ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
Хурлын шийдвэр

  ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2010 оны 1 сарын 20-ны өдөр дугаар 10/01

  ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2010 оны 4 сарын 26-ны өдөр дугаар 10/04-05

  ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2010 оны 7 сарын 8-ны өдөр дугаар 10/06-07

  ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2010 оны 9 сарын 7-ны өдөр дугаар 10/08-09

   ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2010 оны 10 сарын 25-ны өдөр дугаар 10/10

  ШУТИС-ийн Удирдах Зөвлөлийн тогтоол 2011 оны 01 сарын 14-ний өдөр дугаар 01-03

 

Зөвлөлийн 2008 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн хурал

Хурлыг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд хийв. Хуралд зөвлөлийн дарга С.Төмөр-очир, гишүүд Ч.Авдай, Б.Энхтүвшин, М.Баасанжав, Д.Баяр, Б.Баднайнямба, Ц.Нанзаддорж, Д.Бадарч, М.Жаргалсайхан, Б.Мандуул, Ц.Энхтүвшин, П.Очирбат, Б.Түмэнбаяр, Д.Батбаяр, Д.Содномдорж, М.Далайцэрэн нар оролцов.

            Хэлэлцэх асуудал:

  • 1. 2008-2009 оны хичээлийн жилд мөрдөх 1 кредитийн үнэлгээний төсөл
  • 2. ШУТИС-ийн 2007 оны санхүүгийн тайлангийн шинжилгээ
  • 3. "ШУТИС-Хөгжлийн сан "-гийн дүрмийн төсөл
  • 4. Бусад асуудалд Оюутны байрны төлбөрийн хэмжээг тогтоох

Зөвлөлийн дарга С.Төмөр-Очир хэлэлцэх асуудалд нэмэж оруулах асуудал байгаа эсэхийг гишүүдээс тодруулан, байхгүй тул хэлэлцэх асуудлаа батлав.

1-р асуудлыг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор Б.Даваасүрэн танилцуулж, гишүүд асууж тодруулан саналаа өгөв. Үүнд:

  1. Манай бодит хэрэгцээнээс, олон улсын төвшингээс хэт бага байна.
  2. Цаашдаа гажуудлыг засч байгаагаа бодитой болтол буюу ахлах курст төлбөр өндөр байдаг жишиг тогтоох хэрэгтэй.
  3. Монгол Улсад сургалтанд зарцуулдаг зардлаар 1-рт урлагын, 2-рт инженер техникийн салбар байдаг. Үүнийг тооцох хэрэгтэй.
  4. Инфляцийн төвшний талаар нэлээд ярилцлаа.
  5. 1 кредитийн үнэлгээ тогтоох тогтоолын төслийн 2-р заалтыг хасъя.
  6. Оюутнуудад зөвөөр ойлгуулах ажлыг сайн зохион байгуулъя.

Нэг кредитийн үнэлгээг сургуулиас оруулж ирсэн саналаар санал хураахад  Ц.Энхтүвшингээс бусад нь дэмжиж батлав.

2-р асуудлаар санхүүгийн тайлан шинжилгээг хавар 5 дугаар сард тараасан, гишүүд сайн танилцсан тул шууд санал асуулгад оров.

Тайланд багшийн нийгмийн асуудалд зарцуулсан нэг төгрөг ч харагдахгүй, энэ талаар огт дурдаагүй байгааг шүүмжилж, энэ талаар ирэх жил бодож, тодорхой хөрөнгө тусган бодитой ажил зохиох шаардлагатайг протоколд тэмдэглэхээр, 2-р тогтоолын 1-р заалтыг "ШУТИС-ийн 2007 оны санхүүгийн үйл ажиллагааг..." гэж өөрчлөн найруулахаар тус тус тогтов.

Сургуулийн 2007 оны санхүүгийн үйл ажиллагааг хангалттай, хангалтгүй гэдгээр санал хураахад 100% хангалттай гэж үзэв.

3-р асуудлыг проректор Б.Даваасүрэн танилцуулав.

Дүрмийн төслийг гишүүд хэлэлцээд эрт ярих хэрэгтэй байсан, цаг алдаж байгаа асуудал тул эрх зүйн зөв горимд оруулж, гишүүдийн саналыг тусгаад ерөнхийд нь батлах, тогтоолыг тусд нь гаргахааар шийдвэрлэв.

