Санамж /шагнуулах хvмvvсийн бvрдvvлэх материал/

МОНГОЛ УЛСЫН ЦОЛ ХVРТЭЭХ, ОДОН, МЕДАЛИАР
ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДVVЛСЭН ХVНИЙ АЖИЛЛАЖ
БАЙГАА VНДСЭН БАЙГУУЛЛАГААС БVРДVVЛЭХ 
МАТЕРИАЛЫН ТАЛААРХ ТОВЧ САНАМЖ


Нэг. Анкет

• Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1999 онд баталсан “Монгол улсын цол хvртээх, одон, медалиар шагнах журам”-ын хавсралтаар батлагдсан, одоо хэрэглэж байгаа “Монгол улсын цол хvртээх, одон медалиар шагнуулахаар өргөн мэдvvлсэн хvний анкет”-ын маягтыг / Хавсралт/ нөхөж бvрдvvлнэ.
• Зургийн зайд шагнуулахаар өргөн мэдvvлэх vеийн, 3х4 см-ийн хэмжээний, өнгөтэй зураг наана.
• Анкетын гарчгийг Arial фондын 12-тын хар, том vсгээр бичнэ.
• Анкетын 1-16 дахь асуултыг мөн фондын хар vсгээр, хариултуудыг уг фондын налуу цагаан (ltalic) vсгээр тус тус бичнэ.
• 12 дахь асуултын “Ажлын газрын нэр” гэсэн хvснэгтэнд байгууллага тус бvрээр дугаарлаж бичнэ.
• “Шагнуулах vндэслэл” гэсэн 14 дэх асуултанд хамгийн сvvлд хvртсэн шагналаас хойш ямар амжилт, бvтээл гаргасныг онцлон тодруулж заасан байвал зохино.

Хоёр. Тодорхойлолт

• Гарчгийг “…. ШАГНАЛААР ШАГНУУЛАХААР ӨРГӨН МЭДVVЛСЭН ОВОГТОЙ ………-НИЙ АЖИЛ БАЙДЛЫН ТОДОРХОЙЛОЛТ” гэж бичнэ.
• Эхний хэсэгт тухайн хvний талаар товч танилцуулга, одоогийн эрхэлж байгаа албан тушаал, хамт олны дотор болон тухайн салбартаа хэр зэрэг нэр хvндтэй болох зэргийг тодруулан бичнэ.
• Vндсэн хэсэгт уг хvний ажиллаж эхэлснээс хамгийн сvvлд Монгол улсын цол, одон, медалиар шагнагдах хvртэлх ажлын  гол амжилт бvтээлvvд, тэдгээрийн шинжлэх ухаанд эзлэх байр суурь, эдийн засгийн vр ашиг, ач холбогдол зэргийг тусгана.
• Төгсгөлийн хэсэгт сvvлчийн шагнал хvртсэнээс хойш гаргасан онцлох ололт амжилт, бvтээл туурвил зэргийг тодруулан заагаад чухам юуны учир, ямар vндэслэлээр уг шагналаар шагнуулахаар өргөн мэдvvлж байгааг баримт нотолгойтойгоор гаргаж тавина.
• Тодорхойлолтын эцэст ШУТИС-ийн Ректор гарын vсэг зурж баталгаажуулна.

Гурав. Хамт олны хурлын протокол

• Хуралдсан огноо, байршил, оролцвол зохих хvмvvс, vvнээс оролцсон хэд (ирцийн хувь 75%-иас доошгvй хурлыг хvчинтэйд тооцно), хурлыг даргалсан хvний албан тушаал, овог нэр, хэлэлцсэн асуудал, асуудлыг танилцуулсан болон уг асуудлаар хvмvvсийн хэлсэн санал зэргийг тодорхой бичнэ. Хэлэлцсэн асуудлыг шийдвэрлэхдээ санал хураасан байдал, хэрэв нууцаар  санал хураах шаардлагатай гэж хуралд оролцогчдын олонхи vзсэн бол тооллогын комисс байгуулсан тухай, тvvний бvрэлдэхvvн, тооллогын дvн г.м асуудлыг дэлгэрэнгvй дурдана.
• “Шийдвэрлэсэн нь:” гэсэн хэсэгт тухайн хvнийг анкетанд нэр заасан шагналаар шагнуулахаар санал өгсөн хvний тоо, санал өгсөн нийт хvмvvсийн дотор тэдгээрийн эзлэх хувийг бичнэ.
• Хэд хэдэн хvнийг шагналд өргөн мэдvvлэхээр нэг хурлаар хэлэлцvvлсэн бол хvн тус бvрээр санал хураалгаж, протоколыг мөн хvн нэг бvрээр бичнэ.
• Төгсгөлд нь протокол хөтөлсөн хvн овог, нэр, албан тушаалаа бичиж гарын vсгээ зурж, хурал удирдсан хvнээр хянуулж овог, нэр, албан тушаалыг нь бичиж гарын vсэг зуруулна.
• Шагналд нэр дэвшиж байгаа хvн хуралдаан даргалах, протокол хөтлөхийг хориглоно.

Дөрөв. Бvтээлийн жагсаалт

• Шагналд нэр дэвшvvлж байгаа хvний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр, нээлт, бичсэн ном зохиол, шинэ технологи, оновчтой санал, шинэ бvтээл зэрэг зvйлvvдийг хамруулна.
• Жагсаалтыг гаргахдаа бvтээлvvдийг төрөл, зvйлээр нь ангилан, ангилал дотроо он цагийн дараалалд оруулж, хамгийн сvvлд цол хvртсэн буюу одон медалиар шагнагдсан оныг хvртэл нэг хэсэг, уг шагнал авснаас хойш туурвисан бvтээлvvдийг тусад нь бас нэг болгон бичнэ. Ингэснээр хамгийн сvvлд шагнал, алдар цол хvртсэнээс хойших бvтээлийг жичид нь тодруулан гаргаж, шагнуулах vндэслэлийг баталгаажуулдаг байна.


Энэ асуудлаар холбоо барих ажилтан, утас:

 ШУТИС-ийн ЗМГазрын ахлах мэргэжилтэн Д.Ичинхорлоо - 324600