Нэг. Нийтлэг Үндэслэл 1.1. Кредит нь нэг талаас ямарваа нэг мэдлэгийн багтаамж буюу агуулгын хэмжээг, нөгөө талаас тэрхvv мэдлэгийг эзэмшихэд зарцуулагдах хөдөлмөрийг тоон утгаар илэрхийлсэн нэгж мөн. Оюутан суралцахаар сонгосон хичээл тус бvрийн кредитийг өөрийн хөдөлмөрлөх цагаар тооцож сурах нь тvvнд сурлагын өндөр амжилт гаргах, мэргэжлийн өндөр тvвшинд ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмших бололцоог олгох юм. 1.2. 1999-2000 оны хичээлийн жилээс эхлэн “Оюутны хичээл сонголт”-ыг энэхvv журмыг баримтлан явуулна. ХоЁр. Оюутны хиЧээл сонголт 2.1. Оюутан тухайн улиралд суралцах хичээлvvдээ сонгон суралцах эрхтэй. 2.2. Оюутны хичээл сонголт нь хоёр vе шаттайгаар явагдана. Хичээл сонголт 1 - урьдчилсан захиалга Хичээл сонголт 2 - эцсийн бvртгэл 2.3. Оюутан, “Хичээл сонголт 1”-ээр дараагийн улиралд суралцахаар төлөвлөсөн хичээл тус бvрийг сонгон, захиалгаа Сургалтын албанд Сургалтын нэгдсэн хуанлид заасан хугацаанд багтаан өгнө. Оюутан, хичээл сонголтыг хийхийн тулд: 2.3.1. Оюутан өөрийн суралцаж байгаа мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг сайтар судална. 2.3.2. Оюутан өөрийн Зөвлөх багштай уулзаж тодорхой зөвлөлгөө авна. 2.3.3. Оюутан суралцах хичээлvvдээ өөрийн мэдлэг, чадвар, санхvvгийн боломжийг тооцоолсны vндсэн дээр хариуцлагатай сонгоно. 2.3.4. Оюутан нь “Оюутны хичээл сонголт”-ын хуудсанд өөрийн сонгосон хичээлийн код, кредитийг алдаагvй зөв, загварын дагуу бичнэ. 2.3.5. Оюутны хичээл сонголтыг Зөвлөх багш баталгаажуулна. 2.4. СБЗГазраас “Хичээл сонголт 1”-ын эцсийн vр дvнг vндэслэн, тухайн улиралд заагдах хичээлийн жагсаалт, тэдгээрийг заах багш, анги танхимын хуваарилалтыг vзvvлсэн “Хичээлийн ерөнхий хуваарь” гаргана. 2.5. “Хичээлийн ерөнхий хуваарь” гарсны дараа оюутнууд тухайн улиралд суралцах болсон хичээлээ ямар багшаар заалгах эсэхээ шийдэж, “Хичээл сонголт 2”-ыг хийнэ. Мөн тvvнчлэн “Хичээлийн ерөнхий хуваарь” хийх явцад анги дvvргэлт хvрээгvй зарим нэг хичээлийг дараагийн улирал руу хойшлуулах, нэг багшийг хэт олон оюутан сонгосон г.м асуудлыг зохицуулах болон сургалтын төлөвлөлт, удирдлагын асуудлыг шийдвэрлэх vvднээс “Хичээл сонголт 2”-ыг хийдэг бөгөөд оюутны хичээл сонголтын эцсийн vр дvнг СБЗГазраас сургалтын мэдээллийн системийн тусламжтайгаар товчоолон гаргана. Гурав. Оюутны хиЧээлийн хуваарь 3.1. Эрдмийн зөвлөлийн хурлаар батлагдсан мэргэжилтэн бэлтгэх Сургалтын төлөвлөгөөг vндэслэн дараах хоёр vндсэн бичиг баримтыг нийт багш, оюутнуудад зориулж гаргана. Үvнд: 3.1.1. Тухайн улиралд заагдах хичээл, тvvнийг заах багш нараар гаргасан сургуулийн “Хичээлийн ерөнхий хуваарь“ байна. 3.1.2. Тухайн улиралд заагдах хичээл бvрээр гаргасан “Хичээлийн кредитийн задаргаа” байна. “Хичээлийн кредитийн задаргаа” гэдэг нь тодорхой хичээлийн нэг долоо хоногт заагдах лекц, семинар, лаборатори, бие даалтын цагуудыг тодорхойлсон хvснэгт юм. 3.2. Оюутан өөртөө “Оюутны хичээлийн хуваарь” зохионо. Үvний тулд: 3.2.1. Оюутан нь “Оюутны хичээлийн хуваарь” гэсэн хуудсан дээр өөрийн сонгосон хичээл, тvvнийг заах багшийн лекц, семинар, лабораторийн цагуудыг (нэг ижил кодтой хичээлийг 2 ба тvvнээс дээш багш зааж байгаа бол бvх багш нарын цагийг) бvгдийг “Хичээлийн ерөнхий хуваарь”-иас хуулж авна. 3.2.2. Оюутан нь өөрийн сонгосон хичээл бvрийн лекц, семинар, лабораторийн цагуудыг “Хичээлийн кредитийн задаргаа” хvснэгтээс хуулж авна. 3.2.3. Оюутан бvр өөрийн хичээлийн хуваарийн хуудсан дээр тухайн хичээлийг заалгах багшаар гарын vсэг зуруулан баталгаажуулна. 3.2.4. Оюутан өөрийн зохиосон, баталгаажсан хичээлийн хуваарийн нэг хувийг Сургалтын албанд авчирч өгнө |