Сангийн дүрмийн төслийн хувьд энэ хэлбэрээр санал хураахад 100% санал нэг байв.

Бусад асуудалд Сургуулийн оюутны байрны бодит зардлыг сүүлийн 2 жилийн байдлаар, ирэх 2009 оны зардлын төсвийг проректор Б.Даваасүрэн танилцуулж, оюутны байрнуудын нөхцөл, тохижолт өөр өөр байгааг харгалзан байрны төлбөр 1 оюутанд  150000 Ґ хүртэл байх санал оруулав.

Хэлэлцээд 2009 оны зардлын төсвөөр байрны 1 оюутанд ноогдох зардал 162500 ₮ байгаа тул оюутны байрны төлбөрийг 1 оюутанд 150000 ₮-өөр санал нэгтэй тогтов.

                       

Зөвлөлийн 2008 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн хурал

ШУТИС-ийн Т-206 өрөөнд хийсэн тус хуралд зөвлөлийн дарга С.Төмөр-Очир, гишүүд Ч.Авдай, Б.Энхтүвшин, М.Баасанжав, Д.Баяр, Б.Баднайнямба, Д.Бадарч, Б.Мандуул, П.Очирбат, Н.Цэвгээ нар оролцов.

Хэлэлцэх асуудал:

  • 1. Сургалтын төрийн сангаас оюутанд олгох буцалтгүй тусламжийн хэмжээг тогтоох
  • 2. ШУТИС-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах

Зөвлөлийн дарга С.Төмөр-Очир хэлэлцэх асуудалд нэмэж оруулах асуудал байгаа эсэхийг гишүүдээс тодрууж, байхгүй тул хэлэлцэх асуудлаа батлав.

Эхний асуудлаар Сургалтын проректорын үүрэг гүйцэтгэгч Я.Наранцэцэг танилцуулга хийж, гишүүдийн асуултанд хариулав.

Засгийн газрын 177-р тогтоолд "...Олон улсын зэрэглэлийн олимпиад, уралдаан, тэмцээн..." гэж заасан боловч 2 сайдын хамтарсан 451/318 дугаар тушаалд зөвхөн олимпиад гэж орсноор нь тогтоолд тусгах, тогтоолын төсөлд саналыг сургалтын төрийн санд биш БСШУ-ны яам, Сангийн яаманд хүргүүлэх гэж залруулах саналуудыг тусган сургуулиас оруулж ирсэн саналыг дэмжин

"Сургалтын төрийн сангийн буцалтгүй тусламжинд хамрагдах бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй, олон улсын олимпиадад амжилттай оролцсон, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийн дагуу зохион байгуулсан улсын олимпиадад эхний 3 байр эзэлсэн, Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадаас ШУТИС-д суралцаж буй суралцагчдад нэг хичээлийн жилд олгох санхүүжилтийн хэмжээг тухайн мэргэжлийн сургалтын төлбөрийг 30 кредитээр тооцож, бүрэн олгох саналыг БСШУ-ны болон Сангийн Яамдад хүргүүлэх"

тогтоолын  төслийг 100% дэмжив.

Хоёрдугаар асуудлаар Ректор Б.Дамдинсүрэн танилцуулга хийв.

  • 4.17.8 заалт буюу "Проректор, газар, алба, төвийн дарга, бүрэлдэхүүн болон харьяа сургууль, хүрээлэн, төвийн захирал, дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор, багш, төв захиргааны болон бүрэлдэхүүн сургуулийн сургалт, санхүүгийн ажилтнуудыг томилох, чөлөөлөх;" гэсний дараа "дээрх албан тушаалтнуудын ажлын хариуцлага, үр дүнг жил бүр дүгнэж, хөдөлмөрийн гэрээг сунгах эсэхийг шийдвэрлэж байх" гэж нэмэх саналыг хэлэлцээд "эдгээр албан тушаалтны хөдөлмөрийн гэрээг жил бүр дүгнэж, сунгах эсэхийг шийдвэрлэх" гэж нэмэхээр;
  • 4.18 дахь заалтын "Удирдлагын" гэдгийг "Захиргааны" гэх

өөрчлөлтүүдийг ШУТИС-ийн дүрэмд оруулж тогтоол гаргах;

  • 4.19 дүгээр заалтын "сонгон шалгаруулсаны үндсэн дээр" гэдгийг хасах саналыг Удирдах зөвлөлийн 2008 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаар өөрчлөн баталсан ШУТИС-ийн дүрэмд эдгээр үгс байхгүй тул техникийн алдаа гарсан байна гэж үзэж залруулахаар протоколд тэмдэглэх

шийдвэрийг санал нэгтэй тус тус гаргав.

 

 

2009 оны 2 дугаар сарын 05-ныы өдрийн 09/09 тоот тогтоол

 

Үр дүнгийн гэрээний биелэлтийн тухай

 

Удирдах зөвлөлийн 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

1.    Боловсрол, соёл, шинжлэх ухааны Сайдтай байгуулсан ШУТИС-ийн захирал Б.Дамдинсүрэнгийн "Ерөнхий менежерийн 2008 оны үр дүнгийн гэрээ"-ний биелэлтийг 88.13% буюу "В" / Сайн/ гэж үнэлсүгэй.

 

 

                     ДАРГА                                  С.ТӨМӨР-ОЧИР       

 

 

2009 оны 2 дугаар сарын 05-ний өдрийн 09/10 тоот тогтоол

 

Үйл ажиллагааны үр дүн, үйл

ажиллагааны бизнес) төлөвлөгөөний тухай

 

Удирдах зөвлөлийн 2009 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

1.    ШУТИС-ийн 2008 оны сургалт, эрдэм шинжилгээ, гадаад хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн үйл ажиллагааг хангалттай гэж үзсүгэй

 

2.    ШУТИС-ийн 2009 оны үйл ажиллагааны /бизнес/ төлөвлөгөөг баталсугай.

 

 

                     ДАРГА                                  С.ТӨМӨР-ОЧИР

 

 

2009 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 09/11 тоот тогтоол

 

Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг

батлах тухай

 

ШУТИС-ийн "Удирдах зөвлөлийн дүрэм"-ийн 2,4 дэх заалт, Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн саналыг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн удирдах зөвлөлийн гишүүдийг дараах бүрэлдэхүүнтэй баталсугай. Үүнд:

 

Төрийн төлөөлөл

 

1.    ШУТИС-ийн сургалтын проректор                                 -Я.Наранцэцэг

2.    ШУТИС-ийн КТМС-ийн захирал                                      -Б.Очирбат

3.    Сүхбаатар аймгийн засаг дарга                                      -Ж.Батсуурь

4.    БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын  мэргэжлийн сургалт хариуцсан мэргэжилтэн                                                  -Ө.Ганболд

5.    БСШУЯ-ны Эдийн засгийн хөгжлийн газрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн                                                    -Б.Совд

 

Сургуулийн төлөөлөл

 

1.    ШУТИС-ийн Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн сургалтын албаны дарга                                            -М.Энхцэцэг

2.    Сүхбаатар аймаг дахь Технологийн сургуулийн оюутны зөвлөлийн дарга                                                                          -Ц.Ганбат

3.     Сүхбаатар аймаг дахь "Шарга" ХХК-ийн захирал      -Р.Эрдэнэцогт

4.    Сүхбаатар аймаг дахь Ажил олгогч эздийн холбооны ерөнхийлөгч

                                                                                                     -Т.Шинэхүү

           

 

ДАРГА                                  Ч.УЛААН

 

 

2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09/12 тоот тогтоол

 

Санхүүгийн үйл ажиллагааны

дүнгийн тухай

 

            Удирдах зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар тус их сургуулийн 2008 оны санхүүгийн тайлангийн шинжилгээг авч хэлэлцээд ТОГТООХ НЬ:

 

  1. ШУТИС-ийн 2008 оны санхүүгийн үйл ажиллагааг  "хангалттай"  гэж үзсүгэй.

 

  1. Удирдах зөвлөлийн гишүүдийн гаргасан саналын дагуу сургалт, судалгааны ажлын чанарт ахиц гарган санхүүгийн үйл ажиллагаа, үр ашгийг дээшлүүлж ажиллахыг сургуулийн удирдлагад даалгасугай.

 

 

 

ДАРГА                                                     Ч.УЛААН

 

 

2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09/13 тоот тогтоол

 

Нэг кредитийн үнэлгээ, оюутны

байрын төлбөрийг тогтоох тухай

 

Удирдах зөвлөлийн 2009 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

  1. ШУТИС-ийн 2009-2010 оны хичээлийн жилд мөрдөх нэг кредитийн үнэлгээг   хавсралтанд зааснаар тогтоосугай.

 

  1. 2009-2010 оны хичээлийн жилд ШУТИС-ийн КтМС-ийн оюутны байрын төлбөрийг 170.0 мянган төгрөгөөр, бусад оюутны байрын төлбөрийг 160.0 мянган төгрөгөөр тус тус тогтоосугай.

 

  1. Оюутны байранд амьдарч байгаа багш, ажилтнуудын байрны сарын төлбөрийг 50.0 мянган төгрөгөөр(цахилгааны төлбөрөөс гадна) тогтоосугай.

 

 

                                    ДАРГА                                               Ч.УЛААН

 

Удирдах зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний

өдрийн хурлын 09/13 тоот тогтоолын хавсралт

 

2009-2010 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээ

 

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Нэг  кредитийн үнэлгээ

1-р курсийн

Бусад курсийн

1

Барилгын инженер, архитектурын сургууль

31370

30440

2

Геологи, газрын тосны сургууль

31370

30440

3

Компьютерийн техник, менежментийн сургууль

33030

32060

4

Математикийн сургууль

28820

27970

5

Материалын технологийн сургууль

28820

27970

6

Механик инженерийн сургууль

31370

30440

7

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

32200

31250

8

Нийгмийн технологийн сургууль

27460

26640

9

Уул уурхайн инженерийн сургууль

31370

30440

10

Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль

31370

30440

11

Хэлний боловсролын сургууль

27460

26640

12

Хүнс, биотехнологийн сургууль

31370

30440

13

Эрчим хүчний инженерийн сургууль

31370

30440

14

Дарханы технологийн сургууль

25580

24820

 

ШУТИС-ийн дундаж

30211

29316

 

 

 

2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 09/14 тоот тогтоол

 

            Нэг кредитийн үнэлгээг шинэчлэн тогтоох тухай

 

БСШУЯ-ны 2009 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1а/3950, 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 1а/4805 тоот албан бичгүүдийн дагуу оюутны сургалтын төлбөрийг шинэчлэн тогтоох асуудал хэлэлцсэн Удирдах зөвлөлийн 2009 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ:

 

1.    ШУТИС-ийн 2009-2010 оны хичээлийн жилд мөрдөх нэг кредитийн үнэлгээг хавсралтанд зааснаар шинэчлэн тогтоосугай.

 

2.    Нэг кредитийн үнэлгээг шинэчлэн тогтоосонтой уялдан Удирдах зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 09/13 тоот тогтоолын нэгдүгээр заалтыг хүчингүйд тооцсугай.

 

 

                                    ДАРГА                                               Ч.УЛААН

 

Удирдах зөвлөлийн 2009 оны 8

 

дугаар сарын 25-ны өдрийн хурлын

 

09/14 тоот тогтоолын хавсралт

 

2009-2010 оны хичээлийн жилийн нэг кредитийн үнэлгээ

 

Бүрэлдэхүүн сургуулийн нэр

Нэг  кредитийн үнэлгээ

1-р курс

Бусад курс

1

Барилгын инженер, архитектурын сургууль

28970

28070

2

Геологи, газрын тосны сургууль

28970

28070

3

Компьютерийн техник, менежментийн сургууль

30510

29560

4

Математикийн сургууль

26620

25790

5

Материалын технологийн сургууль

26620

25790

6

Механик инженерийн сургууль

28970

28070

7

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

29745

28820

8

Нийгмийн технологийн сургууль

25360

24570

9

Уул уурхайн инженерийн сургууль

28970

28070

10

Үйлдвэрлэлийн технологи, дизайны сургууль

28970

28070

11

Хэлний боловсролын сургууль

25360

24570

12

Хүнс, биотехнологийн сургууль

28970

28070

13

Эрчим хүчний инженерийн сургууль

29650

28720

14

Дарханы технологийн сургууль

23625

22890

 

ШУТИС-ийн дундаж

27951

27081


 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
banner

Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.179.218

Онлайнд 25 зочин байна

Copyright © 2005-2012 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +