ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
КРЕДИТ ДҮЙЦҮҮЛЭН ТООЦОХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2003 оны 10 сарын 14-ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав.
ШУТИСУРГУУЛИЙН КРЕДИТ ДYЙЦYYЛЭН ТООЦОХ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг.      Нийтлэг Yндэслэл
1.1.     Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдын 2003 оны 150 дугаар тушаалын хавсралт “Дээд боловсролын зэрэг олгох сургалтад багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг, чадварыг дvгнэхэд баримтлах журам”-ыг vндэслэн боловсруулсан энэхvv журмыг Монгол улсын ШУТИСургуулийн хэмжээнд мөрдлөгө болгон ажиллана.
1.2.     Сургалтанд кредит системийг бvрэн утгаар нь нэвтрvvлж, оюутны мэдлэгийг vнэлэх системийг нэг их, дээд сургуулийн хэмжээнд төдийгvй улсын хэмжээнд мөрдөх нь манай дээд боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний тvвшинд хvрч vнэлэгдэх боломж нээгдэж байгаа юм.
1.3.     Оюутан, суралцагчдад монголын их, дээд сургуулиудын хооронд шилжин суралцах болоод өөр их, дээд сургуулийг төгссөн тохиолдолд, тэдний аль нэг их, дээд сургуульд vзэж судалсан хичээлийн кредит болон авсан vнэлгээг дvйцvvлэн тооцоход энэхvv журмыг ШУТИСургуулийн кредит дvйцvvлэн тооцох комисс удирдамж болгон ажиллана.
ХоЁр.Комиссын бҮрэлдэхҮҮн
2.1.     Комиссын бvрэлдэхvvнийг ШУТИСургуулийн Ректор, Сургалтын бодлого зохицуулалтын газрын саналыг харгалзан vзэж, Ректорын тушаалаар батлан, томилж ажиллуулна.
Гурав.Комиссын ажиллах хугацаа
3.1.     Комисс нь хичээлийн жилийн намар, хаврын улирлын сургалтын нэгдсэн хуанлийн 7 дугаар долоо хоногт ажиллах тул бvрэлдэ­хvvн сургуулиудын сургалтын албад кредит дvйцvvлэхээр хvсэлт гаргасан оюутны материалыг 4 дугаар долоо хоногт багтаан Сургалтын бодлого зохицуулалтын газарт ирvvлнэ. 3.2.               Сургалтын бодлого зохицуулалтын газар оюутан, суралцагчдын кредит дvйцvvлэх комисст ирvvлсэн материалтай танилцан нарийвч­лан шалгаж, комисс ажиллах нөхцөлийг бvрдvvлсэн байна.
3.3.     Кредит дvйцvvлэлтийн комиссоос гарсан шийдвэрийг, Сургалтын бодлого зохицуулалтын газар сургалтын нэгдсэн хуанлийн 8 дугаар долоо хоногт багтаан бvрэлдэхvvн сургуулийн Сургалтын албадад хvргэнэ.   
ДӨрӨв.Комисст ирvvлэх баримт биЧгийн жагсаалт
–    эхлэн элссэн сургуулийн эх томилолт
–    эхлэн элссэн сургуулийн ректорын (захирлын) тодорхойлолт
–    баталгаажуулсан дvнгийн тодорхойлолт
–    их, дээд сургууль төгссөн бол эх диплом
–    боловсролын гэрчилгээ
–    кредит дvйцvvлэлтийн хуудас (хавсралт 1)
–    ШУТИСургуулийн оюутан болсон Ректорын тушаалын хуулбар
Тав. Комиссын ажиллах удирдамж
5.1.     Оюутан, суралцагчдын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредитийн болон vнэлгээний дvйцvvлэлтийг, тухайн хичээлийг хариуцан ажиллаж байгаа профессорын саналыг vндэслэн, хичээлийн агуулгын 70-80 хувийг vзэж судалсан гэж vзсэн тохиолдолд дараах байдлаар дvйцvvлэлтийг хийнэ.  vvнд:
5.1.1.    Гадаадын болон монголын их сургууль төгссөн оюутанд тухайн хичээлийн кредит болон авсан vнэлгээг шууд тооцно. 
5.1.2.    Гадаадын их, дээд сургууль болон коллежуудаас (тухайн коллежийн олон улсын тvвшинд хvлээн зөвшөөрөгдсөн байдлаас хамааран) шилжин ирж суралцаж буй оюутнуудад кредит болон vнэлгээг шууд тооцно.
5.1.3.    Монголын их сургуулиудаас шилжин суралцаж буй оюутнуудад кредит болон vнэлгээг шууд тооцно.
5.1.4.    Магадлан итгэмжлэгдсэн дээд сургууль, коллежуудаас (журмын хавсралтад магадлан итгэмжлэгдсэн сургууль, коллежийн нэрсийг заана) шилжин ирж буй оюутны хувьд хичээлийн кредитийг бvрэн тооцох бөгөөд vнэлгээг нэг шат бууруулан тооцно.
5.1.5.    ШУТИСургуулийн төгсөгчид нь (Политехникийн дээд сургууль, Техникийн их сургуулийн төгсөгчдөд мөн хамаарна) кредит дvйцvvлэлтийг журамд заасны дагуу хийлгэх бvрэн эрхтэй болно.
5.1.6.    ШУТИСургуулийн сургалтын төлөвлөгөөн дэх дээд боловсролын суурь ухааны хичээлvvдийг бvрэн vзэж судалсан оюутан суралцаж байгаа мэргэжлээсээ гадна давхар мэргэжил эзэмших хvсэлт гаргасан тохиолдолд, хичээлийн кредитийн дvйцvvлэлт хийж болно.  Гэхдээ, оюутан vндсэн мэргэжлээрээ төгсч чадсан vед тухайн оюутанд хоёр дахь мэргэжил олгогдох асуудал шийдвэрлэгдэнэ.
5.1.7.    ШУТИСургуулийн оюутан, элсэлтийн шалгалтаар дахин ШУТИСургуульд өөр мэргэжлээр элсэн орсон тохиолдолд, оюутны өмнө судалж vзсэн хичээлvvдийн кредит дvйцvvлэх асуудлыг кредит шууд тооцох шалгалтаар шийднэ.  
5.1.8.    Сургалтын кредит систем дэх шаталсан сургалтыг дэмжих зорилгоор техникум (хуучин нэрээр) төгссөн хvмvvст, сургалтын төлөвлөгөөн дэх зөвхөн мэргэжлийн суурь, одгvй (*) хичээлээс 30 хvртэл кредитийг, “CR” vнэлгээгээр профессорын саналыг харгалзан vзэж тооцож болох юм.
     Жич: Оюутан хvсвэл ШУТИСургуулийн “Оюутны мэдлэгийг vнэлэх журам”-ын 3.1-д   
      заасны дагуу кредит шууд тооцох шалгалт өгч болно.
5.1.9.    Магадлан итгэмжлэгдээгvй дээд сургууль, коллежээс “Оюутны шилжилт хөдөлгөөний журам”-ын 3.14-ийн нэмэлт тайлбарт заасны дагуу оюутан шилжvvлэн суралцуулахгvй.
Нэмэлт тайлбар:
–    Магадлан итгэмжлэгдээгvй дээд сургууль, коллеж нь ШУТИСургуультай “Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредит болон vнэлгээг дvйцvvлэн тооцох гэрээ” хийсэн тохиолдолд гэрээний дагуу асуудлыг шийдвэрлэнэ. (хавсралт 2)
–    Магадлан итгэмжлэгдээгvй дээд сургууль, коллежуудаас ШУТИСургуультай байгуулсан дээрх гэрээний дагуу оюутан шилжин суралцах тохиолдолд, ШУТИСургуулийн “Оюутны мэдлэгийг vнэлэх журам”-ын 3.5-т болон “Оюутны шилжилт хөдөлгөөний тухай журам”-ын 3.14-ийн нэмэлт тайлбарт заасны дагуу хичээлийн кредитийг бvрэн тооцож, A, A-, B+, B, B-, C+, С vнэлгээг “CR” vнэлгээгээр хөрвvvлэн тавина.
   4.2.        Кредит дvйцvvлэлтийн комиссоос, оюутны тухайн хичээлийн кредит ба vнэлгээ  
                 дvйцvvлэгдэхээр шийдвэр гарсан тохиолдолд, оюутан нь дvйцvvлэгдсэн кредит бvрд нэг  
                кредитийн vнэлгээний 20 хувьтай тэнцэх хураамжийг ШУТИСургуулийн төв дансанд 
                  шилжvvлнэ.
4.3.          Бакалаврын тvвшний сургалтын мэргэшvvлэх хичээлvvд (сургалтын төлөвлөгөөн дэх 300
            кодтой хичээлvvд), магистрын тvвшний сургалтын бvх хичээлvvдэд кредит дvйцvvлэлт   
            хийгдэхгvй болно.
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.94

Онлайнд 17 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +