ШУТИС-ийн эрхэм зорилго нь зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, мэдлэг ба инновацид тулгуурласан оюуны капиталаа эрчимтэй хөгжүүлэх замаар улс орны мэдлэгт суурилсан эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахад чиглэсэн чанартай, vр ашигтай, тогтвортой vйлчилгээ vзvvлэхэд оршино.
ОУ - н эрдэм шинжилгээний хурал

  IFOST-2008 Олон улсын хурал

СТРАТЕГИЙН ТЕХНОЛОГИ-2007 ОЛОН УЛСЫН ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛСАН ТУХАЙ ТОВЧ ТАЙЛАН

2007 оны 10-р сарын 3-5-ны өдрүүдэд Стратегийн технологийн олон улсын форумыг зохион явуулав. Форум зохионбайгуулах үндэсний хороо болон  ШУТИС дээр хуралд бэлтгэж   зохионбайгуулах олон улсын хороо байгуулан ажиллуулж бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллав.

Дотоодын бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон ТЭХҮЯ, БХБЯ, ЗТАЖЯ, ХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга нартай хамтран ажиллаж олон улсын хуралд ивээн тэтгэгчээр оролцох байгууллагуудыг тогтоож ажиллав.

Олон улсын энэхүү нэр хүндтэй форумыг манай орны эдийн засгийн хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой гэж үзсэн 5 үндсэн чиглэлийг хамруулан салбар хуралдаануудтайгаар зохионбайгуулж салбар хуралдаануудад тавих дотоодын төлөөлгчдийн илтгэлдийг  бэлтгүүлэх, салбар хуралдаануудын хурлын байр бэлтгэх ажлыг холбогдох сургуулиудын захирлуудад хариуцуулан зохионбайгуулав. Үүнд:

1. Түлш,эрчим хүч-ЭХИС захирал Х.Энхжаргал

2.Барилга-геотехникийнэ асуудлууд-БИАС, захирал П.Отгонбаяр

3.Уул, уурхай, металлург, машины үйлдвэрлэл-УУИС,МИС, захирал Л.Пүрэв, Д.Дэлэг.

4.Холбоо, мэдээллийн технологи-ХМТС,КТМС, захирал Л.Батхишиг,Б.Очирбат

5.Хүрээлэн буй орчин ба Үйлдэрийн экологи-ЭХИС, ТҮЭХ, захирал Х.Энхжаргал, С.Батмөнх нар тус тус хариуцан ажиллав.

Форумд нийт ЗОО орчим хүн оролцсоны дотор гадаадын 99 төлөөлгч, дотоодын 200 гаруй эрдэмтэн мэргэжилтэн оролцлоо. Хуралд 170 илтгэл ирсний 114 нь гадаадын, 56 нь дотоодын хүмүүсийнх байв.

Форумыг Ерөнхий хуралдаан ба 5 салбар хуралдаантайгаар зохион явуулсан. Олон улсын форумын нээлтийг ШУТ-ийн үндэсний паркийн хурлын танхимд хийсэн бөгөөд форумын нээлтэнд УИХ-ын гишүүн, боловсрол, соёл, шинжлэх ухаан, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Т.Ганди оролцож олон улсын форумд оролцогчдод баяр хүргэж үг хэлэв. Мөн хуралд БХБ,ТЭХҮЯ,ҮХЯ-ны газрын дарга нар оролцож баяр хүргэж үг хэлсэн болно. Форумын нээлтэнд БНСУ, Вьетнам, Япон, Герман, ОХУ-ын их сургуулиудын төлөөлөгчид баяр хүргэж үг хэлэв.

 Форумын нээлтийн дараах нэгдсэн хуралдаанд 5 илтгэл хэлэлцсэн бөгөөд үүний 3 нь монголын талаас оруулсан илтгэлүүд байв (проф.Д.Дашжамц, П.Очирбат, Д.Пүрэвдорж нар).

Салбар хуралдаануудаар хэлэлцсэн илтгэлүүдийн талаар.

1.Эрчим хүчний секцид 45 илтгэл, үүнээс гадаадын -32, дотоодын -13

2.Барилга, геотехникийн секцид -24 илтгэл, үүнээс гадаадын -18, дотоодын -6

3.Уул уурхай, машин үйлдвэрийн секцид-33 илтгэл, үүнээс гадаадын -18, дотоодын -15

4.Мэдээллийн технологийн секцид-40 илтгэл, үүнээс гадаадын-30, дотоодын-10

5.Хүрээлэн буй орчин ба үйлдвэрлэлийн экологийн секцид-28 илтгэл, үүнээс гадаадын -16, дотоодын -12. тус тус тавигдсан байна.

Тус хуралд гадаадын 98 төлөөлөгч, дотоодын 200 гаруй төлөөлөгчид оролцсон байна. Гадаадын төлөөлөгчдийн бүтцийг авч үзвэл:

  • ОХУ-ын Новосибирскийн техникийн их сургуулиас-18, Томскийн политехникийн их сургуулиас-7, Новосибирскийн барилга, архитектурын их сургуулиас-2, Новокузнецкийн техникийн их сургуулиас-1, Москвагаас-2, Эрхүүгийн техникийн их сургуулиас-1, Буриадаас-2 нийт 33 төлөөлөгчид,
  • СолонгосынУлсан хотоос-60, Сөүлээс-1, Пусанаас -1 нийт 62 төлөөлөгч оролцов.
  • Японоос-2, Вьетнамаас-1, Германаас -1, Украйнаас 3 төлөөлөгчид оролцсон байна.

