ШУТИС-ИЙН БАГШ, АЖИЛТНЫГ ОРОН СУУЦНЫ ЗЭЭЛД ХАМРУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

Ректорын 2011 оны 5 дугаар сарын 2-ны

өдрийн А-97 тоот тушаалын хавсралт

 

ШУТИС-ийн багш, ажилтныг орон сууцны зээлд

хамруулах үйл ажиллагааг зохицуулах журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1    Энэхүү журам нь багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажлын бүтээмжийг дээшлүүлэх, идэвхи санаачлагыг өрнүүлэх зорилгоор орон сууцны зээл хүсэгчдэд тавигдах ерөнхий шалгуурыг хангасан ШУТИС-ийн багш, ажилтныг орон сууц худалдан авахад нь зориулан хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2    Энэхүү журам нь зөвхөн ШУТИС-иас захиалан бариулж буй орон сууцанд хамаарна.

1.3    Журмыг ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Ректорын тушаалаар батлан мөрдөх ба хэрэгжүүлэх явцад өөрчлөлт оруулах саналыг тухай бүр нь хэлэлцэн шийдвэрлэж байна.

1.4    Орон сууцны зээлд хамрагдах асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн өмчлөлийн орон сууцгүй, орон сууцны хэрэгцээ бүхий багш, ажилтныг эхний ээлжинд хамруулах чиглэл баримтална.

1.5    ШУТИС-ийн Захиргааны зөвлөгөөний хурлаас захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн нийт багш, ажилтан үүнээс орон сууцгүй багш, ажилтны тоог харгалзан орон сууцны зээлд хамрагдах квотыг тогтооно.

1.6    Бүрэлдэхүүн сургуулийн ажилтны тооноос хамаарч 1-2 хүртэл ажилтныг орон сууцны зээлд хамруулна.

1.7    Бүрэлдэхүүн сургуулийн багш нарт ноогдох хэсгийн 75 хувьд 46 хүртэлх насны, 25 хувьд түүнээс дээш насны багш нарыг хамруулна.

1.8    Тухайн жилийн орон сууцны зээлийн нийт квотын 5 хувийг ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаас сургууль хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр болон бусад хүндэтгэн үзэх шалтгаан бүхий багш, ажилтанд шууд хуваарилж болно.

 Хоёр. Орон сууцны зээлд хамрагдах багш, ажилтанд тавигдах шаардлага

 

2.1  ШУТИС-д тогтвор суурьшил, үр бүтээлтэй 3-аас доошгүй жил ажилласан багш, 5-аас доошгүй жил ажилласан ажилтан байна.

2.2    Сахилгын зөрчилгүй байна.

2.3    Орон сууцны зээлд хамрагдах багш, ажилтан банкнаас тавьсан шаардлагыг бүрэн хангасан байна. Зээлд хамрагдах багш, ажилтны бүрдүүлэх материал:

 Гурав. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтийг шийдвэрлэх

 

3.1      Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах ажлыг жилд нэг удаа зохион байгуулна. Орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлд хамрагдах хүсэлтийг хүлээн авах, хэлэлцэх хугацааг тухай бүр ШУТИС-ийн Захиргааны зөвлөгөөний хурлаас тогтооно.

3.2      Хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамрагдах хүсэлт, холбогдох материалаа захиргааны ажилтан ЗХШҮГ-т, бүрэлдэхүүн сургуулийн багш, ажилтан бүрэлдэхүүн сургуулийн захирлын туслахад тухайн заасан хугацаанд багтаан өгнө.

3.3      ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд өөрсдийн багш, ажилтны орон сууцны талаарх судалгааг гаргаж, багш ажилтны орон сууцны зээлд хамрагдах хүсэлтийг ШУТИС-ийн захиргаа захиргааны зөвлөгөөний хурлаар, бүрэлдэхүүн сургууль Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэнэ. 

3.4      Дээрх хурлаас ирүүлсэн санал, холбогдох материалыг хамт олны хурлаар хэлэлцэнэ. Хамт олны хурлыг нийт багш, ажилтны 75-аас доошгүй хувь оролцох тохиолдолд хуралдуулна.

3.5      Хамт олны хурлыг ШУТИС-ийн захиргаанд ЗХШҮГ-ын дарга, бүрэлдэхүүн сургуульд захирал удирдан явуулна. Хурлын нарийн бичгийн дарга нь өөрийн үүсгэл санаачлагын байгууллагын /БНЗ, ҮЭ/ төлөөлөгч байна.

3.6      Хурлын явцад тэмдэглэл хөтөлнө. Хурлын тэмдэглэлд хурлын дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, баталгаажуулна. Хамт олны хурлын шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

3.7      Хамт олны хурал нь хөнгөлөлтэй нөхцөлөөр орон сууцны зээлд хамруулах багш, ажилтныг шалгаруулахдаа тогтвор суурьшил, амьдралын нөхцөл болон ажлын үр дүн, орон сууцны судалгаа зэргийг харгалзан хуралд оролцсон багш, ажилчдын өгсөн саналаар эрэмбэлж жагсаалт гарна.  

3.8      Тухайн сургуулийн шалгаруулалтын зохих квотод багтсан боловч цаашид банкнаас тавигдсан нарийн шалгуурыг хангаагүй тохиолдолд зээлд хамрагдагчийн эрх жагсаалтын дараах хүнд шууд шилжинэ. Тухайн жилд банкны шаардлагаар тэнцээгүй багш, ажилтан дараагийн жилд дахин орж болно. 

3.9      ШУТИС-ийн захиргаанд захиргааны зөвлөгөөн, бүрэлдэхүүн сургууль дээр захирлын зөвлөл өөрсдийн багш, ажилтны орон сууцны талаарх судалгааг жил бүр хийж, өмнөх жилийн жагсаалтыг тодотгож байна.

3.10   ШУТИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулиуд жагсаалт гаргаж, хурлын тэмдэглэл, орон сууцны хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээлд хамрагдах болсон багш, ажилтны бүрдүүлсэн материалыг албан бичгийн хамт ЗХШҮГ-т заасан хугацаанд ирүүлнэ.

3.11   ЗХШҮГ орон сууцны зээлд хамрагдахаар ирүүлсэн нэрсийг нэгтгэж зохих банкинд баталгаажуулж хүргүүлнэ.

3.12   Баталгаажуулах эрх Ректор, ЭЗНХ-ийн проректор нарт байна.