Тушаал боловсруулах журам


        Ректорын 2002 оны 287 тоот
        тушаалын хавсралт
 

ТУШААЛ БОЛОВСРУУЛАХ, ХЯНАХ, БVРТГЭХ,
БИЕЛЭЛТЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зvйл

1.1 Тушаал нь эрх бvхий албан тушаалтнаас Монгол Улсын хууль тогтоомжийн vндсэн дээр тэдгээрийг биелvvлэхийн тулд тухайн байгууллагын эрх хэмжээнд гаргадаг эрх зvйн баримт бичиг мөн.
 1.2. Тушаал нь тэмдэглэх ба тушаах хоёр хэсгээс бvрдэнэ. 
 1.3. Тушаалын тэмдэглэх хэсэгт уг тушаал гарах болсон шалтгаан буюу тушаал гарахын vндэс болсон дээд байгууллагын удирдамж болох эрх зvйн баримтыг дурдаж бичнэ. Шаардлагагvй бол тушаалыг тэмдэглэх хэсэггvйгээр гаргаж болно. 
 1.4. Тушаах хэсгийн бичвэрийг зvйл, шаардлагатай бол дэд зvйлд хувааж бичнэ.
 1.5. Тушаалд тусгасан тодорхой арга хэмжээ бvрийн гvйцэтгэх хугацаа, гvйцэтгэлийг тус бvрд нь заах шаардлагагvй бол тэдгээрийг нэгтгэн нэг зvйл болгон зааж болно.
 1.6. Шаардлагатай бол тушаалын төгсгөлийн зvйлд тушаалын биелэлтэнд хяналт тавих нэгж, албан тушаалтан ба танилцуулах хvмvvсийн нэрийг зааж бичнэ.
 1.7. Хэрэв хавсралттай бол тушаах хэсгийн зохих зvйлд /------дугаар хавсралт/ гэж хаалтанд бичнэ. Хавсралтанд тушаалын он, дугаарыг бичнэ. Жнь: ШУТИС-ийн Ректорын 2002 оны 22 дугаар тушаалын хавсралт.
 1.8. Тушаалд сургуулийн ректор гарын vсэг зурна. Гарын vсгийн тайлал овгийн эхний vсэгтэй бичигдэнэ.
Хоёр. Тушаалыг боловсруулах

 2.1. Тушаалыг эрх бvхий удирдлагын албан тушаалтнууд хариуцсан ажлын чиглэлээр холбогдох хууль тогтоомжийг vндэслэн боловсруулна.
 2.2. Тушаалын хэл найруулга нь утга төгөлдөр, товч тодорхой, засваргvй, этгээд болон бvдvvлэг vг хэллэг хэрэглээгvй, зөв бичих дvрмийн дагуу бичигдсэн байна.
 2.3. Харъяа болон бvрэлдэхvvн сургууль, газар төвийн нэр, нийтэд дадаж заншаагvй vгийг товчлохгvйгээр, орчуулж болох гадаад vг хэллэг, нэр томьёог монгол хэл дээр хөрвvvлж бичнэ.
 2.4. Тушаалын утга найрлага, тушаал гаргах vндэслэл зөв эсэхийг тушаал боловсруулсан ажилтан хариуцна.
Гурав. Тушаалын төслийг хянах

 3.1. Тушаалын төслийг Ректор, проректорууд, холбогдох газар, нэгжийн дарга, эрхлэгч нар, бvрэлдэхvvн сургуулийн захирлуудад танилцуулсан байна.
 3.2. Цалин хөлс, нэмэгдэл, шагнал болон төсөв зардал, хvний нөөцийн бодлогын асуудлаар гаргах тушаалын төслийг Эдийн засаг, нийгмийн хөгжлийн проректор хариуцаж хянана.
 3.3. Тушаал боловсруулсан ажилтан тушаалын төсөлд холбогдох албан тушаалтнуудаас саналыг авсны дараа тvvний агуулга нь хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг хуулийн зөвлөхөөр хянуулж, Ректорт танилцуулна.
 3.4. Тушаал  гаргах vндэслэлгvй /агуулга нь хууль, дvрэмд нийцэхгvй, төсөв санхvvгийн эх vvсвэргvй гэх мэт/ тохиолдолд төслийг буцааж болно.
 3.5. Төслийг ректорт танилцуулах, албаны маягт дээр бичvvлэх, гарын vсэг зуруулж, баталгаажлуулах, нийлэх, зохих албан тушаалтанд тушаалын хувийг өгөх vvргийг ректорын туслах хvлээнэ.
 3.6. Тушаалыг боловсруулсан, нийлсэн, бичсэн ажилтнуудын овгийн эхний vсэг, нэрийг байгууллагад vлдэх хувийн эцсийн хуудасны арын зvvн доод өнцөгт бичнэ.
Дөрөв. Тушаалын биелэлтэнд хяналт тавих

 4.1. Ректорын тушаалын биелэлтэнд Ректорын ажлын албаны ахлах мэргэжилтэн, захирлын тушаалын биелэлтэнд захирлын туслах хяналт тавина.
 4.2. Ректорын болон захирлын тушаалаар vvрэг, даалгавар авсан ажилтнууд биелэлтийг нь заасан хугацаанд гаргаж, хяналт тавих ажилтанд танилцуулна.
 4.3. Ректорын тушаалыг сард 2 удаа сар бvрийн 10, 20-нд нэгтгэн яаралтай тушаалыг тухай бvрд нь хариуцан, Ректорын зөвлөлд тайлагнах vvргийг Ректорын ажлын алба хvлээнэ.
 4.4. Тушаалыг оны эхнээс дараалан дугаарлаж, нэг хувийг төслийн хамт оны эцэст архивт шилжvvлэхийг ректорын туслах хариуцна.




/Ректорын 2007 оны 10-р сарын 15-ны 267 тоот тушаалаар оруулсан
 нэмэлт, өөрчлөлт тусгагдсан/