ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

ШИЛДЭГ ОЮУТАН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  • 1.1. ШУТИС-ийн төгсөгчид сэтгэн бодож, оновчтой шийдвэр гаргах чадвартай, харилцааны өндөр соёлтой, нийгмийнхээ өмнө хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан байна гэсэн сургалтын эрхэм зорилгод хүрэхийн тулд оюутны сурах идэвхи чармайлт, сурлагын чанарыг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
  • 1.2. ШУТИС-ийн дүрэм, дотоод журмыг чандлан биелүүлсэн, нийгмийн идэвхи санаачлагатай, сурлагын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутныг энэхүү журмыг баримтлан шалгаруулан урамшуулах болно.

ХОЁР. ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ХУУДАС

  • 2.1. Сургалтын нэгдсэн хуанлийн улирал бүрийн эхэнд өмнөх улиралд сурлагын өндөр амжилт гарган суралцсан тэргүүний оюутны нэрийг "Захирлын нэрэмжит хуудас"-д бичиж, нийтэд мэдээлнэ.
  • 2.2. "Захирлын нэрэмжит хуудас"-д дараах болзлыг хангасан оюутны нэр бичигдэнэ.

            Үүнд:

  • сургуулийн дүрэм, дотоод журам зөрчөөгүй
  • сургалтын гэрээний зөрчил гаргаагүй
  • нийт цуглуусан кредитийн тоо 15-аас дээш
  • улирлын үнэлгээний голч дүн минимум 3.6 ба түүнээс дээш байна.

Тайлбар :    Бүрэлдэхүүн сургуулиуд нь улирлын                                                                                                                                 үнэлгээний голч дүнгийн минимумийг оюутны сурлагын амжилтаас хамааруулан дээшлүүлж тогтоож болно.

ГУРАВ. ШИЛДЭГ ОЮУТАН

  • 3.1. Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь 2 ба түүнээс дээш улирал дараалан бичигдэж, сурлагын тогтвортой амжилт гарган суралцаж байгаа оюутнуудыг тухайн бүрэлдэхүүн сургуулийн "Шилдэг оюутан" гэнэ. Сургуулийн шилдэг оюутныг улирал бүрд шалгаруулна.
  • 3.2. Шилдэг оюутнуудыг бүрэлдэхүүн сургуулийн хэмжээнд хэвийн ачаалалтайгаар тасралтгүй өндөр амжилт гарган суралцсан улирлын тоо, үнэлгээний голч дүн зэргээс хамааруулан жагсаана.
  • 3.3. ШУТИСургуулийн "Шилдэг оюутны тэтгэлгийн сан" -аас дээрх жагсаалтыг үндэслэн, бүрэлдэхүүн сургууль бүр тодорхой тооны шилдэг оюутнуудыг урамшуулан шагнана.
  • 3.4. Шилдэг оюутнууд нь дараах давуу эрхийг эдлэх болно.

          Үүнд:

  • магистрантурт, докторантурт элсэх
  • гадаадын их дээд сургуульд элсэхэд тодорхойлуулах
  • зээл тусламж, тэтгэлэгт хамрагдах
  • тусгай сургалтанд хамрагдах
  • сургуульдаа багшлах
ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.91

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +