Архивын журам

Ректорын 2004 оны 06-р сарын 03-ны 
     136 тоот тушаалын 1-рхавсралт


ШУТИС-ийн Архивын сан хөмрөгийн баримтыг 
ашиглуулах журам

Нэг. Нийтлэг vндэслэл
1.1. ШУТИС-ийн Архивын баримтыг ШУТИС, тvvний бvрэлдэхvvн сургууль, хvрээлэн, төв, профессорын багуудын ажлын хэрэгцээ, эрдэм шинжилгээ, судалгаа сурталчилгаанд болон байгууллага, иргэдэд баримтын хуулбар, лавлагаа олгоход ашиглана.
1.2. Архив нь байгууллага, иргэдэд тэдгээрийн албан бичиг, хувийн өргөдөл, хvсэлтийг vндэслэн Захиргаа, мониторингийн газрын даргын зөвшөөрлийн дагуу баримтын хуулбар, лавлагааг ажлын 3 хоногийн дотор олгож, байгууллага, иргэдэд олгосон баримтын хуулбар, лавлагааны бvртгэлийг хөтлөн хуулбар лавлагааны vлдэх хувийг өргөдөл хvсэлтийн хамт хадгална.
1.3. Архивын баримтын хуулбарыг ШУТИС-ийн архивын тэмдэг дарж, лавлагааг  албан бичгийн хэвлэмэл хуудсан дээр бичиж, Захиргаа, мониторингийн газрын дарга гарын vсэг зурж баталгаажуулна.
1.4. Архивын баримтын мэдээлэл нь тавьсан хvсэлтээс зөрвөл “архивын баримтад байгаа нь” гэж тайлбар бичнэ.
1.5. Архивын лавлагаанд баримт бичгээс иш татсан бол хаалтад онцлох бичих буюу “…баримт бичгээс” гэж гарчиглана.
1.6. Архивын лавлагаа, хуулбарын vлдэх хувьд эх баримтын данс, бvртгэл, хадгаламжийн нэгж, хуудасны дугаарыг заавал бичнэ.
1.7. Архивын баримтыг архивын байрнаас гадагш гаргахгvй.
1.8. Архивын баримтаас гадны байгууллага, иргэдэд баримтын хуулбар, лавлагаа олгох, ном баримт бичгийн эмхтгэл хэвлэх, vзэсгэлэнд тавих, кино хийх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ашиглуулах зэрэг тохиолдолд төлбөртэй vйлчилнэ. Төлбөрт vйлчилгээнд хамаарах баримтын нэр, төрөл, vнэлгээг Vндэсний Архивын Газраас баталсан тарифыг жишиг болгон Ректорын тушаалаар батална.
Хоёр. Төлбөрт vйлчилгээний орлогын зарцуулалт
2.1. Vйлчлvvлэгч архивын баримтын төлбөрийг ШУТИС-ийн төв кассанд тушааж,  орлогын баримтыг архивын ажилтан авч, vйлчилгээ vзvvлнэ.
2.2. Төлбөрт vйлчилгээнээс олсон орлогыг архивын хэвийн vйл ажиллагааг  
           хангах техник, тоног төхөөрөмж, тvvний сэлбэг хэрэгсэл, хувилах машины  
           хор, цаас, бичгийн хавтас гэх мэт шаардлагатай зардалд зарцуулна.
2.3. Төлбөрт vйлчилгээнээс олсон орлого, зардлын төсвийг Эдийн засаг, хөгжлийн проректороор батлуулан, санхvvгээр дамжуулан зарцуулна.
Гурав. Архивын баримтыг ашиглуулахад хориглох зvйл
3.1. Баримтыг засварлах, бохирдуулах, хуудас хавтсыг нугалах, урж таслах зэргээр гэмтээх, баримт дээр зурах, тэмдэглэл хийх;
3.2. Баримтыг ил задгай орхих, бусдад дамжуулах, гадагш авч гарах, хамгаалалт муутай шvvгээ саванд хадгалах;
3.3. Өөрийн албан ажлын болон судалгааны хvрээнд vл хамаарах сэдэв, баримтыг vзэж, судлах;
3.4. Архивын баримтыг Захиргаа, мониторингийн газрын даргын зөвшөөрөлгvйгээр олшруулж хувилан албан ажлын бус хэрэгцээнд гадагш гаргах;
3.5. Архивын баримтын хадгалалт, ашиглалтын журам зөрчсөн хуулийн этгээд, ажилтан, иргэдэд МУ-ын хууль тогтоомжид заасан хариуцлага хvлээлгэнэ.