Манай орны яам, тамгын газар, үйлдвэр байгуулгуудаас нийт 200 гаруй  зочид төлөөлөгчид оролцсон байна.

  1. Хурлын аж ахуйн бэлтгэл ажил ба санхүүгийн бүрдүүлэлтийн талаар

Хурал зохион байгуулахад шаардлагатай урьдчилсан төсөв, зардлыг төлөвлөж ректорийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн ба үүнд нийтдээ (I хувилбараар ) 48468 мянган төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байв. Үүнийг үндэслэн гадаадын төлөөлөгчдөөс тодорхой хэмжээний хураамж авч зарим зардлыг санхүүжүүлэх, форумын салбар хуралдаан зохионбайгуулах сургуулиудаас тодорхой хэмжээний хөрөнгө төвлөрүүлэх, ивээн тэтгэгчидийг олж хамтран ажиллах замаар санхүүгийн зарим асуудлыг шийдэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэв.

            Гадаадын зочид төлөөлөгчдөөс хурлын такс-16200 ам. доллар, буудлын зардалд-2436 ам. доллар нийт 18636 ам. долларыг хураан авсан. ШУТИС-ийн сургуулиуд болон ивээн тэтгэгч бизнесийн  байгууллагуудаас нийт 35 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Нийт орлого 57083,66 мянган төгрөг болсон.  Хуралд зарцуулсан нийт зардал-46295 мянган төгрөг болсон. Харин хуралд бэлтгэх явцад зарим арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай болсон тул 5334,5 мянган төгрөг нэмж зарцуулав.Зардлуудыг үзүүлбэл:

  • Зочид буудал-17858 ам. доллар
  • Бүх төрлийн хэвлэлийн зардалд 5424,3 мянган төгрөг
  • Хоолны зардалд-8478 мянган төгрөг
  • Үзвэр үйлчилгээний зардалд-3086 мянган төгрөг
  • Унааны зардалд-1595 мянган төгрөг
  • Билэг дурсгалын зардалд-6550 мянган төгрөг

тус тус болсон ба үлдэгдэл 10788,66 мянган төгрөг байна.

Хурал зохион байгуулсан ШУТИС-ийн сургуулиас оруулсан мөнгийг авч үзвэл:

  • ЭХИС-12000 мянган төгрөг,УУИС-5000 мянган төгрөг,МИС-3000 мянган төгрөг,БИАС-5000 мянган төгрөг,КтМС-5000 мянган төгрөг,ХМТС-2000 мянган төгрөг,ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний зардлаас 3000 мянган төгрөг

тус тус  зарцуулахар төлөвлөсөн. Эдгээр зарлын 50-иас доошгүй хувийг ивээн тэтгэгчдээс төвлөрүүлэх, үлдсэн хэсгийн сургуулиуд аж ахуйн гэрээт эрдэм шинжилгээний ажлын орлогоос олох даалгаварыг сургуулиудад өгч ажиллав.

Бэлэг дурсгалын зүйлийг бэлтгэх ажлыг ЭХИС-ийн захирал Х.Энхжаргал, багш Баттогтох нар хариуцан ажилласан болно. Профессор Д.Содномдорж байр, хоолны асуудлыг холбогдох газруудад хариуцуулан гэрээ хийж бэлтгэлийг  хангасан.

Олон улсын хурлын зардлын тооцоог дүгнэж үзэхэд  орлогын дүн 35000,00 мянган төгрөг, 18636,0 ам. Доллар төлөвлөсөн зарлагын дүн 26182,2мянган төгрөг, 18000,00 ам.доллар, төлөвлөгдөөгүй зардал 5334,5 мянган төгрөг буюу үлдэгдэл ашиг 3483,5 мян.төгрөг, 636,0ам.доллар байна.

Дүгнэлт

1. Олон улсын форумыг стратегийн технологийн асуудлаар эх орондоо, сургууль дээрээ явуулах санаачлага гаргасан нь амжилттай боллоо .

2. Цаашид олон улсын хурал зохионбайгуулахад гадаадын их сургуулиудад урилгыг заавал шуудангаар явуулж байх, энэ удаад мэдээг интернетээр явуулсан тул гадаадын зарим сургууль оролцож чадаагүй  байна.

3. Стратегийн чиглэлийн судалгааны ажлыг цаашид улам хөгжүүлэх бодлого баримталж ажиллах замаар дотоодын оролцогчдын тоог нэмэгдүүлэх, илтгэлийн чанарыг сайжруулах боломжтой.

 

 

ШУТИС - 50 жил
Share |
Салбар сургуулиуд
СУРТАЛЧИЛГАА
Вэб хуудсыг илүү хурдан аюулгүй үзье гэвэл энд дарж дэлхийн хамгийн шилдэг вэб хөтөч болох firefox ийн сүүлийн хувилбарыг татаж аваарай
САЙТ СТАТУС
Таны IP
38.107.191.92

Онлайнд 13 зочин байна

Copyright © 2005-2010 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Е-Нээлттэй Сургуулийн IT баг
хувилбар (beta3) 1024 x 768. IE 6.0 +, Mozilla Firefox 2.0 +