эдлэн, ач зээ нараа тойруулан суугаа ахмад буурлуудаа ректорат хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг. Тэр уламжлалаар 2 дугаар сарын 12-нд Төв номын сангийн хурлын танхимд хүндэтгэлийн уулзалт боллоо. Бүрэлдхүүн сургуулиуд, захиргаа, үйлчилгээний албанаас тэтгэвэрт гарсан зуу шахам өндөр настан морилон ирлээ. Хүндэтгэлийн ажиллагаанд  ректоратын гишүүд, сургуулийн захирлууд, Монголын ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Амар, Ардын багш, академич Ч.Авдай нар оролцов. Төр, олон нийтийн байгууллагуудын шагналаар олон хүн энгэрээ милаалгасны дотор 90 шахам насыг зооглож яваа ахмад эдийн засагч, профессор Н.Чулуундорж гуайд алд цэнхэр хадаг, мөнгөн аяга,  амьд цэцгийн баглаа барьж хүндэтгэв. Буурлууддаа зориулж Гандан хийдийн лам Азжаргал ном айлдаж, гавъяат жүжигчин Өлзий-Орших ая дуугаа өргөн, үдийн зоог, шүүс барив.  

 

 

 

Ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрөөр гавъяаныхаа амралтанд суугаа ахмадаа урьж хүндэтгэл үзүүлэв.  Таягаа тулж ач зээ нараар хөтлүүлсэн азай буурлууд маань сургуулийн хөгжил, өнгө жавхааг харж баясан хоорондоо хөгжилтэй яриа өрнүүлэн баясаж, нэг дор цуглаж сайхан хөөрөлдлөө.

Ректор, гавъяат багш, профессор Б.Дамдинсүрэн сургуульдаа шинээр хийсэн , цаашид хийх ажлаа дэлгэрэнгүй танилцуулав.

Монголын Ахмад Багш Нарын Холбооны дээд шагналаар олон ахмад энгэрээ милаалаа. Үйлчлэгч нягтлан, аж ахуй гээд сургуулийн ар талыг бүхэлд нь дааж явдаг хүмүүст “Үйлчилгээний ахмад ажилтан”,  “Үйлчилгээний ахмад удирдах ажилтан” медаль гарч тэр албаны олон хүмүүсийг баярлуулж, нүдээ олсон шагналаа хүртэв.

 

Ахмадууд хурлын танхимд / а- Баруун жигүүр

 

Ахмадууд хурлын танхимд/ б-зүүн жигүүр

 

Ректор, гавъяат багш, профессор Б.Дамдинсүрэн сургуулийнхаа хөгжилт, хийж байгаа

болон хийх ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулав

 

Сургуулийн санхүүгийн хэлтсийн дарга, ерөнхий ня-бо асан

Я.Дашдондог “Үйлчилгээний ахмад удирдах ажилтан” медаль хүртэв.

 

МУ-ын гавъяат багш профессор, С.Ишбалжир 

аялалын алтан медаль зүүлээ.

Мэдээлэл

Ардын боловсролын 90 жилийн ойн хүндэт медалиар өндөр насандаа суугаа гавъяат багш С. Ишбалжир, ня-бо Я. Дашдондог, нарын 13 хүн шагнуулав.






 

 

 

 

 

 

 

 

 

Ахмадын анхааралд

Олон  улсын Ахмадын өдрийг тохиолдуулан 2011 оны 9 дүгээр сарын 30-ны  15 цагт урлаг танхимд морилон ирэхийг урьж байна.

 Ректорын Зөвлөл

Ахмадын Зөвлөл


Олон улсын ойн жилд

НҮБ-аас 2011 оныг олон улсын ойн жил болгон зарлаж цөлжилтийг сааруулах, хот орноо цэцэрлэгжүүлэхийг уриалсан билээ.

БСШУЯ-наас өөрийнхөө харъяа сургуулиудын Ахмадын байгууллагуудад энэ ажлыг хариуцуулсан юм. Ректорат дэмжиж сургуулийнхаа нүүрэн талд шинээр мод суулгах төсөв баталж өгөн  уг ажлыг 2011 оны 5 сарын 1-нээс эхэлж, шилмүүст  мод 25-ыг суулган ургуулж байна. Манай ахмадууд, алдар гавъяатнууд уриалга,  санаачилгыг  баяртай  хүлээн авч идэвхитэй оролцов.

Хоосон талбайд нүх ухах ажлаас эхлэв. 1 -урд нүүр тал, 2 -хойт жигүүр

Гавъат багш, профессор Ж.Лхамсүрэн, гавъяат багш профессор Ш.Лувсандорж нар  анхны суулгацыг  тарив.

Шинээр суулгасан мод сайхан ургаж эхэллээ.


Урд суулгасан модыг бодвол балчирхан ч удахгүй өсч, байшингаасаа өндөр болно.



БУУРЛУУД МААНЬ БУЯН НОМЫН ГАЗРААР АЯЛААД ИРЛЭЭ

Ахмадын зөвлөлөөс энэ жилийн аяллыг  Утай-Бээжин-Далай (Хойд Хятадын тэнгис ) чиглэлд хийлээ. Аяллыг Ингэт тулга ХХК-тай хамтран (гэрээ байгуулж),  амжилттай явууллаа. Гавъяат багш проф. Ш.Лувсандорж, Х.Сүхбаатар, М.Дүгэрсүрэн, төрийн шагналт проф. Х.Цагаан, акад. С.Батмөнх, Д.Содномдорж, ахмад багш Ш.Балжинням, П.Лхагва,  Жадамба,  Яргай нарын 121 хүн оролцож 10 хоног аялав.

Буян номын мөргөлийн газар Утайд сургууль хамт олноо, үр, ач, зээ нараа даатган адислаж, Бээжингийн түүх дурсгалын газар, Амьтны хүрээлэн, Өмнөд Хятадын тэнгисийн эрэгт усанд орж амарснаас гадна  түүх  домогт Жанчхүүгийн даваа, Эрээний (Сайхан тал), Хятадын их бүтээн байгуулалт, үйлдвэр уурхай, зам, барилгын хөгжлийг нүдээр үзэж ирлээ.

Дэлгэрэнгүй тэмдэглэлийг “ШУТИС. МЭДЭЭЛЭЛ” сэтгүүлээс уншиж болно.

АХМАДЫН ЗӨВЛӨЛ

2011-09-05


Утайн хөндий дэх мөргөлийн гол суварга хаалга

Дахин төрөхийн ёслол мөргөлд бүтэн өдөржингөө дуугаарлаж гүйцэтгэв. 

Гавъяат багш  М.Дүгэрсүрэн, Х.Сүхбаатар, Б.Даваажав, А.Энхбаатар  нарын  аялагчид.

Хятадын их Цагаан Хэрэмийн дэргэд

Бээжингийн амьтны хүрээлэнгийн гол хаалганы дэргэд

Далайн усанд орж дахин ариусацгаав. Академич Д.Содномдорж, проф Б.Цэрэндорж нар хамгийн удаан шумбав.

Эрээн хотын Зүн Юань буудлаас  хөдлөхийн өмнө

Дотор газрын олон төрөлт хоолоор 121 аялагчийг 1 цагийн дотор үйлчилнэ.



Гуч шахам  мянган хүнтэй хамт олны нэг гаруйхан хувь нь ( З95 )  Ахмад өндөр настан эзэлдэг. Багш нарын зөвлөлд залуу, ахамад, эмэгтэй багш нарын салбар зөвлөл гэж байсан юм. Өндөр настны тодорхой хэмжээг ажилтан, ажилчид эзэлдэг.

Шийдвэр:

Ахмадын ажиллагааг өргөжүүлэх талаар  ШУТИС-ийн ректорат 2ОО5 оны 5-р сарын 0З өдрийн хуралдаанаараа хэлэлцэж мөн оны 5-р сарын 06 өдрийн 92 тоот тушаалаар ШУТИС-ийн АХМАДЫН ЗӨВЛӨЛ болгон өргөжүүлсэн билээ.

Ингэснээр:

Сургуульд ажил амьдралаа зориулсан ахмад ажилтан, үйлчлэгч,жижүүр, манаач, мужаан, слесарь, номын санч, захиргааны ажилтан нар нэгэн дээвэр дор нэгдэх бололцоотой болсон юм. Бүрэлдэхүүн, харьяа сургуулиудад Ахмадын ажил хариуцсан тэргүүлэгч гишүүдтэй болж тэд цуглаж, ажил төрөл, шийдвэрээ боловсруулна.

Бүх ахмадын цуглаан:

- Олон улсын ахмадын өдөр буюу жил бүрийн 9-р сарын сүүлч, 1О-р сарын эхний долоо хоногт цугларна.

- Монголын цагаан сараар: Тухайн цагаан сарын өмнөх 7 хоногт хүлээн авч жилийнхээ ажлын ололт амжилт, шинээр барьж байгуулсан, хийж бүтээснээ танилцуулж, шагнал, тэтгэмж гардуулж, хүндэтгэлийн зоог барьдаг болсон.

Бидний бахархал:

- Ардын багш цолтон 2, гавьяатан 22, төрийн шагналтан 5 байгаа нь цөм манай ахмад,өндөр настан байна.

- Сургуулийн ректороор 2О шахам жил ажилласан, УИХ-ын гишүүнээр удаа дараа сонгогдож явсан академич Ч.Авдай – Ардын багш цолтон,

- Манай сургуулийг хагас зуу гаруй жилийн өмнө буюу анхны төгсөгч, барилгын инженер, гавьяат багш профессор Г.Базар мөн Ардын багш цол хүртсэн.

- Залуу халуун наснаасаа сургуулийнхаа тулгыг тулалцаж галыг бадраан хөгжил, дэвшилд нь хувь нэмрээ оруулсан ахмадуудаас минь:

Гавьяатны алдар: хүртсэн хүмүүс, оны дарааллаар:Б.Дамбийням 1977, Н.Должинжав 1978, С.Ишбалжир 1994, Д.ДондовА.Батнасан 1999, Д.Бадарч 2ОО1, Н.Төмөрбаатар 2ОО1, Ж.Лхамсүрэн 2ООЗ, Н.Батсүх 2ООЗ, Д,Дагвадорж 2ОО5, Л.Гүржав 2ОО5, С.Батмөнх 2ОО6, Н.Цэнд 2ОО6, Д.Дашжамц 2ОО7, Х.Сүхбаатар 2ОО8, Н.Дамдинсүрэн 2ОО8, Б.Дамдинсүрэн 2ОО9, Ш.Лувсандорж 2ОО9, О.Гэрэл  2ОО9, Ж.Жанцандорж  2ОО9, Б.Сүрэнхор 2О10, Б.Лааган 2О10, 1997,

- Төрийн шагналтан Х.Цагаан, Д.Содномдорж, Ч.Зундуйсүрэн нар 199О онд, Б.Сүрэнхор 2ОО1, Б.Лайхансүрэн 2ОО7 онд тус тус хүртжээ. Монголын багш нарын дээд шагнал “БАГШИЙН ГАВЬЯА” одонгоор 1995 оноос хойших 15 жилд 57 хүн, ”АХМАД ЗҮТГЭЛТЭН, ЕСӨН ОД” медалаар 2О гаруй хүн, Засгийн газрын шагнал: Салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр 4О шахам хүн шагнагдсан алдартнууд байдаг болно.

- Манай ахмадууд жил бүр түүх дурсгалт, байгалийн сайхан, төрийн тахилгат, онгон дагшин газар нутгаар аялал хийж ирлээ. Эзэн богдын онгон нутаг Бурхан халдун, АлтанОвоо-Шилийн богд, Галбын говь-Дэмчигийн хийд, Отгонтэнгэр Очирваань хайрхан, Хорго-Тэрхийн цагаан нуур, Хар хорин-Эрдэнэзуу  улмаар хилийн дээс алхаж Байгал далай-Итгэл хамбын хийд орлоо.

- Манай идэвхтэй тэргүүлэгчид Ш.Лувсандорж, Х.Бямбажав, М.Жадамбаа, Б.Эрдэнэцэцэг, Д.Дамиран, Ц.Энхцэцэг.

Дэмжлэг:

ШУТИС-ийн ректор, гавьяат багш, профессор Б.Дамдинсүрэн, бүрэлдэхүүн, салбар сургуулиудын захирлууд,

-  Монголын Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Амар

Харилцаа:

Монголын Ахмад багш нарын холбоо, Сүхбаатар дүүргийн Ахмадын зөвлөл, Геологи уул уурхайн Ахмадын хороо геологич Логшир

Блог :     Х.Сүхбаатар багшийн блог

Холбоо:

ШУТИС-ийн төв байр: З28 тоот өрөө.

Утас, факас: З19-572. 9919-1383, 8865-4419, сhuluund 2О1О@yahoo.com

Мэдээ: 

Утайн аялалд оролцох, тэдний төлөөлөл 2011 оны 7-р сарын 8нд өглөө 11цагаас төв байрны 231-р өрөөнд цугларна уу. Явах талаар зөвлөгөө өгч вагоны билэт, аялалын малгай сэлт гардуулна.

Ахмадын зөвлөл

 

Ахмадуудын анхааралд:

ШУТИС-ийн Ректорын Зөвлөлийн 2010 оны 12-р сарын 14 өдрийн зөвлөлгөөний шийдвэр:

-  Ахмадын аялалыг БНХАУ-ын Хөх хот-Утай-Бээжингийн чиглэлд аялахыг зөвшөөрөв.

-  Сургууль бүрээс 4-5 хүн явж болох бөгөөд зардлын 50 хувийг холбогдох сургуулиас гаргахыг дэмжив.

-  Энэ аялалыг “Ингэт тулга” ХХК–тай гэрээ байгуулж явахаар боллоо.

Явах хүмүүс:

-   Сургуулийн хувиарт орсон хүмүүс 230000 төг

-   Хувиараа яваа хүмүүс 460000 төгрөг

ХААН БАНК  5007 406 893тушааж, тооцоо хийнэ.

АХМАДЫН ЗӨВЛӨЛ

 

АХМАДАА ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

Сар шинийн босгон дээр сургуулийн ректорат өндөр настнаа хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. 2О11 оны 1-р сарын 29 нд Төв номын сангийн байранд ач, зээ нараа дагуулсан,зургаадай таягаа тулсан настан буурлууд маань заларч хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Ректор, гавьяат багш, профессор Б.Дамдинсүрэн тэдэндээ халуун дотно мэндчилгээ  дэвшүүлж сургуулийнхаа ололт амжилтын талаар мэдээлэл хийлээ. Ламтан Ган-Очир нас буяны ном айлдаж,  Ардын дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид ая дуугаа өргөж өдрийн зоог барьж бэлэг дурсгал гардууллаа. Энэ үеэр “Багшийн гавьяа “ одонгоор Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, профессор Д.Дондов, “Ачтан багш” медалаар ахмад багш Я.Заяа, Дэнсмаа нар шагнагдасныг проректор,профессор Я.Наранцэцэг гардуулж баяр хүргэв. Шинэ номын сангийн цогцолбороор тэд аялж ая тухтай орчин, сурах, судлах сайхан нөхцөл бүрдсэнийг  сэтгэл дүүрэн ярьж байлаа. Өндөр насандаа тухалж байгаа 1О шахам гавьяатнууд бүхий 12О гаруй ахмад морилон ирж 19 бүрэлдэхүүн сургуультай, З6 мянган хүнтэй болтлоо өсч өргөжсөн төрөлх сургуулиараа бахархаж залуу зандан үеийнхээ хийж бүтээж явснаа хүүрнэн ярилцаж инээж шуугиж сайхан амарч багш хамт олонтойгоо уулзацгаан зургаа татуулсныг хүндлэн байрлууллаа.

Д.Чулуун

Зарлал:

-  2011 оны Ахмадын аялал  7 сарын 15-наас “ Утай-Бээжин-Хөх хот ” –ын чиглэлд 10 хоног явна.

-  Ахмадад хүндэтгэл үзүүлэх цуглаан 2011 оны 1-р сарын 29-ний бямба гаригт Төв Номын Сангийн байранд болно.

Манай ахмад алдартнуудын зургаас

ШУТИС-ийн ахмадын зөвлөлийг санаачлан 10 гаруй жил толгойлсон, гавъяат багш, профессор Самбуугийн Ишбалжир.

50 гаруй жил багшилж байгаа профессор М.Дүгэрсүрэн Отгонтэнгэр хайрханы аялалд оролцож, алтан медаль хүртлээ.

Гавъяат багш, профессор Х.Сүхбаатар, спортын мастер, профессор Ж.Гэрэлхүү нар төрийн тахилгат Бурхан Халдун уулнаа

Гавъяат багш профессор Ж.Лхамсүрэн, Б.Балжинням нар Хан-Хэнтий уулын аялалд


ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.218

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +