ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

ОЮУТНЫ МЭДЛЭГИЙГ ҮНЭЛЭХ ЖУРАМ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Сайдын 2003 оны 158 дугаар тушаалын “Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд багц цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэхэд баримтлах журам”-ыг үндэслэн боловсруулсан энэхүү журмыг Монгол Улсын ШУТИС-ийн хэмжээнд мөрдлөг болгоно. /Гэгээрлийн Сайдын 1998 оны 255 дугаар тушаал хүчингүй болсон тул/

Сургалтанд кредит тогтолцоог нэвтрүүлэхэд оюутны мэдлэгийн үнэлгээний нэгдсэн системийг нэг их сургуулийн хүрээнд төдийгүй улсын хэмжээнд зайлшгүй ашиглах шаардлагатай бөгөөд ингэснээр уг тогтолцоо  иж бүрэн хэрэглэгдэх, улмаар дээд боловсролын сургалт олон улсын жишигт нийцэх, тэдний түвшинд хүрч үнэлэгдэх зорилтыг хангах боломж нээгдэх болно.

Оюутан, суралцагчдын үнэлгээний нэгдсэн систем нь :

  • “Сурах, сургах” үйл ажиллагааг бодитой үнэлэх
  • Оюутан, суралцагчдын дэвшин суралцах болон шилжилтийн асуудалд хүндрэл учирахгүй байх
  • Сургалтын үйл явцыг удирдах, зохицуулах, хянах үйл ажиллагааг цэгцлэх, улмаар нэгдсэн бодлого хэрэгжүүлэх ач холбогдолтой.

ХОЁР. ОЮУТНЫ МЭДЛЭГИЙН ҮНЭЛГЭЭ

Оюутны мэдлэгийн үнэлгээний систем нь хоёр үе шаттай.

Тухайн хичээлийн үнэлгээ. Уг хичээлээр оюутан эзэмшвэл зохих мэдлэгийг олж авахын тулд улирлын турш хэрхэн сурч хөдөлмөрлөснөө, тухайн хичээлийг заасан багшаар 70 хүртэл оноогоор, жинхэнэ мэдлэгийн түвшинг улирлын шалгалтын 30 хүртэл оноогоор тус тус заавал үнэлүүлнэ. Багшийн үнэлгээний 70 оноо нь дөрвөн улирлын хугацаанд хүчинтэй байна. Эдгээрийн нийлбэрийн 100 хүртэл оноог лавлах хүснэгтийг ашиглан үсгэн үнэлгээнд шилжүүлнэ.

ЛАВЛАХ ХҮСНЭГТ

ОНОО

ҮСГЭН ҮНЭЛГЭЭ

ҮНЭЛГЭЭНИЙ   ОНОО

96-100

A

4.0

91-95

A-

3.7

88-90

B+

3.4

84-87

B

3.0

81-83

B-

2.7

78-80

C+

2.4

74-77

C

2.0

71-73

C-

1.7

68-70

D+

1.3

64-67

D

1.0

61-63

D-

0.7

0-60

F

0.0

A,A-,B+,B,B-,C+

CR

0.0

Үнэлгээний голч дүн (GPA). Үнэлгээний голч дүнг тооцохдоо, хичээл бүрийн үсгэн үнэлгээг оноонд шилжүүлэн, улмаар тухайн хичээлийн харгалзах кредитээр үржүүлж, дундажлах замаар тодорхойлно. Оюутан бүрээр улирал бүрийн эцэст тухайн улиралд дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд бодогддог Улирлын Үнэлгээний Голч Дүн ба оюутны нийт суралцсан хугацаандаа дүгнэгдсэн хичээлүүдийн хувьд боддогддог Хуримтлуулсан Үнэлгээний Голч Дүн гэсэн ерөнхий нэг аргачлалтай хоёр тоон утгыг тооцоолж гаргасны эцэст оюутны дүнгийн хуудсыг хэвлэж, хувийн хэрэгт хийнэ. Улирлын болон хуримтлуулсан үнэлгээний голч дүнг дараах ерөнхий томьёогоор тооцоолно.               

                                         чанарын онооны нийлбэр            Y1*K122+...+Үn*Kn

 Үнэлгээний Голч Дүн (GPA) =                                          =                                                                                                                                    Кредит цагийн нийлбэр                     k1+k2+...+кn 

энд,

ү1, ү2, ...үn       - 1,2,...,n дугаар хичээлүүдийн үнэлгээний оноо

к1, к2, ...,кn  - 1,2,...,n дугаар хичээлүүдийн харгалзах кредит

Оюутан нь улирлын эцэс бүр өөрийн сурлагын амжилтандаа дүн шинжилгээ хийж, Сургуулийн нэгдсэн стандартад заасан Үнэлгээний голч дүнгийн түвшний шаардлагыг хангаж байгаа эсэхээ хянаж, цаашид суралцах арга барилаа төлөвлөнө.

Оюутны үзэж судалсан хичээлүүдийн кредит нь 60 кредит хүрсэн боловч Үнэлгээний голч дүн нь 1.80–с доош бол цааш үргэлжлүүлэн хичээл үзэж судлахыг зогсоож, өмнө үзэж судлан хангалтгүй үнэлгээ авсан хичээлүүдийг судлуулах болно.

ШУТИС-ийн Бакалаврын зэрэг бүхий дипломыг 2,0 ба түүнээс дээш, Магистрын зэрэг бүхий дипломыг 3,0 ба түүнээс дээш, Докторантурт суралцаж төгссөн дипломыг 3,4 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэйгээр суралцсан төгсөгчдөд олгох болно.

ГУРАВ. ҮНЭЛГЭЭНИЙ СИСТЕМД ХЭРЭГЛЭГДЭХ ҮНЭЛГЭЭ БА ТЭМДЭГЛЭГЭЭ

Оюутны тухайн хичээлээр авч болох тэмдэглэгээ

Тухайн улирлын эцэст оюутан бүрээр бодогддог улирлын үнэлгээний голч дүнг тооцож гаргахад дараах тэмдэглэгээнүүд хэрэглэгдэнэ. Үүнд: 

U       - Оюутан кредит шууд  тооцох шалгалт өгөх

Е        - Улирлын шалгалт өгөөгүй

R       - Тухайн хичээлд дахин суралцахаар шийдсэн        

W      - Хичээлийн явцад суралцахаас татгалзаж хаясан              

R, W тэмдэглэгээнд харгалзах үнэлгээний оноо 0.0 байна.

Оюутан нь дээрх тэмдэглэгээтэйгээр шалгагдсан тухайн хичээлийг дахин судалж, “A-F” үнэлгээтэйгээр шалгуулах үүрэгтэй.

Оюутан кредит шууд тооцох шалгалт өгөх “U” Uncomplete

Оюутан тухайн хичээлийг өөрийн мэдлэг, дадлага, чадварыг хангалттай гэж үзвэл кредит шууд тооцох 30 хүртэл онооны шалгалтанд өөрийн хүсэлтээр орж болно.

Энэ тохиолдолд Сургалтын нэгдсэн хуанлид заасан хичээлүүдээр тухайн хичээлийг хариуцсан профессорын баг, Сургалтын албадтай хамтран зохион байгуулж шалгалтыг авна.

Сургалтын нэгдсэн хуанлид зааснаас бусад кредит шууд тооцох шалгалтын захиалгыг улирлын эхэнд (Хичээл сонголт 2) оюутны сонголтын хуудсанд сургалтын албанаас тэмдэглэн шалгалтын комиссын бүрэлдэхүүний талаар шалгалтын өмнө нь холбогдох профессортой зөвшилцөж комиссыг байгуулна.

Кредит шууд тооцох шалгалтыг зөвхөн томилогдсон комисс улирлын эхэнд авах ба шалгалтанд орохын өмнө тухайн хичээлийн үнэлгээний 30 хувийн төлбөрийг төлсөн байна.

Энэхүү шалгалтыг оюутан амжилттай өгсөн тохиолдолд тухайн хичээлийн кредитийг оюутанд шууд олгоно. Хичээлийн үнэлгээний хувьд оюутны шалгалтанд авч болох 30 хүртэлх оноог 3,33 гэсэн оноогоор үржүүлж, уг хичээлийг бүтэн үнэлэх 100 хүртэл оноонд шилжүүлнэ.

Оюутанд сургалтын төлөвлөгөөнд тусгайлан тэмдэглэсэн одтой хичээл болон мэргэшүүлэх хичээлээр кредит шууд тооцох шалгалт өгөхийг зөвшөөрөхгүй.

Оюутан нь хичээлийн жилийн нэг улиралд 30 хүртэл онооны кредит шууд тооцох 3 хүртэл шалгалтанд орох эрхтэй.

Оюутан кредит шууд тооцох шалгалтын үр дүнд сэтгэл дундуур байвал тухайн хичээлийг шинээр дахин сонгож судлаад 70 онооны болон улирлын шалгалтанд орж “A-F” гэсэн үнэлгээ авсан байх шаардлагатай.

Оюутан улирлын шалгалт өгөөгүй “E” Exam incomplete by the student

Оюутан ямар нэг хүндэтгэх шалтгааны улмаас улирлын шалгалтанд ороогүй тохиолдолд “Е” тэмдэглэгээг тавиулж болно. “Е” тэмдэглэгээ авсан хичээлээр оюутан дөрвөн улирлын дотор багтаж заавал шалгалт өгсөн байна. Энэ тохиолдолд шалгалтын төлбөр төлөгдөхгүй.   

“E” тэмдэглэгээ авсан хичээл Үнэлгээний голч дүнд орж тооцогдохгүй.

Оюутан тухайн хичээлийг дахин суралцахаар шийдсэн “R” Repeating a course

Оюутан өөрөө уг хичээлд дахин суралцах хүсэлтэй, эсвэл хичээлийн эцсийн үнэлгээнд сэтгэл дундуур байгаа тохиолдолд “R” тэмдэглэгээг дүнгийн хуудсанд сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд тавиулж болно.

Оюутан нь тухайн хичээлээр энэ тэмдэглэгээг сургалтын албанаас тавиулсан тохиолдолд уг хичээлийг дахин судлаж үзэж, үнэлгээг дээшлүүлэх эрхтэй болж байгаа юм. Энэ тохиолдолд нэгдүгээрт, уг хичээлийг дахин бүрэн судлаж багшийн болон улирлын шалгалтын онооны нийлбэрээр, хоёрдугаарт уг хичээлийг өмнө судлаж үзэж байхдаа багшийн 70 онооноос 50-аас дээш оноо авсан байвал кредит шууд тооцох шалгалтаар тус тус үнэлүүлж болно.

Оюутан нь 3 ба түүнээс олон улирал өнгөрсний дараа тодорхой хичээлийн үнэлгээг дээшлүүлэхийг хүсвэл уг хичээлийг дахин сонгож судлаж үзэхийг анхааруулж байна. Гэвч оюутанд төгсөгч оюутнаар бүртгүүлсэн улиралдаа дээд боловсролын суурь ухааны хичээлээс дахин сонгон суралцахыг зөвшөөрөхгүй. Оюутан дахин суралцахаар бүртгүүлсэн хичээлийг, шинээр үзэхээр сонгосон хичээлүүдийн нэгэн адилаар бүртгэж төлбөрийг төлүүлнэ.

Харин кредит шууд тооцох шалгалтанд орох үед төлбөл зохих кредитийн үнэлгээний 30 хувийг төлнө.

Оюутан хичээлийн явцад тухайн хичээлд суралцахаас татгалзаж хаясан “W” Withdrawal 

Оюутан ямар нэгэн шалтгаанаар бүртгүүлсэн хичээлдээ суугаагүй, лаборатори, дадлага, бие даалтын ажлыг хийгээгүй, хөтөлбөрийн шаардлагыг хангаагүй, цаашид суралцах эсэх нь тодорхойгүй бол багш шууд “W” тэмдэглэгээ тавина. “W” тэмдэглэгээ авсан оюутан мэргэжлийн харъяа профессортой уулзаж шалтгааныг тодруулна.  Тодруулга хийгдсэний дараа сургалтын албанаас “WA”-хаясан, “WP”-шилжсэн, “WC”-сахилгаар тэнцээгүй, “R” гэх мэт үнэлгээг тавина.

Кредит “CR” Credit granted

3.5.1    Магадлан итгэмжлэлд орсон дээд сургууль, коллежиудаас шилжин ирж буй оюутнуудын үзэж судалсан хичээлийн кредитийг бүрэн тооцож, үнэлгээг нэг шат бууруулан тавина.

3.5.2    Магадлан итгэмжлэгдээгүй дээд сургууль, коллежиудаас ШУТИС-тай “Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн кредит болон үнэлгээг дүйцүүлэн тооцох гэрээ” байгуулсны дагуу оюутан шилжин суралцах тохиолдолд, хичээлийн кредитийг бүрэн тооцож A, A-, B+,B, B-, C+, C үнэлгээг “CR” үнэлгээгээр хөрвүүлэн тавина.

Оюутан “CR” үнэлгээ авахгүй байх эрхтэй. Энэ тохиолдолд оюутан тухайн хичээлийг дахин судалж суралцаад “A-F” үнэлгээг авна.

ДӨРӨВ. СУРГАЛТЫН НЭГДСЭН СТАНДАРТААС

Захирлын нэрэмжит хуудас

Захирлын нэрэмжит хуудсанд тухайн улиралд доод тал нь 15 кредит цуглуулсан ба  тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 3.6  ба  түүнээс дээш  амжилт үзүүлсэн оюутнуудын нэрсийг оруулна.

Шилдэг оюутнуудын нэрс

Захирлын нэрэмжит хуудсанд нэр нь дараалан 2 болон түүнээс дээш удаа бичигдсэн оюутнуудыг “Шилдэг оюутнууд” гэнэ. Бүрэлдэхүүн сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээнд энэхүү нэрсийн жагсаалтанд орсон оюутнуудын сургалтын төлбөрийг тодорхой хувиар хөнгөлөх, зээл тусламж олгох, тусгай хөтөлбөрт хамруулж суралцуулах, сургуульдаа туслах багш эсвэл ажилтнаар ажиллуулах, бусад гадаадын их дээд сургуульд элсэхэд нь сургуулийн зүгээс дэмжих гэх мэт олон чиглэлээр тусалж ажиллах болно.

Анхааруулгын хуудас

Дараах тохиолдлуудад оюутныг “хангалтгүй“ суралцсан гэж доорхи арга хэмжээг сургуулийн зүгээс авч хэрэгжүүлнэ. Үүнд:

4.3.1    Оюутны тухайн улирлын үнэлгээний голч дүн нь 0,7-оос доош бол “оюутныг тухайн улиралд хангалтгүй суралцсан” гэж үзнэ.

4.3.2    Хангалтгүй суралцсан оюутанд “Анхааруулгын хуудас”-нд нэрийг бичиж сануулна.

4.3.3    “Анхааруулгын хуудас”-нд оюутны нэр гурав дахь удаагаа бичигдвэл тэрхүү оюутныг сурлагаар тэнцээгүй гэж үзэж сургуулиас хасна.

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.93

Онлайнд 16 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +